“Цэрэн Тур” компанийн захирал Э.Цэрэндолгор буюу Цэрэн хойд туйлын цасан дундуур нохой чаргаар 300 км замыг туулах “Fjallraven polar 2015” уралдааны ганцаарчилсан төрөлд оролцох эрх авсан билээ. Энэхүү тэмцээнд оролцох онлайн санал хураалтад түүний хүчтэй өрсөлдөгч байсан Пакистан залуу Мойн Ханыг та санаж байгаа биз ээ. Тэгвэл Цэрэн тэрхүү Пакистан залууг Монголд урьсан байна. Мойн Хан бол Пакистанаас ирсэн аялагч залуу. Тэрбээр "Пакистан ирээдүйд өндөр хөгжсөн улсуудын нэг болно" гэдэгт итгэдэг талаар ярилцлагын үеэр хэлсэн юм.
Үүнээс гадна Мойн Пакистаны залуучуудад урам зориг хайрлах, амьдралын боломжгүй охидыг боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх болон гаднын жуулчдад зориулан Пакистаны хойд нутгаар мотоцикльтой аялал зохион байгуулдаг байна.
ЦЭНХЭР ҮСТЭЙ ЭМЭГТЭЙГЭЭС МЭЙЛ АВАХ ҮЕД
-Эхэндээ та хоёр өрсөлдөгчид байсан. Харин одоо сайн найзууд болсон юм шиг харагдаж байна?
Цэрэн: Би энэ тэмцээнд 16 дахь хоногоос нь эхлэн өрсөлдөж эхэлсэн. Харин тухайн үед Мойн эхний байранд жагсаж байлаа.
-Та түүнийг саналынхаа тоогоор гүйцсэн гэсэн үг үү?
Цэрэн: Тийм ээ. Тэмцээний үеэр Мойн бидэнтэй маш найрсаг харьцаж байсан. Мэдээж өрсөлдөөний үеэр зарим оролцогчид түрэмгий загнах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал гарсан. Харин Мойн бид хоёр энэ бүхэнд анхаарлаа хандуулалгүй өрсөлдөөнийг нөхөрсгөөр дуусгасан юм. Аялал жуулчлалын салбарт ажилладаг хүний хувьд би Мойн надаас дүү болох, тэр юу хийдэг гэх зэрэг түүний талаарх бүх мэдээллийг аль хэдийн судалж мэдсэн. Пакистан болон Монгол Улсын хувьд амьдралын түвшин ойролцоо ч хүмүүсийн сэтгэлгээ нь нэг нэгнээсээ гайхмаар хол. Би түүнийг ойлгохыг хүссэн тиймээс би түүнийг Монголд урьсан даа.
Мойн: Цэрэн намайг Монголд ирээч гэсэн урилга өгсөн. Өрсөлдөөний дараа олон Монголчууд намайг Монголд ирээсэй гэж урьж буй талаар хэлсэн. Мөн Цэрэн намайг заавал ирэх ёстой гэж хэлсэн юм. Энэ бол зүгээр л нэг яриа болон үлдээгүй Цэрэн намайг Монголд ирүүлэхийн тулд бүхнийг хийсэн. Үүний тулд тэрбээр маш олон компанитай очиж уулзсан байна. Харин Туркийн иргэний агаарын тээврийн компанийн удирдлага түүнд итгэн түүнийг дэмжиж Монгол руу ирэх онгоцны билет өгсөн юм. Цэрэн билетийг над руу явуулснаар одоо би ингээд энд сууж байна даа.
-Та өрсөлдөөний үеэр өс санасан хүмүүс болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид маш их байсан талаар дурдсан. Та энэ талаар юу гэж бодож байна? Тэмцээнд оролцогчдын ихэнх нь Европын улс орнуудаас оролцсон. Тэгтэл яагаад ийм их сөрөг үзэл бодол байсан бол?
