Хятадын жуулчдын тоо АНУ-ын жуулчдаас давж, 2017 он гэхэд хятад жуулчид дэлхийд тэргүүлж, 2023 онд дэлхийн нийт жуулчдын 20 хувийг Хятад хүмүүс эзэлнэ хэмээн Оксфордын эрдэмтэн судлаачид тооцоолжээ. Үүнтэй холбоотойгоор олон улсын аялал жуулчлалын байгууллагууд зөвхөн хятад жуулчдад зориулсан тусгай бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах тал дээр онцгойлон анхаарал хандуулж байна.
ХЯТАД ЖУУЛЧДЫН ТАЛААРХ ЗАРИМ БАРИМТУУД
- Сүүлийн 10 жилийн дотор хятад жуулчдын тоо 10.0 саяас 83.0 сая болтлоо өссөн бөгөөд 2001 онд 12.0 сая жуулчин байсан бол 2013 онд 97.0 сая хүн хятадаас жуулчлах болжээ.
- 2012 оны байдлаар аялал жуулчлалын салбарт оруулсан хятад хүмүүсийн хөрөнгө 81.0 тэрбум еврод хүрээд байна.
- Сүүлийн 10 жилийн хугацаанд хятад жуулчдын тоо жил бүр 10 хувиар нэмэгдэж байна. Энэ бол маш хурдтай өсөлт
- Хятад жуулчид аялахдаа гадаад орны брэндийн дэлгүүрүүдээр орох хамгийн их сонирхолтой байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүн худалдан авахад ихээхэн мөнгө зарцуулдаг. Хятад жуулчид 2014 оны байдлаар нийтдээ 155 тэрбум долларыг зөвхөн худалдан авалтанд зарцуулсан ба ялангуяа Францад хамгийн их худалдан авалтыг хийдэг байна.
Тиймээс Хятад жуулчдыг татсанаар улс орнуудын хувьд ихээхэн хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдүүлнэ гэсэн үг юм.
Интернэтээр захиалга авах боломжтой зочид буудлуудын хувьд жуулчдыг татах хандлага илт давуу байна. Хятад жуулчдын хувьд ч интернэтээр буудлаа захиалах сонирхолтой болсон. Түүнчлэн 2014 оны 11 сарын 14-16-ны хооронд болсон БНХАУ-ын олон улсын чуулган дээр нэгэн зүйлийг онцолсон нь энэ зах зээл дээрх ихэнх компаниуд ойрын хэдэн жилийн стратеги төлөвлөгөөндөө онлайн маркетингийн бодлогыг түлхүү ашиглана хэмээн мэдэгдэв. Учир нь хятад хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв энэ чиглэл рүү шилжиж байна.
СОШИАЛ МЕДИАГААР ДАМЖУУЛАН ХЯТАД ЖУУЛЧДЫГ ТАТАХ ТОП ЕСӨН АРГА
- Сошиал маркетингийн төлөвлөгөө боловсруул. Ямар бүтээгдэхүүнээ брэнд болгон танилцуулах, жуулчидтай хэрхэн харилцаа тогтоох, тэднийг ямар аргаар татах, харилцагчийн үйлчилгээ ямар байх гэх мэт зүйлсийг төлөвлөгөөндөө тусгана
- Үйл ажиллагааны стандарт, процедурыг бий болгох. Байж болох бүх нөхцөлийг урьдчилан тооцоолж, үе шат бүрээр нь зураглана. Гомдол санал гаргасан тохиолдол хэрхэн түргэн шуурхай барагдуулах. Аялал жуулчлалын байгууллагын талаар хаанаас мэдээлэл авахаас эхлээд дахин ирэх сэтгэгдлийг ямар аргаар хүргэх хүртэл нарийн тооцоолно.
- Тухайн газар дээрээ төвлөрөх. Тухайн газарт жуулчин хүрэхийн тулд ямар ямар аргаар очиж болох бүх хувилбарыг оруулна. Зургаар тайлбарлан харуулбал илүү үр дүнтэй.
- Жуулчдын хувьд чухал зүйлс дээр анхаарал тавих. Интэрнэт дээрх мэдээлэл бодит байдлаас хэзээ ч ёсгүй. Тээврийн хэрэгсэл, хөнгөлөлт урамшуулал, боломжийн дэлгүүр гээд тэдний сонирхож болох зүйлсийг урьдчилан тавихын зэрэгцээ асуултанд нь цаг алдалгүй хариулах хэрэгтэй.
