Манай улс ОУВС-ийн “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдах эсэх талаарх мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр цацагдсан. Тэгвэл стэнд бай хөтөлбөр гэж юу вэ, өмнө нь ямар улс орнууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс оронд нь ямар өөрчлөлт гарсан талаарх Стэнд бай хөтөлбөр буюу Монгол Улс нийтлэлийг хүлээн авна уу.
Өнгөрч буй долоо хоногийн хамгийн их дуулиантай үйл явдлуудын нэг бол ФИФА-гийн томоохон албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон хэрэг байлаа. Энэ сарын 27-нд Швейцарийн цагдаагийнхан Цюрих хотноо ФИФА-гийн зургаан албан тушаалтныг мөнгө угаасан хэрэгт буруутган баривчилсан юм. ФИФА-гийн удирдлага энэ баасан гаригт тус байгууллагын шинэ ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаанд оролцохоор Цюрихт ирээд байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан ФИФА-гийн 111 жилийн түүхэнд байгаагүй авлигын хэрэгт холбогдсон хариуцлагыг тус холбооны одоогийн Ерөнхийлөгч Йозеф Блаттер үүрч, албан тушаалаасаа огцрох ёстой гэж бусад холбооныхон шаардаж байсан юм. Гэвч ФИФА-гийн Ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа товлосон хугацаандаа буюу өчигдөр /05.29/ болж, одоогийн ерөнхийлөгч Йозеф Блаттер улиран сонгогдлоо.
Энэтхэг улсын өмнөд нутгийн мужуудад сүүлийн долоо хоногийн турш халж, цаг агаар Цельсийн +47 градус хүрч байна. Хэт халсны улмаас долоо хоног хүрэхгүй хугацаанд 1100 гаруй хүн наранд цохиулж амиа алдаад байгаа юм. Өмнөд нутгийн Андра Прадеш мужид Цельсийн +44.8 градус хүртэл халсны улмаас 852 хүн наранд цохиулж амиа алдав. Түүнчлэн хөрш Телангана мужид 46.8 хэм хүртэл халж, 266 хүний амь эрсэджээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь барилгын ажилтан, өндөр настан, орон гэргүй хүмүүс. Иймээс амьдралын боломжгүй иргэдэд гудамжинд үнэгүй ус тарааж байгаа юм. Хэт халуунд туйлдсан Энэтхэгчүүд голын эрэг, усан сан бараадан өдрийг өнгөрөөж байгаа аж. +47 хэмийн халууныг үзэж буй Энэтхэгчүүд фото мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Энэ сарын 29-нд Японы өмнөд хэсэгт байрлах Кагошима мужийн Кутиноэра арлын Кутиноэрабу галт уул оргилж эхэлсэн байна. Галт уул орон нутгийн цагаар 9:30 минутын үед оргилж эхэлсэн. Галт уулаас агаарт цацагдсан үнс, нурам 9000 метр хүрчээ. Японы цаг уурын хүрээлэнгийн шинжээчид галт уулын дэлбэрэлт болсон бүс нутагт аюулын хамгийн өндөр түвшинг зарлав. Тус арлын оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын төв хороог байгууллаа.
“Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн энэ оны жагсаалт гарав. Жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Тэрбээр ийнхүү таван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаа юм. Меркель өөрийн эрх мэдэл, нөлөөгөө Украины хямралыг шийдвэрлэхэд ашиглан, Порошенко болон Путин хоёр яриа хэлэлцээ хийхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн нь энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн хэмээн Forbes сэтгүүлээс онцлов. Түүнчлэн тус жагсаалтын удаах байруудад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон болон олон тэрбум ам.долларын буяны санг үүсгэн байгуулсан Билл Гейтсийн эхнэр Мелинда нар тус тус оржээ.
