Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тавдугаар сарын 31-нийг “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ч.Гантулга, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Н.Амарсанаа болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төлөөлөгчийн газрын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цогзолмаа нар энэ өдөртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “2005 онд ДЭМБ-ын хийсэн судалгаагаар 15 болон түүнээс дээш насны хүн амын тамхины хэрэглээ 47 хувьтай буюу дэлхийн тэргүүлэх 10 орны тоонд орж байжээ. 1995 онд 67.5 сая ширхэг тамхины хэрэглээтэй байсан бол 2006 онд 1,034.5 сая ширхэг болж 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд Тамхины хяналтын тухай хууль батлагдсан боловч нууцаар тамхи худалдаалах үйл ажиллагаа тасрахгүй байсаар байгаа. Тамхи татах цэгийн стандартыг ойрын хугацаанд тодорхой болгоно” гэв.
Дэлхий эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын нэрэмжит шагналыг жилд хоёр улс оронд олгодог. Монгол Улсыг тамхи хууль бус худалдааны эсрэг тууштай тэмцэж байгаа хэмээн уг шагналыг олгожээ. 2008 онд тамхины хайрцаганд эрүүл мэндийн хор хөнөөлийн үзүүлсэн сурталчилгаа зургийг байршуулсан хэмээн энэхүү шагналыг олгож байжээ.
Эрүүл мэнд, спортын яамны Халдварт бус өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Энхзаяа “Монгол Улсын хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг. Насанд хүрсэн
- хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь
- дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг.
Хоёр хүний нэг нь гэртээ байнгын дам тамхидалтад өртөж байна. Гурван хүн тутмын нэг нь ажлын байран дээрээ дам тамхидалтад өртөж байна” гэсэн судалгааны дүн танилцууллаа. 1995-2006 онд манай улсад янжуур тамхины нийт болон нэг хүнд ноогдох хэрэглээ үлэмж хэмжээгээр өссөн. 1996 онд нийт хэрэглээ 65,7 сая ширхэг байсан бол 2006 онд 1034,5 сая ширхэг болжээ.
Нэг хүнд ноогдох хэрэглээ 25 ширхэг байсан бол 562 болж 20 дахин нэмэгдсэн аж.