Төслийн удирдлагын олон улсын бага хурал ирэх сард Улаанбаатар хотод болно. Блю Скайд болох хурлын сэдэв нь “Ирээдүйн чадавхийг бий болгох нь” юм. Хурлыг PMI байгууллагын Монгол дахь салбараас зохион байгуулж байна.
PMI гэж ямар байгууллага вэ?
Төслийн удирдлагын олон улсын институт (Project Management Institute (PMI)) төсөл амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын мэдлэг, туршлагыг түгээх, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааг дэлхийн 190 орны 700 000 гаруй гишүүн, 270 салбар байгууллагаар дамжуулан явуулдаг мэргэжлийн, сайн дурын байгууллага.
Тус байгууллагын Монгол Улс дахь албан ёсны салбар “Пи Эм Ай Монголиа” (PMI Mongolia Chapter) нь 2014 онд байгуулагдсан. Тэд олон улсад мөрдөж буй төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшлийн батламж олгох, гишүүддээ мэргэжлээрээ өсч дэвжихэд нь дэмжлэг үзүүлэн, цаашид дэлхийн хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэх боломжийг бүрдүүлэх зорилготой.
Өнгөрсөн хугацаанд “Пи Эм Ай Монголиа” байгууллагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг нийтэд болон гишүүддээ зориулан тогтмол зохион байгуулснаас гадна төслийн удирдлагын мэргэжилтнүүдийг хооронд нь холбох, мэдээллээр хангах үйл ажиллагааг сар тутам зохион байгуулдаг байна. Цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Project Management Professional (PMP) мэргэшлийн зэрэг олгох шалгалтыг дотооддоо анх удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
БАГА ХУРЛЫН ЗОРИЛГО
Эдийн засгийн орчин, зах зээлийн нөхцөл хурдацтай өөрчлөгдөж; тэр хэрээр тэдгээрийн цаашдын хандлагыг таамаглахад улам бүр хүндрэлтэй болж байгаагийн зэрэгцээ техник, технологийн хөгжил цаг, мөч бүрээр хэмжигдэх боллоо. Шинээр бий болж буй энэ тодорхойгүй бизнесийн орчинд техник, технологийн шинэчлэлийг оновчтой хийж; шинэ, бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай танилцуулан шаардлагатай шинэ дэд бүтцийг үр өгөөжтэйгээр бий болгосон эсэхээс өөрөөр хэлбэл тэдгээр төслийг амжилттай хэрэгжүүлж чадах эсэхээс тухайн байгууллагын ирээдүй шууд хамаарч байна.
Ялангуяа, барилга, эрчим хүч, худалдаа, үйлчилгээ, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид буюу олон улсад нэрлэж заншсанаар Project-Based Organisation (PBO) хэмээх байгууллагуудын хувьд энэ асуудал тэдгээрийн оршин тогтнолтой шууд холбоотой.
“Ирээдүйн чадавхийг бий болгох нь” сэдвээр зохион байгуулагдаж буй энэ удаагийн бага хурлаар бид төслийн удирдлагын чиглэлээрх олон улсын сайн зарчим, туршлагыг өөрийн орны онцлогтой уялдуулан хэрхэн нэвтрүүлэх, төслийн удирдлагын чиглэлээр байгууллага, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулахын тулд юуг хийх, мэргэшсэн төслийн удирдагчдыг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж, шийдэлд хүргэх ажил хэрэгч орчныг бүрдүүлэх болно.
Хэрэв та:
♣Байгууллагынхаа амжилтыг илүү өндөрт хүргэх гарц хайж байгаа бол;
♣Төслийн удирдлагын талаарх өөрийн туршлагаа сүүлийн үеийн мэдлэг, мэдээллээр баяжуулахыг эрмэлзэж байгаа бол;
♣Яг одоо таны хариуцаж буй төсөлд тулгараад буй асуудлын шийдлийг хайж байгаа бол;
♣Дотоодын болон олон улсын шилдэг төслийн удирдлагчидтай танилцаж, тэдэнтэй мэдлэг, туршлагасаа хуваалцахыг буюу зөвлөмж хүсч байгаа бол;
♣Ажил хэргийн илүү таатай боломжийг эрэлхийлж байгаа бол;
Энэ арга хэмжээнд заавал оролцоорой.
БАГА ХУРЛЫН ОНЦЛОГ
Энэхүү бага хуралд PMI-ын олон улсын төв болон Хонг-Конг, Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд зэрэг Ази Номхон Далайн Бүсийн салбар байгууллагуудын гүйцэтгэх захиралууд Монголын шилдэг төслийн удирдагчдын хамт оролцож байна.
ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Шийдвэр гаргах түвшний удирдагчид, төслийн удирдагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон ажил хэргийнхээ амжилтаар бусдыг манлайлах эрмэлзэлтэй хэн бүхэнд нээлттэй.
ХЭЗЭЭ, ХААНА?
2015 оны 06 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Блю Скай цамхагын хурлын танхимд зохион байгуулагдана. Хурлын арга хэмжээ Монгол хэлээр орчуулгатай англи хэлээр явагдана.
ТА PMI-Д ГИШҮҮН БОЛСНООР ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
♣Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн хялбар аргаар төслийн удирдлагыг бүрэн тайлбарласан A Guide to Project Management Body of Knowledge - PMBOK® Guide буюу олон улсын төслийн удирдлагын тэргүүлэх зарчмын дагуу мэдлэгээ дээшлүүлэх;
♣Дотоодод болон олон улсын хэмжээнд сургалт, хурал, чуулганд хямдралтай үнээр хамрагдах;
♣Цахим форумаар дамжуулан олон улсын шилдэг төслийн удирдагчидтай ажил хэрэгч санал солилцон, харилцан туршлагаа хуваалцах;
♣Цахим мэдээллийн сангаас төслийн удирдлагын олон улсын стандарт, тэдгээрийг дагаж мөрдөх журам, нийтлэл, мэргэжлийн ном, товхимлыг төлбөргүй ашиглах;
♣Төслийн удирдлагын сүүлийн үеийн ололт, мэдээллийг бусдаас түрүүлж олж авах;
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын мэргэшлийн зэрэг авахад шаардлагатай суурь нөхцлийг хангах зэрэг юм.
Хоёр өдрийн бага хурал:
“Пи Эм Ай Монголиа Чаптэр” холбооны гишүүн -100,000₮
Байгууллагын төлөөлөгч болон хувь хүн -200,000₮
Оюутны хөнгөлөлт -50,000₮
Группын хөнгөлөлт (> 5 төлөөлөгчид) -150,000₮
Хурлын VIP тусгай хөтөлбөр:
Байгууллагын удирдлага болон ахлах менежер -700,000₮