Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр Хүүхдийн төв сувиллын бяцхан багачуудад гарын бэлгээ өгч, баярын мэнд хүргэлээ. Хүүхдийн төв сувилалд 100 гаруй хүүхэд хүмүүждэг аж.
Эцэг эхийн хайр халамж дутсан бяцхан багачуудад ээж, аав нь болсон тус төвийн багш ажилчид Хүүхдийн баярын энэ өдөр бяцхан үрсээ баярлуулж байна. Сувиллын багачууд ирсэн зочдод урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Мөн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа 10 гаруй хүүхдүүдийн биеийн байдал, эмчилгээ үйлчилгээний талаарх эцэг, эхчүүдийн сэтгэгдлийг хуваалцаж, бяцхан хүүхдүүдэд, эрүүл энхийг хүссэн юм.
Түүнчлэн Тархины саажилттай хүүхдүүдийн сувиллын барилгын санхүүжилтэд зориулсан "Халуун болор" 1000 төгрөг Facebook давалгаанд нэгдэж сарын цалингаа хандивлалаа.