Цэрэн: Энэ тэмцээнд ихэнхдээ Европчууд оролцдог. Гэтэл хоёр өөр орны иргэн цахим сүлжээгээр хоорондоо өрсөлдөж байгаа нь зарим хүний дургүйцлийг хүргэсэн байх. Гэхдээ бид иймэрхүү асуудалд анхаарлаа хандуулах шаардлагагүй гэдгийг мэдэж байсан. Учир нь биднийг дэмжиж хэзээ ч муу сэтгэгдэл үлдээдэггүй олон сайн хүн бий. Харин нийгмийн цахим сүлжээнд бичсэн сэтгэгдлүүдийг уншаад муу зүйл л бодно. Бид аливаа зүйлийг илүү цар хүрээтэй харж сурах хэрэгтэй.
-Эцэст нь онлайн санал хураалтын явцад Цэрэн түрүүлж, Мойн Хан хоёрт орсон?
Moйн: Ер нь спорт ч юмуу эсвэл ямар нэгэн өөр зүйлд өрсөлдөөн чухал биш. Хүн ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал хөлбөмбөгийн тамирчин ялагдсан тохиолдолд эвлэрэхгүй бол хөл нь гэмтсэн талаар ярьж бяцхан хүүхэд шиг уйлах хэрэг үү. Харин жинхэнэ эр хүн ялагдалаа хүлээн зөвшөөрч дараагийн удаа улам сайн ажиллахын төлөө хичээдэг. Цэрэн 16 дахь хоногт өрсөлдөөнд оролцсон ч хоёр, гурван хоногийн дараа гэхэд л намайг гүйцэх дөхсөн. Харин Пакистанчууд ялагчийн байр сууриа алдаж буйд дургүйлхэж Монголчууд болон Цэрэнг хуурч байна гэж үзэж байв. Тэр маш олон санал авч байна, үүнийг тайлбарлах ёстой гэж хүмүүс үзэж байсан юм. Миний бодлоор Цэрэнгийн төлөө сая гаруй хүн саналаа өгсөн бол тав эсвэл арван хүн л сөрөг сэтгэгдэлтэй байсан байх.
Би ямар нэгэн хууран мэхлэлтийг олж хараагүй. Монголчуудын бичсэн бүх зүйлийг уншиж чадаагүй ч Монголд түрэмгий, үзэн ядагч хүмүүс байхгүй биз ээ. Гол нь Цэрэн бид хоёрын дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөн. Гэхдээ энэ бол сайхан, шударга өрсөлдөөн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Пакистан 190 сая хүн амтай бол Монгол Улс ердөө гурван сая хүн амтай. Пакистанчуудын надад өгсөн саналаас илүү Монголчууд Цэрэнгийн төлөө маш их саналаа өгч түүнтэй хамт өрсөлдсөн. Тэгэхээр Пакистанаас илүү Монголчууд хоорондоо эвтэй гэдгээ харууллаа.
-Бидний талаар ийм бодолтой явдагт чинь баярлалаа.
Mойн: Манай хүн амын тоо нь Монгол Улсаас 500 хувь илүү байж болох юм. Гэхдээ гол нь Монголчууд нэгдмэл байна. Та нар бүх Монголчуудаараа хамт нэгдэж чаддаг. Энэ бол үнэхээр гайхалтай.
БИД ХОЁРЫН ХООРОНД АДАЛ ЯВДАЛ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ДУРЛАСАН АМИН ХОЛБОО БИЙ
-Та нийгмийн цахим сүлжээгээр явагдсан онлайн санал хураалтад түрүүлж, Fjällräven Polar тэмцээнд оролцсон. Гэхдээ дараа нь та өөрийн гол өрсөлдөгчөө Монголд урина гэдэг нь таны сайхан сэтгэлийн илрэл үү?
Цэрэн: Өмнө хэлсэнчлэн бидэнд адал явдал, аялал жуулчлалд дурласан амин холбоо бий. Энэ бол зүгээр өрсөлдөөн байсан. Гэхдээ бид заримдаа түүний цаадах юмыг харж сурах хэрэгтэй. Тэмцээний сүүлийн өдөр би ялагч болно гэдэгтээ итгэлтэй байсан. Хүн бүр надад баяр хүргэхэд би энэ залуугийн хүсэл мөрөөдлийг үгүй хийсэндээ дотроо бага зэрэг сэтгэл дундуур байлаа. Мэдээж өрсөлдөөний үеэр би олон нийтийн сүлжээн дэх өөрийн хүчээ ашигласан. Гэлээ ч миний дотор нэг л сонин мэдрэмж төрж байв. Тухайн үед л би Мойныг Монголд урина гэдэгтээ итгэлтэй байсан. Бид спортын төрөлд өрсөлдсөн болохоос бид тэмцэлдээгүй. Нийгмийн цахим сүлжээ дэх миний нөлөө Мойноос илүү байлаа. Намайг 49 мянган хүн дэмжсэн нь Fjällräven Polar-ийн түүхэн дэх хамгийн их тоо байв. Өнгөрсөн жилийн түрүү авсан хүний төлөө 29 мянган хүн саналаа өгч байжээ. Мойн бас үнэхээр сайн байсан тэрбээр 38 мянган хүний санал авсан юм.
Moйн: Харин гуравдугаар байранд орсон хүн зөвхөн 7000 хүний санал авсан.
Цэрэн: Пакистанчууд Мойныг дэмжиж өөрийн улсын төрийн далбаагаа Тундарт мандуулахыг хүсэж байсан. Энэ бол тэмцээнд оролцож буй хүн болгоны хүсэл мөрөөдөл байсан бөгөөд тэмцээнд оролцогчид бүгд хүрмэн дээрээ төрийн далбаагаа хадсан байсан.
-Та 28 настай залуу өрсөлдөгчөө ялж, нохой чарганы тэмцээнд явсан. Харамсаж байсан удаа бий юу аль эсвэл хэцүү санагдаж шантрах үе байсан уу? Түүнчлэн тэмцээнд Мойныг оролцохыг зөвшөөрөх тухай бодож байсан уу?
Moйн: Тэр их хүчирхэг эмэгтэй.
Цэрэн: Би хэзээ ч харамсаагүй. Fjällräven Polar бол миний хүлээж байсан хүлээлтээс ч өөр зүйл байсан. Энэ бол дуудлага. Мойн ирэх жил энэхүү тэмцээнд дахин өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь Мойн энэ жилийн тэмцээнээс маш их юм сурсан тул дараа жил дахин оролдож үзнэ гэдэгт найдаж байгаа.
-Бид дараа жил түүний төлөө саналаа өгч яагаад болохгүй гэж?
Цэрэн: Хүмүүсийг уриалахгүй ч би түүнийг дэмжих болно. Зөвхөн Fjällräven Polar тэмцээний хүрээнд биш өөр олон арга хэмжээний хүрээнд би Мойныг цаашид дэмжинэ.
-Таны нэг мөрөөдөл биеллээ оллоо. Харин дараагийнх нь юу вэ?
Цэрэн: Жилийн өмнө энэ бол зүгээр л нэг мөрөөдөл байсан. Ер нь би том төлөвлөгөө гаргадаг хүн биш, харин миний өмнө олдсон боломж, адал явдлыг алдахгүй байхыг л хичээдэг.
-Яагаад заавал Fjällräven Polar тэмцээнд оролцох хүсэл гэж?
Цэрэн: Олон хүн намайг хүчтэй эмэгтэй гэж боддог. Гэхдээ би өөрийгөө хүчтэй гэж боддоггүй. Бусад хүн намайг олон бэрхшээл даван туулж буй зоригтой гэж хардаг ч би тийм хүн биш. Өнгөрсөн жил би Fjällräven Polar тэмцээнд өрсөлдсөн боловч миний Эстони найз оролцох хүсэлтэй буйгаа надад хэлж, нэрээ татан авахыг надаас гуйсан юм. Тухайн үед би юу ч бодолгүй шууд нэрээ татаж авсан. Нэрээ эргүүлэн татаж авч байхдаа дараа жил дахин өрсөлдөнө гэдэгтээ итгэлтэй байсан юм. Гэхдээ энэ талаар би нөхөртөө ч хөвгүүддээ ч хамт олондоо ч юу хэлээгүй.
-Тэгэхээр та найзынхаа хүсэлтээр тэмцээнийг орхижээ?
Цэрэн: Тийм ээ, би хэнд ч хэлээгүй байсан учир Fjällräven Polar тэмцээнд дахин өрсөлдөх болсныг минь сонсоод нөхөр маань маш их гайхсан. Мойн бас мэдээгүй байсан. Нөгөө талаас энэ нэг төрлийн тактик, стратеги байсан юм. Хэн ялж буйг харахыг хүсч байлаа. Тэр хүн бол Мойн болж таарав. Гэхдээ тэр цахим сүлжээнд тийм ч идэвхтэй биш гэдэг нь анзаарагдлаа. Тиймээс түүний өөдөөс ямар дайралт хийхээ би сайн мэдэж байсан.
-Дараагийн асуултаа Мойнд тавья. Монголд газардсаны дараах хамгийн эхний сэтгэгдэл ямар байсан бэ? Таныг анх удаа Монголд ирсэн гэж бодож байна.
Moйн: Өнгөрсөн долоо хоногт анх удаа Монголд газардлаа. Монголчууд маш найрсаг, уриалгахан хүмүүс гэдгээс өөр тэдний тухай юу ч мэдэхгүй. Цэрэн надад тасалбар явуулсан ч би хаана амьдрах эсвэл 15 хоногийн хугацаанд юу хийх тухай ямар ч мэдээлэлгүй байсан. Энэ талаар Цэрэнгээс ч асуугаагүй. Монголд ирээд Цэрэнгийн хэлснийг хийнэ гэж бодож байв. Хэрэв тэр намайг гадаа машины зогсоолд орхивол би тэнд унтана. Цэрэнтэй анх уулзахад хүчтэй, шударга эмэгтэй, сайн хүн гэдэг нь мэдэгдэж байсан шүү.
-Та хоёр өмнө нь биечлэн уулзаж байсан уу?
Moйн: Би Цэрэнтэй тав хоногийн өмнө л уулзсан.
Цэрэн: Зарим хүмүүс биднийг эртний найзууд гэж бодоод байдаг юм. Гэвч бид анх удаагаа л уулзаж байна.
Moйн: Анх түүнтэй уулзахад би түүнийг сайн мэддэг юм шиг сэтгэгдэл төрсөн. Бид хоёр анх нисэх онгоцны буудалд уулзаад тэнд бага зэрэг юм ярьж сууснаа, дараа нь Амстердам кафед ирсэн. Тэнд Цэрэнгийн фенүүд гэж намайг харахаар маш олон хүн ирсэн байлаа. Энэ бол үнэхээр гайхалтай байсан, тэнд байсан бүх хүнтэй хамт цагийг зугаатай өнгөрүүлсэн. Хоёр гурван хоногийн дараа бид Хархорум, Тэрэлж руу явж, замдаа сүм хийдээр орсон. Гайхалтай аялал байлаа. Бид морь, мотоцикль унасан. Монголд үнэхээр сайхан байна. Зарим хүн Цэрэн бид хоёрыг эртний найзууд гэж бодож байгаа.
ТА ЦЭНХЭР ҮСТЭЙ НЭГЭН ЭМЭГТЭЙГЭЭС МЭЙЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ГЭЭД БОД ДОО?
-Цаг хугацаа хамгийн их тохиромжтой үе байна. Учир нь хаврын улиралд Монголд аялал жуулчлалын тааламжтай цаг гэж тооцогддог. Манай өвөл цаг агаар их ширүүн шүү дээ.
