Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц 2015 оны эхний улирлын эцэст 24 тэрбум ам.доллараар богино байсан талаар Монголбанкнаас мэдээллээ.
Тодруулбал Монгол Улсын гаднаас татсан хөрөнгө оруулалтын хэмжээ гадагш хийсэн хөрөнгө оруулалтаас 24 тэрбум ам.доллараар их байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын богино позиц өнгөрсөн оны мөн үеэс 12 хувиар өссөн байна.
Үүнийг ерөнхий бүтцээр нь авч үзвэл гадаад актив 23 хувиар буюу 911 сая ам.доллараар буурч, гадаад пассив 7 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна. Мөн энэ хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтын богино позиц 477 сая ам.доллараар, багцын хөрөнгө оруулалтын богино позиц 69 сая ам.доллараар, бусад хөрөнгө оруулалтын богино позиц 1.5 орчим тэрбум ам.доллараар тус тус нэмэгдэж, гадаад валютын албан нөөц 619 сая ам.доллараар буурчээ.
Эхний улирлын эцэст Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 20.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 953 сая ам.доллараар нэмэгдсэн болохыг Монголбанк тайлагналаа.
Үүнээс Засгийн газар болон Монголбанкны гадаад өр 702 сая ам.доллараар нэмэгдэж, 5.4 тэрбум ам.доллар болсон бол хувийн хэвшлийн салбарын гадаад өр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 251 сая ам.доллараар өсч, 15.5 орчим тэрбум ам.доллар болжээ.