Хүүхдийн баяр боллоо. Эцэг эхчүүдийн өмнө тулгардаг нэг асуудал бол хүүхдээ баярлуулах... Уг нь тэднийг хөгжөөх их амархан. Ганц чихэр өгсөн ч үнэн сэтгэлээсээ баярлах улс.
Гэсэн ч хүүхдээ чанарын баталгаа нь “тэг хувь” чихэр жимсхэнээр хуурмааргүй байгаа биз дээ.
Юуны өмнө Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдээ баярлуулахад хэчнээн төгрөг шаардлагатай талаарх тооцоог хамтдаа хийе. Хүүхдээ баярлуулахад бидэнд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
БЭЛЭГ=50000 ТӨГРӨГ
Та 6, 10 настай хоёр хүүхэдтэй гэж бодъё. Тэдэнд хамгийн түрүүнд бэлэг өгөх шаардлага гарна. Бэлгийн хувьд агууламж, чанараасаа шалтгаалан зах зээлд 8000-35000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр дундаж үнэтэй буюу 25000 төгрөгийн сонголт хийе. Тэгэхээр хоёр хүүхдийн бэлгэнд эхний байдлаар 50000 төгрөг зарцуулахаар боллоо.
ҮЗВЭР=30000 ТӨГРӨГ
Бэлгээ өгчихөөд гэртээ суулгүй театруудаар тавигдаж буй тоглолтуудыг тэдэнд үзүүлж болно. Сүүлийн үед хүүхдийн баярт зориулсан тоглолтууд ихээр тавигдах болжээ. Тухайлбал зургаадугаар сарын 1-нд,
"Х Түц" продакшны "Махчин Могойн Байшин" хүүхдийн жүжиг /12000 төгрөг/,
"Маск" продакшны "Маргад Ордны Шидтэн" хүүхдийн жүжиг /15000 төгрөг/
Хүүхэлдэйн театрын "Нугасны муухай дэгдээхэй" жүжиг /3500 төгрөг/
"Машагийн төрсөн өдөр" жүжигчилсэн тоглолт /25000 төгрөг/
“Шидэт Бонгын Адал явдал” тоглолт /30000 төгрөг/ болох юм байна.
Бидний тооцоо бол хүүхдүүдээ баярлуулах дундаж өртгийг нь гаргах явдал. Тэгэхээр дээрх үзүүлбэрүүдээс "Маск" продакшны 15000 төгрөгийн үнэтэй "Маргад Ордны Шидтэн" хүүхдийн жүжгийг хоёр хүүхдэдээ үзүүлэхээр сонгоё. Тэгэхээр хоёр хүүхдийн жүжгийн үнэ 30000 төгрөг. Одоогоор бяцхан үрсдээ бид 80000 төгрөгийг зарцуулаад байна.
ПАРК=50000 ТӨГРӨГ
Хүүхэд бүрийн хэзээд татгалздаггүй санал бол парк орж, тоглоом тоглох. Ханшийн хувьд нэг тоглоом 4000-5000 төгрөг байдаг ч багцын хямдралыг эдлэх боломжтой.
Хэчнээн тоглоом агуулж байгаагаас шалтгаалан багцын үнэ 10000-25000 төгрөг байна. Тухайлбал, таван тоглоом бүхий багц 15000 төгрөг, 10 тоглоомынх 25000 төгрөг.
Тэгэхээр таван тоглоомд 50000 төгрөг үрж байснаас тал өртгөөр нь буюу 25000 төгрөгийн багцаар 10 тоглоом сонгох нь мэдээж хэмнэлттэй биз дээ. Үүний үр дүнд хоёр хүүхдээ 50000 төгрөгөөр тоглуулах шаардлага гарч байна.
ХООЛ=30000 ТӨГРӨГ
Баярлаж хөөрсөн үрсийнхээ гэдсийг хоосон явуулаад л байх уу? Хүүхэд л хойно цангана, өлсөнө... Бас болоогүй ээ нүдэнд харагдсан тоглоомоо авах гэж сарвайна. Аав, ээжтэйгээ дөрвүүлээ хамгийн багадаа 30000-40000 төгрөгөөр хооллож таарна. Зөвхөн хоолны зардлыг дунджаар 30000 төгрөг гэж тооцъё.
НИЙТ ТООЦОО=160000 ТӨГРӨГ
За дээрх гаргасан тооцоогоо нэмээд үзвэл нэг өдөрт хоёр хүүхдээ бид дунджаар 160000 төгрөгөөр баярлуулах нь ээ.
Зургийн эх сурвалж: http://dornod.nac.gov.mn/news/1