Монгол Улс тавдугаар сарын эхний 15 хоногт 794.5 сая ам.долларын худалдааг гадны улс орнуудтай хийсэн болохыг Гаалийн Ерөнхий газраас мэдээлж байна.
Үүнээс 241.9 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол 552.5 сая ам.долларын барааг гаднаас худалдан авчээ. Тайлант хугацааны байдлаар гадаад худалдааны тэнцэл 310.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс бага зэрэг өссөн байна.
Тавдугаар сарын эхний хагасын экспорт, импортын дүнг оруулан тооцсоноор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 10.1 хувиар өссөн бол импорт 14.2 хувиар буурчээ. Зөвхөн тавдугаар сарын эхний 15 хоногийн хугацаанд
- 112 сая ам.долларын зэсийн баяжмал,
- 27.5 сая ам.долларын ноолуур,
- 14.2 сая ам.долларын нүүрс экспортод гаргажээ.
Харин 2153 суудлын автомашиныг 23.7 сая ам.доллараар, 31.9 сая ам.долларын автобензин, онгоцны түлш зэргийг гаднаас худалдан авсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын автобензин, дизель түлшний үнийн дүн буурсан бол суудлын болон ачааны автомашины импорт нэмэгджээ.