АНУ-ын өмнөд хэсэгт байрлах Оклахома, Техас мужуудад олон хоногийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, дээрх мужуудын хэд хэдэн тосгон усанд автлаа. Хүчтэй үер дагуулсан их хэмжээний усархаг бороо орсны улмаас энэ сарын 26-нд л гэхэд дээрх хоёр мужийн долоон хүний амь эрсэдсэн байна. Түүнчлэн энэ сарын 25-нд үерийн улмаас 3 хүн амиа алдаж, 12 хүн ор сураггүй алга болсон юм. Сүүлийн хэд хоногийн турш үргэлжилж буй үерийн улмаас дээрх мужуудын гудамж, талбай бүхэлдээ усанд автаж, цахилгаан эрчим хүч тасарчээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Техас муж улсын эрх баригчид үер, хар салхинд өртсөн тус мужийн 24 тойргийг байгалийн гамшгийн бүсээр зарласан. Байгалийн гамшгийн улмаас 2000 гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн юм. Америкийн Үндэсний цаг уурын албаны мэргэжилтнүүдийн тооцолсноор энэ сарын 1-нээс хойш дээрх бүс нутгуудад хэвийн хэмжээнээс зургаа дахин их хур тунадас оржээ.
Их Британийн Хатан хаан II Элизабет энэ сарын 27-нд тус улсын парламентын анхны хуралдааныг нээн үг хэлсэн юм. Хатан хаан Засгийн газар эдийн засгийн хатуу бодлого зэрэг улс орны улс төр, эдийн засгийн бодлогод шинэчлэл явуулах талаар хэлсэн нь олны дургүйцлийг хүргэв. Үүний дараа Лондон хотын төв, Ерөнхий сайд Дэвид Камероны ордон болон Хууль зүйн яамны ойролцоо 1000 орчим хүн цуглаж эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцэн жагссан байна.
Америкийн нэрт математикч, Нобелийн шагналт эдийн засагч, математикийн шинжлэх ухааны олон бүтээл туурвисан 20-р зууны сод сэтгэгчдийн нэг Жон Форбс Нэш болон түүний эхнэр Алиша нар таксигаар зорчиж яваад осолд орж амиа алдлаа. Жон Форбс Нэш “Тоглоомын онол”-ын ажлаараа 1994 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэрбээр 1958 оноос хойш шизофрен өвчинтэйгээ тэмцэж байсан бөгөөд түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Төгс оюун ухаан” киног байдаг юм.
Небраска цаазаар авах ялаас татгалзсан АНУ-ын 19 дэх муж боллоо. Орон нутгийн хууль тогтоох танхимын ихэнх гишүүдийн олонхийн саналаар энэ сарын 27-нд Небраска муж дахь цаазаар авах ялыг халав. Үүнээс хойш тус мужийн хууль сахиулах байгууллагын хамгийн том шийтгэл бүх насаар хорих ял байх аж. Небраскад 1997 оноос хойш цаазын ял оноож, түүнийг гүйцэтгэсэн тохиолдол гараагүй байна.
Технологийн аварга Google компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Google I/O чуулганаа энэ сарын 28-ны шөнө эхлүүллээ. Хоёр өдөр үргэлжлэх чуулганы үндсэн гол санаануудыг Google-ийн танилцуулсан бүхнийг ганц өгүүлбэрээр-ээс уншина уу.
Ганцхан зурвас бичээд iPhone унтраах аргыг дэлхий нийт ашиглаж байна. Анх Reddit дээр нэг хэрэглэгч бичсэн богино хэмжээний зурвас таны утсыг шууд унтраах аж. Араб, Хятад бичиг хослон дээр нь “effective” доор нь “power” гэж бичсэн текст таны утсыг унтраана. Тиймээс Apple компани энэ алдаатай холбогдуулан “Бид үйлдлийн системийн дараагийн шинэчлэлдээ энэ алдааг засах болно” хэмээн Fortune сэтгүүлээр дамжуулан мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан зарим хүмүүс бүр Vine хүртэл хийгээд амжсан байна.
Карлос Бакка хоёр гоол оруулан, Севилья түүхэндээ дөрөвдэх удаагийн Европа Лигийн цомыг өргөлөө. Варшав хотын Үндэсний цэнгэдэх хүрээлэнд явагдсан тоглолт 3-2 харьцаатай Севильягийн ялалтаар өндөрлөн, Испаний баг түүхэндээ 4 дэх удаагаа Европа Лигийн цомыг өргөлөө. Севилья клубын хувьд ийнхүү Европа Лигт хамгийн олон буюу 4 удаа түрүүлсэн цорын ганц баг болж байгаагаас гадна ирэх улиралд Аваргуудын Лигт шууд хэсгийн шатнаас оролцох эрхтэй болж байгаа юм. Ингэснээр ирэх улиралд Аваргуудын Лигт Испани улсаас 5 баг оролцох боломжтой болж байна.