Аж үйлдвэрийн сайдын 2015 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 101 тоот тушаалаар “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах” журмыг баталжээ.
Энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт тавдугаар сарын 22-ноос эхлэн 14 хоногийн хугацаатай зарласан байна.
Ийнхүү сонгон шалгаруулалт эхлүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, “Замын-Үүд” чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.
Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас тодруулах боломжтой.
Шалгаруулалтанд оролцогчдын төслийг хүлээн авах сүүлчийн хугацаа:
2015 оны зургадугаар сарын 05-ны өдрийн 12.00 цаг хүртэл
Төсөл хүлээн авах хаяг, харилцах утасны дугаар;
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын XI байр, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба-1101 тоот
www.zufez.gov.mn
Хариуцсан мэргэжилтэн: Ш.Амартүвшин