Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн сурагчид 2014-2015 оны хичээлийн жилийн хүмүүжлийн ажлын хаалт, Монгол бүжгээ өвлөн бүжиглэцгээе бүжгийн тайлангаа өнөөдөр хийлээ.
Өнөөдөр 10.00 цагаас эрх чөлөөний талбайд эхэлсэн энэ үйл ажиллагаанд тус сургуулийн 1800 сурагч оролцож байна.
Зөв Монгол хүүхэд аян, авьяас, ном хөтөлбөр, бага боловсролын цөм хөтөлбөрийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн бүх сургууль өнөөдөр тайлан тоглолтоо хийж байгаа юм.
50-р сургуулийн хувьд сургуулиараа зөв, цэвэр бичигтэн, шатарчин, уран яруу уншигч, бүжигчин болох гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтынхоо үр дүнг үзүүлж байна гэдгийг тус сургуулийн захирал Р.Даваахүү хэллээ.