Эцэг, эхчүүд балчир үрсээ өхөөрдөж, зарим үг, үсгийг буруу дутуу хэлэхэд хүүхдүүд үгийг нь дуурайн ярьсаар шулга, дультраа болдог талаар эрдэмтэд онцолж байна. “Багадаа ингэж байгаад яваандаа зүгээр болчихно” гэж бодох хэрэггүй. Ийм сэтгэхүйгээр хандсаар энэ үйлдэл 21 хоног давтагдахад л зуршил болж эхэлдэг байна. Хүүхдийнхээ буруу дуудсан нэг ч үгийг алдалгүй дор дор нь засаж хэлж өгөөд байвал богино хугацаанд зөв тод ярьдаг болох боломжтой аж.
Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн дэргэдэх Мэргэжлийн ур чадварын академаас хүүхдийн хэл яриа, авиа зүйг хөгжүүлэх сургалт явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Сургалт 5-7, 8-10 насны ангилалтай. Долоо хоногт хоёр удаа хичээллэдэг бөгөөд СУИС-ийн чадварлаг багш нар хичээл заадаг байна. Ялангуяа 5-7 насны ангид Р, Л, Ж, Ч гэх мэт гийгүүлэгч үсэг хэлж чадахгүй хүүхдүүд олноор ирдэг аж. Хичээл, даалгаврын үр дүнд хүүхдүүдэд тодорхой ахиц гарч байгааг багш нар онцолжээ.
Ингэхдээ “Энэхүү сургалтад хамрагдсанаар эцэг эх ч, хүүхэд өөрөө ч цаашид авиа зүйн зөв дуудлагатай болох талаар мэдлэг хуримтлуулж болдог. Харин тэдний ярианы буруу зуршилтай болсон шалтгааны ихэнх нь аав ээж, ойр дотны хүмүүсийн харилцаанаас болсон байх юм.
Эмчид хандах шаардлагатай хэмжээний хэл ярианы бэрхшээлтэй л биш бол хүүхэдтэйгээ багаас нь цэвэр тод дуудлагаар ярилцаж байгаарай. Хүүхэд харилцаж байгаа хүнээсээ л хэл ярианы чадварт сурдаг учир өхөөрдөж байна гээд гийгүүлэгч дутуу яриад байвал тэр чигээр нь хүлээгээд авчихдаг аюултай” гэж сануулав.
Хоёр сарын өмнөөс эхэлсэн Хүүхдийн хэл яриа хөгжүүлэх дээрх сургалтад олон хүүхэд хамруулжээ. Сургалтын үр дүнд эцэг, эхчүүд сэтгэл ханамжтай байсан юм. Мөн эднийх авиа зүйн буруу зуршилтай, гийгүүлэгч үсгээ буруу буюу дутуу хэлдэг, олон үсэг хэлж чаддаггүй зэрэг хэл ярианы бэрхшээлтэй цөөнгүй хүүхдийн эцэг, эхчүүдийн хүсэлтийн дагуу ганцаарчилсан сургалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Сургалтын хөтөлбөрөө бүрэн боловсруулж дууссан бөгөөд шинэ элсэлтдээ бүртгэж байна.
Мэргэжлийн ур чадварын академид суралцсанаар хэл яриа, авиа зүй нь хөгжөөд зогсохгүй өөрийгөө илэрхийлж сурахаас гадна, хүнтэй чөлөөтэй харилцаж чаддаг, өөртөө итгэлтэй болох юм байна.