“Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хуулийн дагуу иргэд тээврийн хэрэгслийн татвараа жил бүрийн зургадугаар сарын нэгнээс өмнө төлөх үүрэгтэй байдаг.
Харин энэ сарын 27-ны байдлаар 310 мянган тээврийн хэрэгслийн жолооч автотээврийн хэрэгслийн албан татвараа төлж, орон нутгийн төсөвт 15 тэрбум төгрөгийн татвар төвлөрсөн байна. Харин одоо 85 мянган тээврийн хэрэгсэл татвараа төлөх дутуу байгаа ажээ.
Гэхдээ энэ оноос хэрэгжиж эхэлсэн шинэ журмын дагуу татварын газрууд болоод оношилгооны төвүүдэд ачаалал харьцангуй бага байгаа гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Өнгөрсөн онд нийслэлийн автомашины тоо 7 хувиар нэмэгдсэн бөгөөд энэхүү өсөлтийг дагаад тээврийн хэрэгслээс төвлөрөх татварын хэмжээ ч бас нэмэгдэнэ гэж үзжээ.
2014 онд автотээврийн хэрэгслийн албан татвараас 28.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч байсан бол дээрх хэмжээг энэ онд 31 тэрбум төгрөг болж нэмэгдэнэ гэж үзэж байна.