БНХАУ, Бразил тэргүүтэй хөгжиж буй орны хүн амын өлсгөлөнгийн түвшин сүүлийн 25 жилийн доод цэгтээ хүрсэн талаар НҮБ-аас мэдээллээ.
Хэдий тийм боловч дэлхийн хүн амын 9 хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байна. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын мэдээлснээр 2015 оны байдлаар нийт 795 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 10.9 хувь нь шаардлагатай хүнс, тэжээлээ авч чадахгүй байгаа ажээ.
Өлсгөлөнтэй тэмцэх гол түлхүүр бол эдийн засгийн хөгжил гэдгийг тус байгууллага онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл улс орон чинээлэг болсноор хүнсний аюулгүй байдал дээрддэг болохыг мэдээлжээ. 1996 оноос хойш БНХАУ, Бразил, Вьетнам, Тайланд тэргүүтэй 29 орон өлсгөлөнгийн түвшингээ хоёр дахин бууруулж чадсан байна.
Харин Энэтхэгийн хувьд энэ чиглэлд бараг ахиц гараагүй ажээ. Иргэний зөрчил болон байгалийн гамшиг өлсгөлөн нэмэгдэх гол хүчин зүйлээр нэрлэгдэж байна.
Тухайлбал хүнсний хямралд орсон Африкийн орнуудын тоо 1990 оноос хойш хоёр дахин нэмэгджээ.