Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Одесса мужийн захирагч Михаил Саакашвилитэй уулзан тус улсын өмнөд бүс нутагт шинэчлэл хийх төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Энэ сарын 31-нд Одесса мужийн захирагчаар томилогдсон Саакашвили нэг жилийн дотор л гэхэд бүс нутгийн амьдралын түвшинг сайжруулна гэж Порошенко найдаж буй тухайгаа уулзалтын үеэр хэлжээ.
Харин энэ талаар Саакашвили бүс нутгийн оршин суугчидтай уулзаж ярилцсан бөгөөд хамгийн түрүүнд авлига, хээл хахуулийн эсрэг зогсох түүний санаачлагыг иргэд дэмжиж байгаа аж.
Түүнчлэн Саакашвили Одесса мужийг Хар тэнгисийн нийслэл болгон хувиргах хэрэгтэй. Одессаг дэлхийн хот болгох бүхий л боломж бололцоо бий гэсэн юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС