Утасны мегапикселийн тал дээр Apple тэргүүлэгч огтоос биш. Samsung, LG-ийн утаснууд 4К бичлэг хийж чаддаг болсон байхад iPhone 1080 бичлэг хийдэг хэвээр. Гэхдээ iPhone 6, 6 Plus утаснуудаар авсан зураг, бичсэн бичлэг өрсөлдөгч нараасаа дутдаггүй.
Утас худалдаанд гарсны дараа “iPhone 6-аар авсан зураг” нэртэй кампанит ажлыг эхлүүлж байсан бол өнөөдрөөс “iPhone 6-аар бичив” ажлыг эхлүүлжээ. Нийт долоон бичлэг интернетэд тавигдсан байгаа бөгөөд цаашид ч нэмэгдэнэ.
Бичлэгүүд нь өнгө, дүрсний нягтрал сайн, тогтвортой бөгөөд “Унтаж буй нохой”-ны бичлэгээс бусад нь сонирхолтой. Ер нь бол компани өнгөрсөн гурван сарын хугацаанд iPhone худалдан авсан 74,5 сая хэрэглэгчиддээ утсаараа бичлэг хийж, зураг авахад ямар тохиромжтой болохыг л харуулж буй нь энэ юм.
Сонирхуулахад энэ жилийн Sundance кино наадам дээр танилцуулсан “Tangerine” гэдэг бүрэн хэмжээний, уран сайхны киног iPhone 5S утсаар бичсэн аж.