Төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын хот дотор унадаг том оврын жийп машинуудыг хураан авах ажил өнгөрсөн хавар эхэлсэн. Энэ ажлын явц ямар байгаа талаар Төрийн өмчийн хорооны дэд дарга Ж.Төмөрбаатараас тодрууллаа.
-Дарга нарын жийпийг хураах ажлын явц ямар байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас суудлын авто машины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ нь автомашины тоо төрөл, албан тушаалдаа тохирсон унаа унахыг зохицуулсан тогтоол юм.
Тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо зарим яам, агентлаг, төрийн өмчийн үйлдвэрийн газруудын ашиглалтаас гадуурх авто машинуудыг хураах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Байгууллагуудад илүүдэлтэй байгаа буюу зарим эрх бүхий хүмүүсийн автомашинуудыг хураасан. Бид өнгөрсөн долоо хоногт нийт 68 машиныг солих, хураах зэргээр зохицуулалт хийж, ихэнхийг нь хилийн цэргийн ангиуд, орон нутаг дахь прокурорын байгууллагын удирдлагуудад машинуудыг хуваарилсан.
-Нийт хэчнээн машин хураах ёстойгоос 68-ыг хураачихаад байгаа хэрэг вэ?
-Нийт хэрэглэгдэж байгаа автомашины тоо, төрлийг нийтэд танилцуулсан. 200 гаруй автомашин хураах ёстой байсан. Үүн дээр төслийн машинуудын тоо нэлээд жин дарж байна. Төсөл нь хэрэгжиж дуусахад хураах машинууд ч цөөнгүй байна.
-Захирлуудын жийпийг хурааж аваад бага оврын машин хуваарилна гэж байгаа. Тэр машинуудыг хаанаас хангах вэ?
-Дотор нь тоо, төрлийн зохицуулалт хийнэ. Түүнээс төсвийн байгууллагуудад шинээр нэг ч машин худалдаж авахгүй гэв.