Малайзын иргэний агаарын тээврийн Malaysia Airlines компани техникийн дампуурлаа зарлалаа. Түүнчлэн компанид бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан 6000 гаруй хүн цомхтгох талаар тус компанийн удирдлага мэдэгдлээ.
“Malaysia Airlines” компанийн тэргүүн Кристоф Мюллер энэ талаар "Манай компани техникийн дампуурлаа зарлаж байна. Компанийн санхүүгийн гүйцэтгэлийн үнэлгээ 2014 онд болсон хоёр ослоос өмнө ч буурсан үзүүлэлттэй байсан. Харин онгоцны осол компанийн санхүүгийн асуудлыг улам хурцатгасан” гэсэн юм.
Malaysia Airlines компанид бүтцийн өөрчлөлт хийх ажлын хүрээнд тус компанийн 20 мянган ажилтны 6000 хүнийг цомхтгох юм байна.
Түүнчлэн энэ оны есдүгээр сарын 1-нд тус компани шинэ ребрендинг хийх тухайгаа зарлах юм. Компани нэр болон логогоо өөрчлөх эсэх нь тодорхойгүй байгаа ч тодорхой чиглэлүүдийн нислэгийн тоог бууруулах, зарим онгоцнуудаа солих аж.
Malaysia Airlines 2015 онд "шархаа эдгээх" гэж оролдоно. Ирэх жилд компанийн санхүүгийн байдлыг тогтворжуулахад гол анхаарлаа хандуулах бол 2017 онд бүхнийг шинээр эхэлнэ гэсэн юм.
“Malaysia Airlines” өнгөрсөн 2014 онд хоёр нисэх онгоц нь осолдон, маш олон хүн амиа алдсан гашуун түүхийг та бид санаж байгаа билээ. Тодруулбал гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпураас Бээжинг чиглэн нисэж явсан MH370 онгоц сураггүй алга болсон. Малайзын Засгийн газраас тус онгоцонд сууж явсан 239 хүнийг амиа алдсанд тооцсон юм. Өнгөрсөн оны долдугаар сард Украины зүүн бүс нутагт Малайзын MH17 онгоц осолдсон. Амстердамаас Куала-Лумпурийг чиглэн явсан онгоцны 298 зорчигч бүгд амиа алдсан.
Эх сурвалж: ВВС