Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS (Middle East Respiratory Syndrome) халдварт өвчин дэгдээд байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар энэ сарын 1-ний өдрийн байдлаар л гэхэд уг өвчний улмаас 2 хүн амь насаа алдаж, 25 хүн халдвар авсан гэж бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Засгийн газрын гишүүд амьсгалын замын MERS вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээг боловсруулах шуурхай хуралдаан хийсэн байна.
Дээрх вирусийн халдвар авсан хүмүүстэй шууд холбоотой байсан 715 хүнийг Өмнөд Солонгосыг орхин гарахыг түр хугацаанд хориглолоо. Түүнчлэн 715 хүний 682-ыг нь тусгай газар саатуулж, халдвар авсан эсэхийг нь шалгахаар шинжилгээ явуулж байгаа аж.
MERS сүүлийн хоёр жил Саудын Араб болон Ойрхи Дорнодын бусад орнуудад тархаж байсан бол өнгөрсөн сараас Өмнөд Солонгост тархаад байгаа юм.
Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕRS-ийн халдвар авсан тохиолдолд эхний шатанд ямар ч тодорхой шинж тэмдэг илэрдэггүй байна. Дархлааны систем нь суларсан, чихрийн шижин, бөөрний дутагдалтай, уушгины өвчтэй хүмүүс тус вирусийн халдвар авах тохиолдол их.
ДЭМБ-ийн мэдээлснээр энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1154 хүн дээрх вирусийн халдвар авч, 431 хүн амиа алдсан гэж бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Yonhap