Энэтхэг улсын өмнөд нутгийн мужуудад зургаа дахь өдрөө халж, цаг агаар Цельсийн +47 градус хүрч байна.
Хэт халсны улмаас долоо хоног хүрэхгүй хугацаанд 1100 гаруй хүн наранд цохиулж амиа алдаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн эрх баригчид эмч нарыг амралтаа авахыг хоригложээ.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Энэтхэгийн эмзэг бүлгийнхэн гэж албаны хүмүүс мэдээллээ. Андра Прадеш мужийн эрх баригчид иргэд шингэн зүйл их хэрэглэх, нимгэхэн хувцаслаж, малгай өмсөх, шүхэр хэрэглэх гэсэн арга хэмжээг авсан бол олон хүний амь эрсдэхгүй байсан гэж үзэж байна. Иймээс амьдралын боломжгүй иргэдэд гудамжинд үнэгүй ус тарааж байгаа юм.
Хүн амын тоогоороо дэлхийд хоёрт ордог Энэтхэг улс баян, хоосны ялгаагаараа олны анхаарлыг ихэд татдаг. Энэтхэгийн нийт хүн амын 80 орчим хувь нь нэн ядуу давхаргад амьдардаг.
Эх сурвалж: Reuters