- Сонирхолтой, анхаарал татахуйц гарчиг өг. Бичсэн нийтлэл бүр рүү нь орж унших сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Тэгж чадвал очих сэдлийг төрүүлэх боломжтой.
- Сошиал ертөнцөд идэвхтэй бай. Ингэснээр тухайн байгууллагын үйл ажиллагаа эрчимтэй, үр дүнтэй байгааг нотлох болно. Зөвхөн болоод өнгөрсөн үйл явдлыг бус болж буй, болох гэж буй үйл явдлыг сонирхолтой хэлбэрээр оруулж өгөх хэрэгтэй.
- Хүн бүртэй харилцах онцгой сувгийг бий болго. Хэн ч гэсэн автомат хариуцлагчтай бус хүнтэй харилцахыг илүүд үзнэ шүү дээ. Тиймээс холбогдсон хүн бүртэй хүндэтгэлтэй, хариуцлагатай харилцах нь зүйтэй
- Сошиал хариуцсан менежертэй болох. Тусгайлсан ажил үүргийн хуваарьтай менежер ажилласнаар сошиалаар дамжуулан жуулчдыг татах, үйл ажиллагааг идэвхжүүлэх боломжтой болдог. Түүнчлэн ажлын үр дүнгийн үзүүлэлтийг холбож өгснөөр сошиал хариуцсан менежер илүү хариуцлагатай бүтээлч ажиллах болно.
- Мэргэжлийн маркетер болон агентлагуудтай хамтран ажиллах. Энэ нь олон асуудлуудыг шийдэж, олон ажлыг хөнгөвчилж өгдөг. Бүх зүйлийг өөрсдөө хийх гэж байхаар мэргэжлийн хүмүүст нь үлдээгээд үр дүнгээ үнэлээд явбал илүү өгөөжтэй байдаг.
ХЯТАД ЖУУЛЧДЫН ТАВАН ЧИГ ХАНДЛАГА
- Ганцаараа аялах хандлага өссөн. Хэдэн жилийн өмнө Хятад жуулчид ихэвчлэн багаараа, хамт олноороо аялдаг байсан бол сүүлийн жилүүдэд ганцаараа аялах сонирхолтой жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.
- Тухайн газрынхаа түүх соёлыг хүндэтгэх, хоолыг нь зооглох сонирхолтой болсон. Өнөөдрийг хүртэл хятад жуулчдад бусад орны түүх соёл тийм ч сонин байсангүй, тухайн үндэсний хоолыг идэхээс илүүтэйгээр ази болон хятад хоолыг хаана ч байсан идэх хүсэлтэй байсан. Харин одоо энэ хандлага өөрчлөгдөж байна.
- Эрүүл мэндийн аялал. Хятад хүмүүс өөрийн оронд нь байхгүй өндөр чанартай эмчилгээ хийлгэх ялангуяа гоо сайхны мэс заслыг азийн бусад оронд хийлгэх хандлага хятад эмэгтэйчүүдийн дунд түгээмэл болсон.
- Тэтгэврийн насны жуулчид. Хятадын тэтгэврийн насныхан жуулчлах хандлага эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор аялал жуулчлалын агентлагууд зөвхөн энэ сегментэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна.
- Хуримын аялал. Ялангуяа хятадын чинээлэг иргэдийн дунд дэлгэрч байгаа аялал бол ододтой хамт хуримтын аялал хийх явдал юм. Гол зорилго нь бэл бэнчин, хөрөнгө чинээгээ харуулах, түүнийгээ сошиал ертөнцдөө танилцуулах. Хятад хүмүүс хуримандаа их хэмжээний мөнгө зарцуулах боломжтой болсон төдийгүй хурим болон бал сараа Францад өнгөрүүлэх хандлага их байна.
2014 онд 100 сая хятад иргэн гадаадын орнуудад жуулчилсан гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ тоо 2017 он гэхэд 2 дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа байна. Тиймээс аялал жуулчлалын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг тухайн жуулчдын зан төлөвийн онцлог, судалгаа, чиг хандлагад тулгуурлан боловсруулбал илүү үр дүнтэй хийгээд тэднийг татах бодит хөшүүрэг болж чадна.
Зургийн эх сурвалж: http://www.cnbc.com, http://www.huffingtonpost.com