Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Йозеф Блаттер өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохоор болсон талаар өчигдөр /06.02/ мэдэгджээ.
"Ерөнхийлөгчийн үүргийнхээ талаар болон сүүлийн 40 жилийг хэрхэн өнгөрүүлсэн талаар би маш их бодсон. Энэ бүх хугацаанд би ФИФА болон хөлбөмбөг гэдэг сайхан спорттой холбоотой байсан. Би ФИФА-д хайртай, хөлбөмбөгийн цаашдын хөгжлийн төлөө бүхнийг хийхийг хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө хөлбөмбөгийн төлөө хийж чадах зүйл надад үлдсэн гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ ФИФА-гийн бүтцэд өөрчлөлт хэрэгтэй. Тиймээс би дараах шийдвэрийг гаргаж байна. Тиймээс би бүх эрх мэдлээ хүлээлгэн өгөх шуурхай хурал зарлах шаардлагатай" гэж Блаттер хэлжээ.
Түүнчлэн Блаттер ФИФА-гийн долоо албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсонд түүний хариуцлага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС