Google компани дэндүү их ярьдаг. Apple компаниас ялгаатай нь Google өөрсдийн гол бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд шууд цацаад байдаггүй. Харин I/O дээр л онцлон танилцуулдаг.
Өнөөдөр Монголын цагаар 28-наас 29-нд шилжих шөнийн 01:30 цагт эхлэх чуулганыг GoGo.mn шууд дамжуулах бөгөөд эргэн сануулахад өнгөрсөн жилийн чуулганаар компани Android TV, Android Auto болон Lollipop-ийг танилцуулж, Android Wear үйлдлийн системийг дэлгэж байлаа.
Тэгвэл компани өнөөдөр юу танилцуулах вэ?
Android M
Андроид үйлдлийн системийн шинэ хувилбар. Андроид М хэмээн нууцалсан энэ үйлдлийн системийг юу гэж нэрлэх гэж байгаа нь тун сонирхолтой. Muffin, Marshmallow эсвэл бүр Kitkat-аас улбаалан “M&M” ч гэж нэрлэж магадгүй.
Тэрчлэн зарим эх сурвалжууд “Macadami Nut Cookie” гэж нэрлэнэ хэмээн мэдээлжээ. Гэхдээ үгүй л болов уу. Харин ажиллах горим, шинэ чадварууд нь ямар байх тухай хэд хэдэн таамаг бий. Нэгдүгээрт цэнэг зарцуулалтыг багасгах, хоёрдугаарт нууц үггүй хамгаалалтын систем буюу хурууны хээ таних систем нэвтрүүлж магад юм.
Ямар ч байсан өнөөдөр шөнө бид хариултыг нь олно.
Андроидод холбогдсон юмс
Бурхан минь, яг одоо Интернетэд холбогдсон юмсын эрин үе эхэлж байна. Таны гэрийн хөргөгч, угаалыг машин, гэрлийн унтраалга хүртэл сүлжээнд холбогдох тухай бид сүүлийн үед их ч ярьж, компаниуд ч олон зүйлсийг бүтээж эхэлжээ.
Тэгвэл Facebook, Microsoft, Apple зэргээс ялгаатай нь энэ тухай нэг их яриад байдаггүй байсан Google өнгөрсөн жил сэмээрхэн “Nest” ухаалаг термостат үйлдвэрлэгчийг 3,2 тэрбум ам. доллароор худалдан авсан.
Ингэснээр компани “IoT”-ийн эрин үед өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой болжээ. Тиймээс өнөөдөр тэд “Brillo” гэж нэрлэсэн үйлдлийн системийг танилцуулах байх гэж бид таамаглаж байна.
Андроид төлбөрийн систем
Google TV-ийн дараа Android TV амжилттай зах зээлд нэвтэрсэн. Тэгвэл Google Wallet-ийн араас Android Pay хэмээх төлбөрийн систем мөн л амжилттай байх болов уу гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Apple Pay систем хэрэглээнд нэвтэрсэн учир Google өнөөдөр Android Pay-ийг танилцуулах нь тун ашигтай. Магадгүй Android ёсоор компани хөгжүүлэгч нарт API-даа нэвтрэх хялбар боломж олгох биз.
Шинэ төхөөрөмж
Google-ийн төхөөрөмжүүд Apple-тай адил яг тогтсон хугацаанд шинэчлэгддэггүй. Гэхдээ өнөөдөр бид хэдэн шинэ “тоглоом” харж магад юм. 2013 онд танилцуулснаас хойш өөрчлөгдөөгүй Chromecast одоо шинэчлэгдэх цаг нь болоо биз.
Харин шинэхэн Nexus таблет, цоо шинэ утас зэргийг хүлээх хэрэггүй гэж үзэж байна. Зүүдэг технологийн хувьд бараг долоо хоногт нэг төхөөрөмж гарч байгаа, компани байнга үйлдлийн системийг нь шинэчилж байгаа зэргээс үзэхэд нэг их зүйл хүлээгээд хэрэггүй.
Зарим эх сурвалжуудын дурдсанаар Android Wear үйлдлийн систем iOS дэмждэг болж магадгүй гэж байсан. Гэхдээ нэг их найдвар тээгээд бас л хэрэггүй.
Харин энэ жил компани хатуу цаасан VR төхөөрөмж биш “жинхэнэ” бүтээгдэхүүн танилцуулж болох юм. Google Glass-ын хувьд төслийн ажлыг дахин эхлүүлсэн учир хэсэгтээ бид сонирхолтой зүйл үзэхгүй биз.
Хамгийн хөгжилтэй нь
Өнөөдөр шөнө бид Ara төслийн шинэчлэлт, 3D дүрслэл хийгээд Furious 7-г найруулсан Жастин Линий богино хэмжээний киног үзнэ. Ер нь өнөөдөр шөнө унтах хэрэг байна уу?