УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуульд найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн зэргийг нэгээс тав хүртэл байхаар тодорхой тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог шинээр тусгажээ.
Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр боловсруулагдсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулийн төсөл зэргийн үзэл баримтлал, зохицуулалттай уялдуулан прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэхэд эдлэх бүрэн эрх, эрх хэмжээг зохицуулсан аж.
Прокурорын нийгмийн баталгааг тусгахдаа прокурор ажиллах хугацаандаа болон өндөр насны тэтгэврээ тогтоолгох, эмчлүүлэх, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тахир дутуу болсон, бэртэж гэмтсэн тохиолдолд авах нөхөн төлбөр, буцалтгүй тусламжийн хэмжээг тодорхойлж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Тахарын албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулиудтай уялдуулан тогтоосон гэж танилцууллаа.
Баталгаанд дан ганц прокурор бус, прокурорын байгууллагын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн нийгмийн халамжийн баталгааг давхар оруулж өгсөн. Ингэснээр прокурорын байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, алба үүргээ шударгаар биелүүлэх, гадны халдлагаас хамгаалагдах нөхцөл бүрдэнэгэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлж байгаад ялладаг. Мөн энэ хууль гарснаар хүнийг гадагш нь гаргахгүй байх шийдвэрийг хэн гаргадаг болох вэ? Өнөөдөр цагдаа, прокурор хэн дуртай нь хорьж байна гэж асуув.
-Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Гадагшаа хил нэвтрэхэд хориг тавьдаг асуудал замбараагаа алдсан байсныг цэгцлэх гэж оролдсон. Энэ байдал замбараагаа алдаад байсан нь үнэн. Нийслэлийн Засаг дарга зарим тохиолдолд хувь хүн, мөрдөн байцаагчийн хүсэлтээр гадагшаа зорчих эрхийг хорьдог байсан.
Зөвхөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүнийг прокурорын байгууллагын шийдвэрээр зорчих эрхийг таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж энэ хуульд оруулсан. Мөн зорчих эрхийг хязгаарласан хугацаа дуусаад байхад зохих ёсны байгууллагад нь мэдэгдээгүйгээс хувь хүнд хүндрэл учруулах явдал байдаг. Энэ бүх асуудал Прокурорын албаны тухай хуулиар зохицуулагдана. Гэхдээ цаана нь зорчих эрхийг олгосон олон хуулиуд хэвээрээ байгаа гэв.
Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдсоноос хойш хэрэг нь хянагдаж байгаа хувь хүний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахыг хоригложээ. Тэрбээр намайг энэ ажлыг хүлээн авснаас хойших 2-3 сарын хугацаанд ийм асуудал огт гараагүй гэлээ.
Гишүүд энэ хуулийн талаар асуулт тавьж, хариулт авсны дараа Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг үргэлжлүүлэн хэлэлцэх, эсэхийг шийдэх санал асуулга явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжлээ.