Улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангууд хэзээнээс хүүхдээ хүлээж авах нь тодорхойгүй байна.
Улаанбурхан өвчинд 15-24 насны хүмүүс илүү өртөх магадлалтай байгаа учраас Эрүүл мэнд спортын яамнаас аймаг, нийслэлийн засаг дарга нарт зуслангийн үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулах албан тоот хүргүүлжээ.
"Одоогоор зуслангийн хүүхэд хүлээн авах хугацаа тодорхойгүй байгаа учраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аливаа халдварт өвчин, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүдэд зөвлөмж өгч, зуслангийн удирдлагуудад танхимын болон онлайн сургалт явуулахаар болсон" гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын ЭМХХ-ийн дарга Д.Баярболд хэллээ.
Мөн тухайн зуслан Мэргэжлийн хяналтын газрын хяналтын хуудсаар өөрсдийн байгууллагыг хянаж шалгах боломжтой юм байна. Усан хангамж, эрүүл ахуй, бие засах газрын халдваргүйтгэлийг хэрхэн хийх, эмнэлгийн тусламж үзүүлэх талаар зөвлөгөө өгнө гэлээ.
Зуслангууд:
- Барилга, байгууламжийн засвар үйлчилгээ хүүхдүүд ая тухтай амрах нөхцлийг хангах
- Хоолны газрын эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, ажиллагсдын эрүүл ахуйн
- зохистой дадлыг хэвшүүлэх,
- Багш гал тогооны ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргиилэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах
- Хүүхдүүдийн хоолонд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, хүүхдүүдэд цэвэр буцалсан ус байнга өгч байх, усны аюулгүй байдлыг хангах.
Эцэг эхчүүд:
Хүүхдүүдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хамруулах, хуурамч үзлэгийн хуудас олгож байвал холбогдох байгууллагуудад мэдэгдэх мөн хүүхдээ гараа угааж, цэвэр байдлыг сахих дадлыг хэвшүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.
"Маргаашийн хөгжил" зуслангийн захирал Х.Батбуян "Улаанбурхан өвчин гараад зуслангийн хүүхэд хүлээн авах хугацааг хойшлуулсан гэсэн ч манайд албан ёсоор бичгээр мэдэгдээгүй байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас заавар зөвлөгөө өгдөг. Манайх шинээр байгуулагдсан учраас эрүүл ахуйн тал дээр сайн анхаарч байна.
Тухайн зуслангаас шалтгаалаад, бас хүүхдээ эргэж ирж байгаа эцэг эхчүүд эргэлтээр янз бүрийн зүйл авчирдгаас янз бүрийн асуудал гарах нь бий.
Хүний хүүхэд авч байгаа гэдэг утгаар бид өндөр хариуцлагатай ажилладаг" гэлээ.