“Мөнгөн гүүр” эмнэлэг Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан жил бүр Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. Тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаа 33 хүүхдийг баярлуулан бэлэг гардуулж, сэтгэлийн дэм хайрлалаа.
Энэхүү үйл ажиллагаанд “Мөнгөн гүүр” эмнэлгийн Ерөнхий захирал Д.Ууганбаяр, эмнэлгийн гүйцэтгэх захирал Д.Бархүү, ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн дарга Э.Галбадрах нар оролцсон юм.
Тус эмнэлэг хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж байгаа
“Мөнгөн гүүр” эмнэлгийн Ерөнхий захирал Д.Ууганбаяр: “Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлээд Түлэнхийн төвтэй нэг жил хагасын хугацаанд хамтран ажилласан. Өнөөдөр бид Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан “Мөнгөн гүүр” эмнэлгийн нийт ажилтан, эмч нарыг өмнөөс Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлэн гурав дахь жилдээ бэлэг гардуулж байна. Түүнчлэн манай эмнэлэг хүүхдийн баярыг тохиолдуулан тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 5-ны хооронд гэмтэл согогын чиглэлээр хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж байгаа. Мөн манай эмнэлэг дээр ирж эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд зориулан дүрс оношилгооны бүхий л төрлийн аппаратуудад 10 хувийн хөнгөлөлттэй үзүүлэхээр урамшуулал зарлаж байгаа.
“Мөнгөн гүүр” эмнэлгийн гол зорилго бол Гэмтлийн эмнэлгийн ачааллыг хуваалцах юм. Тэр утгаараа ГССҮТ-д үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг анхны хувийн эмнэлэг юм. Манай эмнэлэгт улсын төсвөөс шийдэж чадаагүй орчин үеийн томограф, имра зэрэг нэлээд хэдэн аппаратуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдсэн. Манайх орчин үеийн мэс заслын, яаралтай хүлээн авах тасаг, хамгийн орчин үеийн буюу Японы лабораторитай. Бидний ирээдүйн зорилго бол Монгол Улсын нийт хүн ам эрүүл энхийн төлөө үндэсний хөрөнгө оруулалт хийх юм” хэмээн ярилаа.
0-5 насны хүүхдүүд түлэгдэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн
Мөн ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн дарга Э.Галбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай тасагт нийт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ. Ачаалал хэр байна?
-Өнөөдрийн байдлаар манай тасагт 0-5 насны 33 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсын 3 сая хүн амын дунд ганц байдаг манай тасагт ачаалал их байна. Сүүлийн жилүүдэд 0-5 насны хүүхдийн түлэгдэлт нэмэгдсэн. Сүүлийн таван жилийн судалгааг үзэхэд өмнөхөөсөө 2 дахин өссөн үзүүлэлт гарсан.
-Бага насны хүүхдийн түлэгдэлт юунаас үүдэлтэй байна?
-Хүүхдийн түлэгдэлтийг таван шалтгаанд хуваан авч үзэж болно. Үүнээс хамгийн их нь буюу халуун хоол, цайны түлэгдэлт дангаараа 80 хувийг эзэлж байгаа.
-Түлэнхийн төвийн шинэ барилгын талаар сураг байна уу?
-Саяхан интернетээр Түлэнхийн төвийн шинэ барилга 1-2 жилдээ хэцүүхэн боллоо гэх мэдээ гарсан байсан. Энэ талаар ЭМЯ-ныхан, шийдвэр гаргах төвшний хүмүүс ярих байх.
Г.Даша