БНХАУ-ын Хубей мужийн Хөх мөрөнд осолдсон “Дорнын од” усан онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Живсэн усан онгоцноос аврагчид таван хүний цогцсыг гарган авсан талаар орон нутгийн хэвлэлүүдийг иш татан Reuters агентлаг мэдээллээ.
460 гаруй хүнийг тээвэрлэн явсан “Дорнын од” усан онгоцны зорчигчдыг аврах ажиллагаанд нийт 1000 гаруй хүн, 54 завь дайчилж байгаа аж. Одоогийн байдлаар 10-20 хүнийг аварчээ.
Түүнчлэн мөрдөн байцаалт авахаар тус усан онгоцны ахмад болон ерөнхий инженерийг саатуулаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters