Өнгөрсөн амралтын өдрүүдээр цахилгаан түгээх сүлжээнд эвдрэл гарсны улмаас улс даяар цахилгаан тасалдаж, бидний амьдрал хэсэгтээ царцсан. Тэгвэл үүнтэй тун төстэй үйл явдал энэ долоо хоногийн эхэнд алсын Африк тивийн Нигери улсад тохиолджээ.
Шатахуун, түлшний хомсдол үүссэнээс шатахуун түгээх станцууд хаалгаа хааж, үүдэнд нь хэдэн мянган машинууд дугаарлаж, орон нутгийн болон олон улсын нислэгүүд зогсож, гадаадын авиа компаниуд хөрш улсуудад нь буудаллаж, цэнэг авахад хүрчээ. Нэмээд Нигери газрын тосоор баян тул эрчим хүчний салбарын багагүй хэсгийг нь дизель түлшээр ажиллах генераторууд нугалдаг.
Тийм болохоор эрчим хүчний дутагдал нүүрлэж, эрүүл мэнд, банк санхүү, холбоо харилцааны салбар нь ч зогсож орхиж. Нигери улс газрын тосны батлагдсан нөөцөөрөө дэлхийд 10-т, олборлолтоороо 11-д жагсдаг. Өдөрт хоёр сая давсан баррель газрын тос олборлодог. Үлгэрлэвэл монголчууд махгүй болоод өлссөн эсвэл нүүрсгүйн улмаас эрчим хүчний салбар зогссонтой л адил. Онигоо мэт сонсогдож болно. Гэхдээ л хамгийн баялаг зүйлээрээ ч дутагдах үе байдаг аж.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс улс орон юу ч хожоогүй бидний туулсан түүх ч, Нигерийн жишээ ч батална.
Тэгвэл Нигерид чухам юу тохиолдов? Нигери төсвийн орлогынхоо 75 хувийг газрын тосноос олдог. Манай эрдэс баялгийн салбар төсвийн орлогод чухал нөлөөлдөгтэй л адил. Гэвч энэ орлогынх нь багагүй хувь нь газрын тосны компаниудад татаас хэлбэрээр очдог аж. Учир нь Нигерийн Засгийн газар шатахууны жижиглэн худалдааны үнийг тодорхой түвшинд барьдаг. Нэг литр шатахуун манайхаар бол 800 төгрөг арай хүрэхгүй.
Хүн амын дийлэнх нь өдөрт хоёр ам.доллар хүрэхгүй орлого олдог. Ядуурал хавтгайрсан Нигерийн хувьд хямд шатахуун нь төрийн зүгээс ард иргэддээ үзүүлж буй цор ганц халамж нь болдог аж. Өнөөдөр бүрэн эрхийн хугацаа нь дуусаж, ажлаа хүлээлгэн өгөх Ерөнхийлөгч "Амжилт хүсье" Жонатан (Goodluck Jonathan)-ийн ажлаа авсан эхний жилд шатахуун ханган нийлүүлэгчдэд төлдөг татаасынх нь хэмжээ дөрөв дахин өсөж, 6.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Яагаад гэдэг нь тодорхойгүй. Мань эр нэр шигээ этгээд биш байсан бололтой. Өмнөх Ерөнхийлөгч нь өр ширгүй, газрын тосны орлогын сандаа 23 тэрбум ам.доллар бүхий улсыг өв болгон үлдээсэн бол "Амжилт хүсье" маань дансаа улайлгаад зогсохгүй 60 гаруй тэрбум ам.долларын гадаад өр тавьж орхижээ.
Ингээд мөнгөгүй болсон "Амжилт хүсье" Ерөнхийлөгч 2012 онд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн дараа тухайн үед 0.3 цент орчим байсан шатахууны үнэ 0.7 цент хүрч өсчээ. Ард олны дургүйцэл ч дээд цэгтээ хүрч, Нигерийн газар сайгүй шатахууны үнэ чөлөөлөхийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөв. Улмаар мөргөлдөөнд хүрч, хэд хэдэн хүний амь ч сүйдсэн байна. Энэ бүхний эцэст "Амжилт хүсье" Жонатан арга буюу шийдвэрээ цуцалж, шатахууны үнийг 0.5 центэд тогтоожээ. Гэтэл өнгөрсөн оноос эхлэн газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас болоод Нигерийн төсвийн орлого буурч, Засгийн газар цалин тэтгэвэр тавьж, ажил үйлчилгээ авсан гүйцэтгэгч нартаа ч хөлсийг нь төлж дийлэхгүйд хүрсэн байна.
Мэдээж хэрэг үүний дотор шатахуун нийлүүлэгчдэд төлөх ёстой татаас нь багтсан. Шатахуун нийлүүлэгчдийн Засгийн газраас авах ёстой татаас нь энэ оны эхний таван сарын байдлаар хоёр тэрбум ам.долларт хүрсэн хэмээн мэдэгдсэн бол "Амжилт хүсэе" Ерөнхийлөгч тэдний тооцоог залилан мэхлэлт хэмээн гүрийгээд буй. Яг энэ хүнд хэцүү нөхцөлд ерөнхийлөгчийн сонгууль болж, 1980-аад онд Нигерид цэргийн дэглэм тогтоон, ганцаар засаглаж байсан, газрын тосны салбарын удирдлагыг шинэчлэх уриатай Мухаммаду Бухари Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар шатахуун нийлүүлэгч компаниуд тодорхойгүй нөхцөл байдалд орсон байна.
