УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулж, нам, эсвлийн бүлгүүдээр хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна. Энэ талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяраас тодрууллаа.
-Ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаар бүлэгт ямар тодорхой саналууд танилцуулсан бэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах Ажлын хэсгийнхэн маань дөрвөн сар гаруй хугацаанд ажилласны үр дүнд УИХ дахь бүлгүүдэд эхний саналаа танилцуулах үйл явц өрнөж байна.
Ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй, Парламентад суудалтай бүх намын төлөөлөл орсон. УИХ-д 1992 оны шинэ Үндсэн хууль батлахад оролцсон долоон гишүүн байдаг. Үүн дээр С.Оюун, Н.Батцэрэг нарын гишүүн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан. Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш бид 14 Засгийн газар огцруулж, 17 Ерөнхий сайдын нүүр үзжээ.
Нэг засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажилласан байна. Бусад оронд төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь хоорондоо уялдаатай улсууд хөгжилтэй байдаг юм байна. Дээр нь төрийн удирдагч нь зөв бодлогыг, зөв бүтцээр дамжуулаад тогтвортой хугацаанд хэрэгжүүлснээр үр дүнг нь үзэж, хөгжилд хүрсний харлаа. Гэтэл бидний огцруулаад бай гэсэн зарчмаар ажилласан маань хэр зэрэг сөрөг нөлөөтэйг эргэж харах цаг болжээ.
Манайд намаар талцах байдал газар авлаа. Хүнийг чадавхаар нь үнэлдэггүй, манай намын гишүүн мөн үү, хандив өгсөн үү үгүй юү гэсэн буруу шалгуур тавьдаг жишиг уруу орсон. Цөөхөн монголчууд намд хуваагдан талцаад хоорондоо тэмцээд байгаа нь буруу байна. Тиймээс хэт их намаар талцаж байгааг хязгаарлая.
Тэр тусмаа орон нутгийн сонгуулиар талцаж, хөдөөгийн цөөхөн хүнтэй суманд танай, манай гээд байх нь зохимжгүй гэж үзсэн. Өнгөрсөн УИХ-ын хугацаанд 48 гишүүн санаачлаад, намуудыг орон нутгийн сонгуульд оролцуулахаа больё. Сумын Засаг даргыг шууд сонгодог болъё гэж байсан. Энэ асуудлыг тавина. Гурав дахь асуудал буюу шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш яригдсан нэг асуудал бол хотын тухай.
-Энэ асуудлыг төсөлд хэрхэн тусгахаар төлөвлөж байна вэ?
-Монгол Улс нэг улс боловч нүүдлийн болон суурин хоёр соёл иргэншилтэй. Гэтэл Үндсэн хуульдаа бид хотын асуудлыг нэлээд орхигдуулсан нь Улаанбаатар хотод нийт хүн амын бараг тал хувь нь төвлөрөх үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна.
Тиймээс хотуудын статусыг сэргээх цаг болсон гэсэн үндсэн гурван чиглэл барьж асуудалд хандаж байна. Цаашид тухайн асуудлаар ямар байхыг бүлгүүдтэй зөвлөлдөж байгаад ойрын үед УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн.
-Засгийн газрыг тогтвортой байх чиглэлээр Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа бол?
-Засаглалын хувьд аваад үзвэл дэлхий дахинд Ерөнхийлөгчийн, Хаант, Парламентийн засаглалтай гэж үздэг шүү дээ. Монгол Улсыг Ерөнхийлөгчийн болон Парламентийн хосолсон засаглалтай гэж үздэг. Энэ байдалд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн. Гол санаа нь Ерөнхийлөгчийг бүх ард түмэн шууд сонгодгийг хязгаарлаж, Парламентийг шууд сонгох байдлаар бүрдүүлж сонгодог Парламентат засаглал уруу оръё. Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр асуудлыг ярьсан.
-Ерөнхий сайдын эрхийг яаж нэмэгдүүлэх вэ?
-Шинэ Ерөнхий сайд томилогдоход Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгддэг. Үүнийг дагаад бүх байгууллага өөрчлөгддөгийг хязгаарлая гэж байгаа. Үүний тулд Засгийн газрын бүтцийг цөөлж, есөн яамтай байвал яасан юм бэ гэж ярилцаж байгаа. Шинэ Ерөнхий сайд гарахад Засгийн газрын бүтэж өөрчлөгддөгийг хязгаарлая, төрийн албыг тогтвортой явуулдаг болъё гэж Ажлын хэсгийнхэн санал нийлсэн.
-”Давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хуулийн төсөлд хэрхэн тусгаж байна вэ?
-УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байж болохгүй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд бид байж болох бүх хувилбарыг үзлээ. Гаднаас 100 хувь сайд нарыг томилж, 100 хувь УИХ дотроос байгуулж үзсэн байна.
Холимгоор байгуулж ч үзлээ. Үндсэндээ Засгийн газрын гишүүдийн тоог цөөлчихөж байгаа. Ерөнхий сайд бол УИХ-ын гишүүн байх ёстой. Харин Засгийн газрын гишүүдийн 1/3-ээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх бололцоотой юм гэж төсөлд тусгасан гэлээ.
Гэрэл зургийг MPA.mn