УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй ч үүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй байгаагаар зогсохгүй, эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ ч бүрэн хангах чадамжгүй байгаа юм. Манай улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг дотоодоос, 20 хувийг импортоор хангадаг.
Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд энэ сарын 24-ний өдөр буюу өнгөрсөн ням гаригт цахилгаан тасарсан шалтгааныг салбарын сайдаас нь тодрууллаа.
Эрчим хүчний сайд Д.Зоригт энэ талаар “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах сүлжээ компанид техникийн осол гарсан. Осол маш богино хугацаанд болсон ч үүнээс хамгаалах ёстой төхөөрөмжүүд ажиллаагүйгээс дэд станцуудад нөлөөлж, тэг зогсолт хийсэн.
Ослын шалтгаан юунаас болсныг шалган тогтоох Ажлын хэсэг Эрчим хүчний яаманд байгуулагдан ажиллаж байна. Энэ бол шат шатны албан тушаалтнуудын хариуцлагатай холбоотой осол. Тиймээс зохих ёсны хариуцлагыг хүлээлгэнэ" гэж хариуллаа.