Буцах
2015.06.02 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-06-02
0
0
2015-06-02
- Монголын баг тамирчдаас 2016 оны олимпийн тийзээ захиалсан хоёр дахь тамирчин ОУХМ Ганхуягийн Нандинзаяатай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- Зургадугаар сарын 2-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1906.0 төгрөгийн ханшаар нэг сая ам.доллар худалдах санал ирүүлжээ.
- Нийслэл хотыг зорин ирж буй жуулчдад соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх, Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах үүднээс жуулчны автобусыг дугаарын хязгаарлалтаас гаргажээ.
- Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг зургадугаар сарын 5 хүртэл сунгасан. Ингэснээр улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалт 90 орчим хувьтай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
- УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн А.Бакейгаас тодруулсныг ЭНД дарж уншина уу.
- Төв Шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх авто замыг 2015 оны зургаадугаар сарын 07–25-ны хооронд хааж, дулааны шугамын ажил хийх болсныг
- GoGo news Agency Монголын кино академийн дээд шагнал "Mongolian academy awards"-аас "Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин" номинацид шагнал хүртсэн жүжигчдийг танилцуулж буйг ЭНД дарж үзнэ үү.
- Үндсэн хуулийн төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр ярьж байна хэмээн Энэ талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр хэллээ.
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн долоон дүүрэгт эрчим хүчний хязгаарлалт хийсэн бөгөөд эрчим хүч хязгаарласан хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа UNICEF-ийн суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Роберто Бэнестийг хүлээн авч уулзлаа.
- Тавантолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр нээлттэй хуралдах байсан хаалттай хуралдахаар болсон талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодруулахад “Олон хууль зөрчсөн учир Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байж ч болно” гэх хэллээ.
- "Хүрхрээ" Үндэсний дээд лигийн 12 дахь тоглолтод "FC ULaanbaatar", "Дэрэн" багууд учраа таарч тоглосон бөгөөд 5:2 харьцаагаар "FC Ulaanbaatar" клубийнхэн энэ улирлын хоёр дахь ялалтаа итгэл төгс авч чадлаа.
- Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд хандан голын усанд осолдож амь насаа алдахаас сэрэмжлүүлж байна.
- “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Монголын банкны холбооны байранд болов.
- Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны талаарх Монгол, Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр БХЯ-нд боллоо.
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өнөөдөр ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн оюутнуудад “Эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Дэлхий дахинд
- Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Одесса мужийн захирагч Михаил Саакашвилитэй уулзан тус улсын өмнөд бүс нутагт шинэчлэл хийх төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
- Хятадын Хубей мужийн Хөх мөрөнд 460 гаруй хүн тээвэрлэж явсан усан онгоц осолджээ.
- Малайзын иргэний агаарын тээврийн Malaysia Airlines компани техникийн дампуурлаа зарласан бөгөөд компанид бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан 6000 гаруй хүн цомхтгох аж.
- АНУ-ын нисэх онгоцны буудлын ачаа тээшний хяналтын систем шалгалтын явцад үр дүнгүй гэдэг нь нотлогдсон байна.
- Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS (Middle East Respiratory Syndrome) халдварт өвчин дэгдээд байгаа бөгөөд энэ сарын 1-ний өдрийн байдлаар л гэхэд уг өвчний улмаас 2 хүн амь насаа алдаж, 25 хүн халдвар авсан гэж бүртгэгджээ.
- Япон улсад сүүлийн нэг долоо хоногийн турш цаг агаар хэт халсны улмаас 1200 хүн наранд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн хэмээн тус улсын Онцгой байдлын албанаас мэдээллээ.
- АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хөлөндөө мэс ажилбар хийлгэхээр өнөө өглөө Массачусетс мужийн Бостон хотын Нэгдсэн эмнэлэгт ирсэн тухай хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдээллээ.
- iPhone 6, 6 Plus утаснууд худалдаанд гарсны дараа “iPhone 6-аар авсан зураг” нэртэй кампанит ажлыг эхлүүлж байсан бол өнөөдрөөс “iPhone 6-аар бичив” ажлыг эхлүүлжээ.