БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян Хөх мөрөнд 460 гаруй хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн хөлөг онгоц осолдсон бүс нутагт очиж, байдалтай танилцахаар болсон тухай Сhina Daily мэдээллээ.
Түүнчлэн Хятадын дарга Си Зиньпин осолдсон онгоцны зорчигч болон онгоцны багийнхныг аврахад бүх хүчээ дайчлахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.
Хятадын зүүн нутгийн Зянсу мужийн засаг захиргааны төв болох Нанжин хотоос Чунциныг чиглэн явсан хөлөг онгоц Бээжингийн цагаар 21:48 цагийн үед замдаа осолдсон.
Онгоцонд 458 хүн байсан юм. Тэдний 405 нь хятад жуулчид, аялал жуулчлалын компанийн 5 ажилтан, багийн гишүүн 47 хүн байжээ. Усан онгоцонд байсан зорчигчдын ихэнх 50-аас 80 настай хүмүүс байсан гэнэ.
Аврах багийнхан одоогоор найман хүнийг аварсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Гэхдээ янз бүрийн эх сурвалжийн мэдээлснээр 8-20 хүнийг авраад байгаа аж.
Хөлөг онгоцны ахмад, ахлах инженерийн мэдээлж буйгаар онгоц хүчтэй шуурганд оногдсон нь ослын гол шалтгаан болсон байж магадгүй гэжээ.
Эх сурвалж: Сhina Daily