Мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн Нацү башёд түрүүлж эзэн хааны цом хүртсэн Монголын залуу сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озеки цол хүртээв. Дүрэм ёсоор бол сэкиваке цолтой бөхийн сүүлийн гурван башёгийн давааны нийлбэр 33-д хүрсэн тохиолдолд озеки цол хүртээдэг болзолтой ч Сүмогийн холбоо Тэүнофүжигийн амжилт, хойч ирээдүйг дэнсэлж үзсэний үндсэн дээр уян хатан хандлага гаргажээ. Хакүхо их аваргын дараалсан түрүүг зогсоож эзэн хааны цом хүртсэн гоц амжилт нь эерэг хандлага гаргахад ихээхэн нөлөөлсөн юм байхаа. Ёкозүнагийн зөвлөлийн гишүүн Хидэшигэ Мориа:
-Тэрүнофүжи нэгэнт озеки цолтны хэмжээнд барилдаж чадаж байна. Магадгүй ойрын хугацаанд ёкозүан цолны болзлын талаар ярих хэрэг ч гарах биз хэмээн магтсан бол Китаноүми аварга:
-Одоо байгаа озеки нараас илүү хүчтэй гэдгээ тэр баталлаа. Цаашдаа ч түрүүлэх бөхийн өрсөлдөөнд байнга гарч ирнэ. Тийм сул талтай гэж хэлэх юмгүй бөх. Энэ чигээрээ барилдвал ёкозүна цол удахгүй авах байх гэж үнэлжээ. Анх 2011 онд мэргэжлийн сүмод элсэн орж ирсэн гэхэд маэгиширагийн өмнөх зиндааг жил алгасалгүй туулж гарч ирсэн улмаар дээд зиндаанд наймхан башё барилдаад анхны түрүүгээ авсан юм. Тэгснээр тэр сүмод түрүүлсэн зургаа дахь монгол сүмоч боллоо. Хэрэв ёкозүна цолтон болбол мөн Монголын тав дахь аварга болох ажээ.
Д.Надмид