Оросын эдийн засаг 2015-2016 онуудад хэрхэх талаарх төлөвөө Дэлхийн банк засварлаж, өөдрөг төсөөлөл дэвшүүллээ. Тус банкны зүгээс Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн тооцоолж байснаас харьцангуй бага хувийн уналтыг 2015 онд үзүүлэх бол ирэх жилээс өсөхөөр байгаа аж.
Тэдний тооцоолсноос үзэхэд Оросын эдийн засаг энэ онд 2.7 хувиар унахаар байгаа бол ирэх жил 0.7 хувь, 2017 онд 2.5 хувийн өсөлт үзүүлэх зүр зураг харагдаж байна.
Оросын эдийн засгийн хувьд “зүрхний цохилтын хэм” ийнхүү хэвийн байдал руу чиглэх болсон нь сүүлийн хоёр сард газрын тосны үнэ өсөлттэй гарч байгаатай холбоотой аж.
“Оросын эдийн засгийн төлвийг засварлаж, өөдрөг төсөөлөх болсон нь газрын тосны үнэд өөрчлөлт орж буйтай холбоотой. Энэ нь эргээд рубль мөнгөн тэмдэгтийн ханшийг дэмжиж, инфляци зохистой түвшинд очиход нөлөөлж Оросын Төвбанк ойрын хугацаанд мөнгөний бодлогоо зөөллөх орон зайг бий болгож өгч байна. Ингэснээр зээл авах зардал багасч айл гэр, аж ахуй нэгжүүдэд олгож буй зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой юм. Хөрөнгө оруулалт, хэрэглээний өсөлт төсөөлж байснаас бага хувиар агшихаар байна” хэмээн Дэлхийн банкны эдийн засагч Биргит Хансл өчигдөр мэдэгдэл хийхдээ хэлсэн юм.
Газрын тосны үнэ өдгөө нэг баррель нь 58 ам.доллар байгаа бол 2016 онд тус үнэ 63.6 ам.доллар болж өсөх хандлагатай байгааг Дэлхийн банкны мэргэжилтнүүд хэлж байна.
Гэвч дээрх өөдрөг төсөөлөл биелэхэд бизнес болон хэрэглээний түвшинд өсөлт хэрэгтэй бөгөөд Орост тавьсан барууны хоригыг ирэх жилийн сүүл гэхэд аажмаар буулгах шаардлага байгааг дээрх мэдэгдэл онцолж байгаа юм.
Оросын мэргэжилтнүүдийн зүгээс олон жил рубль мөнгөн тэмдэгт болон газрын тосны хамаарлыг багасгахыг оролдож буй бөгөөд тэд энэхүү хамаарлыг нэг үеэ бодвол харьцангуй багассан гэж хэлж байгаа билээ.
Оросын үйлдвэрлэлийн идэвхи өнгөрсөн сард дөрвөн сарын доод хэмжээнд хүрч агшсаныг “HSBC” банкны гаргадаг худалдан авалтын индекс буюу “PMI” үзүүлэлт харуулж буй юм. Үйлдвэрлэлийн хувьд бүтээмж, шинэ захиалга, ажил эрхлэлтийн үзүүлэлтүүд бүгд өмнөх улирлаас доогуур гараад буй аж.