Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 237 хувьцаат компаниас 103 хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийж тайлангаа ирүүлсэн тухай тус биржээс мэдээллээ.
Ээлжит хурлын гол шийдвэрүүдээс харвал “Тахь Ко” компанийн хувьцаа эзэмшигч Ж.Чимэдцэрэнгийн ирүүлсэн санал, шаардлагын дагуу нийт хувьцаанаас 272.7 мянган ширхэг энгийн хувьцааг хаах тухай хэлэлцсэн боловч 60.9 хувийн саналаар энэ асуудлыг дэмжээгүй байна.
Үүнээс гадна “Газар сүлжмэл” компани нэгж хувьцаанд 13196.8 төгрөг буюу хамгийн өндөр ногдол ашиг хуваарилахаар болжээ. Мөн компанийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор шинэ бизнес төсөл боловсруулж судалгаа хийх ажлыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд үүрэг болгожээ. Харин “Говь файнэншл групп” хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргах, өрийг хувьцаагаар солих төсөл, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр компани худалдан авах хэлцэл, их хэмжээний хэлцэл, шаардах эрх хэрэгжүүлэх асуудал, хувьцаа тэргүүн ээлжинд худалдан авах тухай асуудлуудыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэж, баталсан байна.
Түүнчлэн “Монгол савхи” хувьцаат компани “Бэрэн металл” компанийн төмөрлөгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зээлд хөрөнгийн баталгаа гаргахаар болжээ. “Бишрэлт индастриал”, “Монгол Мах Экспо”, “Буудайн цацал”, “Азиа Пасифик Пропертис”, 22-р бааз, “Завхан баялаг”, “Монголын гэгээ” болон “Тулпар” компаниуд хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргасан байна.
Харин дийлэнх хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэжээ. “Шарын гол” компани Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 250 дугаар тогтоолын дагуу олон нийтэд санал болгосон үнэт цааснаас арилжигдаагүй хувьцааг компанийн нийт хувьцаанаас хасахаар шийдвэрлэсэн байна.
Зургийг: www.bloombergtv.mn