Цэрэн: Moйн маш завгүй хуваарьтай. Би ч мөн адил. Фейсбүүкээр түүнтэй холбогдоход тэрбээр ихэвчлэн хоёр гурван хоногийн дараа хариу бичдэг байв. Иймээс Мойн миний саналыг нухацтай хүлээж авахгүй бол, хэрвээ тэр Монголд ирэхгүй бол яах вэ гэдэг л миний санааг зовоож байлаа.
Moйн: Цэрэн их гэнэтийн хүн байсан. Хэрэв хэн нэгэн таныг Пакистанд байхад Монголд ирэх онгоцны тасалбартай мэйл явуулсан байвал та явах уу? Би өмнө нь түүний зургийг л харж байсан юм. Түүнийг над руу мэйл явуулахад би ууланд байсан учраас хариу бичиж чадаагүй. Энэ үед Цэрэн намайг нислэгнээсээ хоцрох вий гэж айж байсан бол харин би хуурамч тасалбар байх вий гэж санаж зовж байлаа. Миний найз нөхөд, гэр бүлийнхэн маань намайг Монгол явах гэж байгаад баяртай байсан ч зарим найз маань "Чи үнэхээр итгэлтэй байна уу? Хэрэв тэр галзуу хүн байвал яах вэ?" гэж асуухад би "Мэдэхгүй ээ. Зүгээр л явах гэж байна" гэж хэлсэн. "Чи итгэлтэй байна уу? Очоод хаана байх вэ?" гэхэд "Би сайн мэдэхгүй байна. Түүний хүссэнийг хийнэ дээ" л гэж хэлсэн.
Та цэнхэр үстэй нэгэн гэнэтийн эмэгтэйгээс мэйл хүлээн авч байна гээд бодоод үз дээ. Үнэнийг хэлэхэд эх орондоо буцаж очоод үсээ цэнхэр өнгөөр будах тухай бодож байгаа. Хаана ч явсан хүмүүс намайг танина шүү дээ. Бид морь унаж хол явсан ч хүмүүс Цэрэнг таньж байсан. Пакистанчууд намайг Цэрэн шиг сайн мэдэхгүйд би сэтгэл дундуур байна.
-Та онлайн санал хураалтыг тэргүүлж байсан ч өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй Монголын эмэгтэйд ялагдсан. Тухайн үед таньд юу бодогдож байсан бэ?
Moйн: Эхний 15 хоногт би 12 мянган санал авч байсан бол миний дараах хүн 2000 саналтай явж байлаа. Энэ үед надад санаа зовох юм байгаагүй. Миний дараах хүн дөнгөж 2000 саналтай байсан учир би өөрийгөө тэмцээнд түрүүлсэн юм шиг бодож найзуудтайгаа үдэшлэг зохион байгуулсан. Гэтэл гэнэт цэнхэр үстэй энэ галзуу хүн орж ирээд эхний өдөр 10 мянга гаруй, хоёр дахь өдөр дахин 10 мянга давсан санал авсан даа.
Би бууж өгсөн. Би хамаг чадлаараа хичээсэн боловч Монголчууд их хүчтэй байлаа. Пакистан, Монголын хооронд хүчтэй өрсөлдөөн өрнөсөн бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монголчууд яллаа. Ирэх жил Пакистан улс илүү хүчтэй болон эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.Түүнчлэн Монголчууд миний талд байгаа.
-Энэ нь таныг ирэх жил тэмцээнд дахин өрсөлдөнө гэсэн үг үү?
Moйн: Бурхны тааллаар болог.
-Тэмцээний танилцуулганд та амьдралын бололцоогүй ядуу буурай гэр бүлийн 5-8 настай охидын боловсролыг дэмжиж сургууль барьж буй талаар дурдсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?
