Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр Хятадын Хөх мөрөнд зорчигч тээврийн хөлөг онгоц осолдсон талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Хятадын зүүн нутгийн Зянсу мужийн засаг захиргааны төв болох Нанжин хотоос Чунциныг чиглэн явсан хөлөг онгоц Бээжингийн цагаар 21:48 цагийн үед замдаа осолджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын шалтгаан нь Хөх мөрөнд үүссэн хүчтэй шуурганы улмаас болсон гэнэ.
Онгоцонд 458 хүн байсан юм. Тэдний 405 нь хятад жуулчид, аялал жуулчлалын компанийн 5 ажилтан, багийн гишүүн 47 хүн байжээ.
Одоогийн байдлаар 8 хүнийг авраад байгаа аж. Осол болсон газар аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч хүчтэй салхи, ширүүн борооны аврах ажиллагаанд саад учруулж байгаа аж.
Эх сурвалж: Синьхуа