Ирэх долоо хоногийн даваа гаригт Apple компани хөгжүүлэгч нарт зориулсан “WWDC” чуулганаа эхлүүлэх гэж байна. Таван өдөр үргэлжлэх чуулганд компани системүүдийн шинэчлэлтүүд, Apple TV-ийн шинэ загвар зэргийг танилцуулах юм.
Өнөөдөр компани албан ёсоор энэ жилийн чуулганы үндсэн илтгэлийг шууд дамжуулахаар болсон тухай мэдэгдлээ. Номхон далайн цагаар өглөөний 10:00 буюу Монголын цагаар даваа гаригаас мягмар гаригт шилжих шөнийн 02:00 цагт эхлэх арга хэмжээг GoGo.mn шууд дамжуулна.
Одоогоор компанийн цахим хуудсан дээр ямар нэг тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч Apple ирэх долоо хоногт iOS 9, OS X 10.11, Apple Music болон Apple TV-ийн шинэ загварыг танилцуулна гэдэг нь тодорхой.