Moйн: Улс орон болгон гэсэн өөр өөрийн асуудалтай байдаг шүү дээ. Харин Пакистан улсын хувьд дээрх асуудал яг одоо хурцаар яригдаж байна. Бага насны хүүхдүүд, ялангуяа охид сургуульд хамрагдаж чадахгүй байна. Магадгүй зуун жилийн өмнө охид эмэгтэйчүүд сургуульд явах байж боломгүй зүйл мэт байсан бол одоо хүмүүс энэ асуудалд илүү нээлттэй ханддаг болсон. Хүмүүс өөрсдийн охидоо сургуульд сураасай гэж хүсдэг болж.
Пакистанд боловсролтой иргэдийн тоог нэмэх шаардлага байгаа нь охидын сургууль байгуулах бас нэгэн шалтгаан болсон. Сургууль нь манай гэрээс 25 минутын зайтай жижиг тосгонд байрладаг. Тус тосгоны хөвгүүд мөн адил 15-20 минутын зайтай өөр сургуульд явдаг. Тэд хуучин трактор эсвэл автобусаар сургуульдаа ирж очдог юм. Харин охид ичимхий дээрээс нь танихгүй хүмүүстэй нэг унаанд суухаас эхлээд олон бэрхшээл үүсдэг. Тиймээс би энэ тосгонд 11 сарын өмнө охидод зориулсан сургууль байгуулсан. Сургуульд очиход 2, 3-хан минутын хугацаа авдаг.
Сургууль маань анх 24 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол аажмаар сурагчдын тоо өсч, одоо 72 бяцхан охин үнэ төлбөргүй суралцаж байна. Цэрэн аравдугаар сард Пакистанд ирэх төлөвлөгөөтэй байгаа энэ үед би түүнийг сургууль руу дагуулж явна. Манай сургуулийн охидод түүнээс суралцах зүйл их бий. Зоригтой байх, өөрийн дуртай зүйлээ хийх, хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ зэрэг олон зүйлд суралцана. Тэдний англи хэлний түвшин тийм ч сайн биш ч би тэдэнд орчуулга хийж, Fjällräven Polar-ийн тэмцээний тухай ярьж өгч, видео бичлэгүүд үзүүлнэ. Тэд фэйсбүүк хэрэглэдэггүй учир энэхүү тэмцээний талаар мэдэхгүй. Тэдний амьдарч буй тосгонд интернэт байхгүй. Гэхдээ сургуульд компьютер авч өгөхийг хичээж байгаа.
НИЙГЭМД БОЛОВСРОЛТОЙ ЭМЭГТЭЙ ИЛҮҮ ЧУХАЛ
-Яагаад заавал эдгээр охидод туслах ёстой гэж?
Moйн: Миний бодлоор нийгэмд боловсролтой эрчүүдээс илүү боловсролтой эмэгтэй илүү чухал. Учир нь боловсрол эзэмшсэн эрэгтэй хүн бол хүссэн ажлаа хийж, гэр бүлээ тэжээх маягаар үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Харин боловсролтой эмэгтэй хүүхэддээ илүү сайн анхаарал тавьдаг ба хүүхдүүдээ ч гэсэн боловсрол эзэмшихэд нөлөөлдөг төдийгүй сайн боловсрол эзэмшсэн хүн болон боловсролгүй хүний нийгэм дэх байр суурийн ялгааг мэддэг. Иймээс тэд хүүхдүүдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд анхаарлаа хандуулна.
-Тэгэхээр их чухал нөлөөтэй байх нээ.
Moin: Нийгэмд илүү их нөлөөтэй юм л даа. Манай сургууль байрладаг тосгон нэлээн эртний тосгон учир боловсролтой эмэгтэй бараг байхгүй. Манай сургуулийнхан тус тосгоны хамгийн анхны боловсролтой охид.
