Улаанбаатар хотын баруун зүгийнхэн буюу бидний хэлж заншсанаар Таваншар, 21-р хороолол, троллейбусны депо, толгойт гээд ер нь тэр хавиар байсгээд л цэвэрлэх байгууламжийн үнэр хамар цоргино. Салхины чигээс шалтгаалдаг “цэвэрлэхийн үнэр” энэ жил илүү ханх тавьж байна. Гэтэл шалтгаан нь тус цэвэрлэх байгууламж аваарын байдалтай ажиллаж байгаатай холбоотой байжээ.
Улаанбаатарчууд бид Оюутолгой, Тавантолгой, уран, уул уурхайн талаар ам булаалдан ярьдаг ч хажууд урсаж байгаа хатан Туул, өдөр бүр ууж хэрэглэж байгаа ундны усныхаа талаар огт ярьдаггүй нь хачирхалтай.
Аль 50 жилийн өмнө, 500 мянга хүрэхгүй хүнд зориулан байгуулагдсан Цэвэрлэх байгууламж өнөөдрийг хүртэл “амь торгоох” төдий засвар хийсээр ийнхүү тэг зогсолт хийх дээрээ тулаад байна. Зайлшгүй хийх ёстой засварыг хийхийн тулд Туул гол руу сая гаруй хүний бохирдлыг шууд цутгах уу гэдэг аюулын ирмэг дээр иржээ. Энэ бол зүгээр нэг заналхийлэл биш, энэ удаад торгоогоод өнгөрлөө гэхэд дараагийн удаа зайлшгүй бий болох нөхцөл байдал юм.
Тиймээс цэвэрлэх байгууламжийг “засварлах” бус харин цаашид цоо шинэ, хүчин чадалтайг хэрхэн барьж байгуулах вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулах цаг хэдийнээ болжээ.
Ус сувгийн удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албаны дарга Н.Одхүү:
-2015 оны байгууллагын урсгал засварын төлөвлөгөөнд механик цэвэрлэгээний тунгаагчийн засварын ажил тусгагдсан. Тунгаагчийн засварыг хамгийн сүүлд 2007 онд Испанийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийж байлаа. Тиймээс энэ жил зайлшгүй засах шаардлагатай. Гэтэл манай байгууламжийн бетонон хийц нэлээн удаж, бараг 30 гаруй жил болсон. Тунгаагчийн хаалтууд усаа тогтоож барьж дийлэхээ байсан. Тиймээс тэг зогсолт хийх зайлшгүй шаардлагатай.
Зогсоохоор бол цэвэрлэгээ хийхгүйгээр шууд байгальд нийлүүлэх, эсвэл Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахйн нэгжийн усыг тодорхой хугацаагаар хаах шаардлагатай болно. Гэхдээ бид аваарын байдалтай ажиллаж байгаа нь үнэн ч өнөө маргаашгүй хаах гэж байгаа хэрэг биш. Хийх ажил маш их байна.
-Засварын ажилд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
-Төсөв нь ойролцоогоор 40-50 сая төгрөг.
"Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны "А" танхимд болсон юм. Энэ хэлэлцүүлгийн үеэр Цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдүүлэх ажлыг Засгийн газраар хэлэлцүүлэх талаар яригджээ.
Зураг болон видео эх сурвалж: mpa.mn