"Амжилт хүсье" Ерөнхийлөгч шатахуун нийлүүлэгчдийг залилан хийсэн хэмээн үзэж байгаагийн дээр нэгэнт албан тушаалаасаа бууж байгаа тул төлбөрийг барагдуулахгүй нь ойлгомжтой. Шинэ ерөнхийлөгчийн хувьд татаасыг зогсоох сонирхолтой тул мөн л хоёр тэрбум ам.долларын өрийг төлөх эсэх нь эргэлзээтэй. Ингээд шатахуун нийлүүлэгчид Засгийн газар өрөө барагдуулах хүртэл нийлүүлэлтийг зогсоосноос шатахууны хомсдол эхэлсэн байна. Энэ бүхний эцэст өнгөрсөн даваа гарагт Мухаммаду Бухари шатахуун нийлүүлэгчдийн 800 сая ам.долларын өрийг нэн түрүүнд барагдуулах, маргаантай байгаа тооцооны асуудалд аудит хийлгэхээр тохиролцоонд хүрч чадсанаар сая нэг шатахууны хомсдол намжжээ.
Шинэ Ерөнхийлөгчийг Боко Харам зэрэг Исламын тулгуур үзэлт бүлэглэлүүдийг дарахаас гадна шатахууны татаасыг шийдэх гэсэн хүндхэн үүрэг хүлээж байна. Нигерийн жишээ нэг л танил байгаа биз. Төрөөс бүхий л бараа үйлчилгээний үнийг тогтоодог тогтолцоон доор далан жил амьдарсан болоод ч тэр үү, манайд төр засагт ч ард түмний дунд ч бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулж байх ёстой гэсэн ойлголт түгээмэл оршсоор байна. Үүний үр дүнд гурил, мах, шатахууны үнийг тогтворжуулах зорилготой хэдэн арван төсөл хөтөлбөр хэрэгжиж, хэдэн зуун тэрбумаар тоологдох хэмжээний хөрөнгө зарцуулсаар ирсэн.
Гэвч үнэ тогтворжсон нь нэгээхэн бээр ч үгүйг бид мэднэ. Шатахууны үнийг нэг түвшинд барьж чадсан Нигери энэ тал дээр биднээс ч илүү амжилт олсон гэлтэй. Уг нь эзэмшиж буй баялагтаа хүссэн үнээ тогтоох нь эдийн засгийн анхдагч эрх чөлөө. Гэвч үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нь улстөрчдөд ашигтай болохоор манайд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор иржээ. Нэн түрүүнд ийм хөтөлбөрүүд улстөрчид, эрх бүхий хүмүүст мөнгө завших авилга авах боломжийг гаргаж өгдөг. Нигери дэлхийн хамгийн том газрын тос олборлогчдын нэг атлаа хүн амын дийлэнх нь ядуурал дунд амьдарч буй. Үүний нэг гол шалтгаан нь эдийн засгийн гол хөдөлгөгч болох газрын тосны салбарт нь нүүрлэсэн муу удирдлага, авилга.
Үнэ тогтоох үйл явцад төр оролцож эхэлснээр төрийн зардал нэмэгдэж, нийт эдийн засагт үзүүлэх нөлөө өссөнөөр эдийн засаг бие даасан байдлаа алддаг.
Газрын тосны салбар нь ингэж доройтоход татаасын тогтолцоо тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь мадаггүй. Нөгөө талаар, ард түмэн аль болохоор хямд үнийг хүсдэг болохоор улстөрчдийн сонгуулийн нэг гол туг нь аль нэг бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дахь МАН-ын гишүүд тэтгэврийн зээлийн хүүг бууруулахгүй бол хуралдаанд оролцохгүй гэдгээ гал цогтойгоор мэдэгдсэн. Ахмад настнуудад тэтгэвэр нь хүрэлцэхгүй, зээл авахаас аргагүй байгаа нь бага тэтгэвэр олгож буй төрийн буруу болохоос банкнуудад хамаагүй.
Тэдгээр ахмадыг залуу зандан, хийж бүтээж байх насанд нь цалингаас нь суутгасан нийгмийн даатгалын шимтгэл төрийн санд очсон болохоос өндөр хүүтэй гэж буруутгагдаж байгаа банкуудад очоогүй. Ардчилсан төр зохицуулагч болохоос хамгийг халиагч бурхан биш.
Нөгөө талаар, үнэ тогтоох үйл явцад төр оролцож эхэлснээр төрийн зардал нэмэгдэж, нийт эдийн засагт үзүүлэх нөлөө өссөнөөр эдийн засаг бие даасан байдлаа алддаг. Жишээ нь, Нигерийн хувьд Засгийн газрын худалдан авах чадвар барагдаж, шатахуун нийлүүлэгчдэд төлөх ёстой төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрснээр шатахуун нийлүүлэгч компаниуд ч хүнд байдалд орж байна. Яг ийм жишээ өнөөдөр ч Монголд давтагдаж л байна.
Эцэст нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс улс орон юу ч хожоогүй бидний туулсан түүх ч, Нигерийн жишээ ч батална. Харин энэ хөтөлбөрт зарцуулагдсан хөрөнгөөр өөр хөрөнгө оруулалт хийсэн бол хэр үр дүнд хүрэх байсан бол? Энэ асуултыг уншигч танд үлдээе. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ онд багтааж буудай болон цахилгааны үнийг чөлөөлөх тухайгаа өнгөрөгч сард мэдэгдсэн. Мэдээж багагүй эсэргүүцэлтэй тулгарах байх. Гэхдээ энэ бол Нигерийн араас алхахгүйн тулд хийх зайлшгүй шийдвэр юм.