Бид зөвхөн 72 охинд боловсрол олгож байгаа биш. Охид боловсрол эзэмшсэнийхээ дараа том хотууд руу явж, тэнд ажиллаж, тосгонд үлдсэн гэр бүлийнхнийгээ тэжээх учраас бид 7-8 тосгонд тусалж байна гэсэн үг. Миний танилуудын нэг тус тосгоны байдал хүнд байгаа талаар надад анх хэлж байсан. Хүмүүс намайг тус тосгоны иргэдэд хоол хүнс өгнө гэж бодож байв. Хоол хүнс бол жижиг зүйл. Харин тэднийг өөрсдөө хоолоо олоод иддэг болоосой гэж би хүссэн. Би тэдэнд сар бүр хоол хүнс өгч чадахгүй учир нь тэд үүнд дасал болно. Тиймээс би тэдэнд янз бүрийн аргаар тусалсан харин эдгээрийн дотроос сургууль бол хамгийг том зүйл байсан.
-Та сургуулиа хэрхэн санхүүжүүлдэг вэ?
Moйн: Эхний 8-9 сарын хугацаанд сургуулиа би өөрөө санхүүжүүлдэг байв. Нэг сард 300 ам.долларын зарлага гардаг учир тийм ч үнэтэй биш. Харин одоо сурагчдын тоо 72 болтол нэмэгдсэн учир хэцүү болж байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн хүмүүс над руу сар бүр нэг доллар илгээдэг. Сард 300 гаруй хүн нэг доллар илгээх юм бол сургуулийн зардлыг олчихож байгаа юм.
-Хандивын бүлэг гэсэн үг үү?
Moйн: Тийм ээ, тэд сард ердөө л нэг доллар хандивладаг. Танай улсын хувьд бол 2000 төгрөг нэг доллар болдог юм байна. Сард 2000 төгрөг их мөнгө биш шүү дээ.
-Хүмүүс нэг доллараас илүү ихийг хандивладаг гэж бодож байна. Хандив Пакистаны хүмүүсээс цуглардаг уу?
Moйн: Үгүй ээ, дэлхий даяар олон улс орноос илгээдэг. Одоогийн байдлаар 120 орчим хүн бий. Тэд жилд 12 доллар шилжүүлдэг.
Би дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг урьж, тэд 15 хоногийн турш ууланд надтай хамт мотоцикльтой явж, Пакистаны тухай кино хийсэн. Олон хүн Пакистан гэхээр дотроо айж, санаанд нь алан хядах ажиллагаа л буудаг. Миний хийсэн кино 15 минут үргэлжлэх бөгөөд дээрх буруу ойлголтыг арилгах зорилготой юм. Америк бүсгүйчүүд надтай хамт 15 хоногийн турш мотоциклоор уулаар явсан ч ямар ч асуудал үүсээгүй. Энэхүү киног би АНУ, Канадын томоохон сургуулиуд болох Харвард, Принстон, Станфордын оюутнуудад үзүүлсэн. Түүнчлэн Бруклин, Ванкувер, Торонто, Лас-Вегас, Лондон, Манчестер зэрэг томоохон хотуудад ч үзүүлсэн. Пакистаны тухай үнэнийг харуулахын тулд дэлхийн 4-5 оронд 25 удаагийн шоу тоглолт хийлээ. Тэр бүрт "Та бүхний хэвлэл мэдээллийн хэрэгслээр Пакистаны тухай харж байгаа зүйл үнэн биш шүү" гэдгийг мэдрүүлэхийг хүссэн юм.
ПАКИСТАНЫГ ДАХИН НЭЭСЭН НЬ БУЮУ ӨГҮҮЛЭГДЭЭГҮЙ ТҮҮХ
-Та Монгол дахь аялалынхаа явцад бичлэг хийсэн үү? Монголын талаар баримтат кино хийх бодол байна уу?
Мойн: Би кино найруулагч биш. Өмнө богино хэмжээний видео бичлэгүүд л хийж байсан. Эх орондоо буцаж очоод Монголын тухай бичлэгийг өөрийн цахим хуудаснаа байршуулна.
-Та хоёрт ижил төстэй талууд их бий. Та хоёр улстөрчид биш, тэрбумтан биш, саятан биш. Гэхдээ нийгэмд нөлөөлөх олон зүйл хийж байна. Жишээ нь, Цэрэн Монголчуудыг нэгтгэн онлайн санал хураалтын үеэр эхний байранд орсон. Мойн ч гэсэн нийгэмд нөлөөлөх их зүйлс хийж буй. Эндээс та хоёр хоёулаа эх орноо хэчнээн их хайрладаг чинь мэдрэгдэж байна. Тэгвэл эх орноо гэсэн хайрыг юу гэж боддог вэ?
Цэрэн: Хэцүү асуулт байна. Би өөрийн соёл, уламжлал, ард түмэн эх орондоо бүхнээс илүү хайртай. Гэхдээ энэ нь дэлхийн өөр улс орны соёлын эсрэг үзэлтэй байна гэсэн үг биш юм. Бид бүгд сайн, муу талтай. Бүгдэд нь давуу ба сул тал бий. Би өөр улс орны соёлыг хүндэтгэдэг. Зарим хүн хэтэрхий үндсэрхэг үзэлтэй. Ийм үзэл манай гэр бүлд ч хааяа гардаг. Тухайлбал зарим хүн намайг "Монголдоо тийм л их хайртай юм бол яагаад гадаад хүнтэй гэрлэсэн юм бэ" гэдэг. Энэ бол хэн нэгэн таниас асууж болох хамгийн тэнэг асуулт гэж бодож байна.
Мойн байсан ч байгаагүй ч би Пакистан руу явна гэж шийдсэн байлаа. Гэхдээ энэ тэмцээн бидэнд шинэ харилцааг бий болгосон. Үүний бид ашиглах хэрэгтэй. Нэг нэгнээ үзэн ядах аль эсвэл хэн нэгний талд орох шалтгаан байхгүй. Дэлхий ертөнц нээлттэй болж байна. Хүмүүс Мойн жүжигчин эсвэл улс төрч үү хэн бэ гэж их асууж байсан. Тэр зүгээр л Мойн, 28 настай аялагч залуу.
Би хүмүүстэй уулзах бүртээ миний хувьд маш чухал, сонирхолтой зүйлийг олж харахыг хичээдэг. Ямар нэгэн тэнэг шалтгааны улмаас харилцаагаа, нөхөрлөлөө таслахыг хүсдэггүй.
Мойн: Би Пакистанд маш их хайртай. Пакистанд төрсөн, өссөн. Гэхдээ Сан-Францискогийн их сургууль руу явж суралцсан. Сургуулиа төгсдөг өдөр би Пакистаны тухай та бүхний мэддэг зүйл чинь их бага та нарт Пакистаны тухай мэдэх маш их зүйл байна гэж дэлхий нийтэд хэлэхийг хүссэн. Сан-Францискогаас Пакистан руу дэлхийн хүмүүсийг Пакистан хүнтэй уулзуулах зорилготойгоор мотоциклоор аялсан. Харин одоо би Монголд байна. Кафе Амстердамд өмнө нь пакистан хүнтэй уулзаж байгаагүй олон хүнтэй тааралдсан. Хөдөө нутагт явж байхад хүртэл би Пакистанаас ирсэн гэж хэлэхэд танихгүй хүмүүс намайг тэврэх тохиодол зөндөө гарсан шүү. Тэдний сэтгэл нь хөдөлж, анх удаа Пакистан хүнтэй уулзаж буйгаа хэлсэн.
Хүн дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй. Би улс орнуудын хилийн зурвасыг биднийг тусгаарлахын тулд байдаг гэж боддог. Гэхдээ миний бодлоор дэлхий дээр ямар ч хил хязгаар байх ёсгүй ба бид хүссэн улс орон луугаа чөлөөтэй зорчиж, ажиллаж, амьдарч хүссэнээ хийж амьдрах хэрэгтэй. Иймээс л би хил давж, өөрийн улс орноо дэлхий нийтэд таниулах зорилгоор аялдаг.
-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.