Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газрын орлогч дарга М.Гантулгатай ярилцлаа.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удаашралтай байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Дахин төлөвлөлт төлөвлөгөөнөөс хоцорч байгаа ч ажил явагдаж байна. Хоцорч буй шалтгаан нь хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотой. Хөрөнгө оруулалт нь Засгийн газрын тогтворгүй байдал, долларын өсөлт гэх мэт хэд хэдэн асуудлаас шалтгаалж жаахан хойшлоод байгаа юм. Хөрөнгө оруулалтын асуудлыг гацааж чангааж байгаа бас нэг зүйл нь улстөржилт байна. Улс төрчид иргэдийн амьдралыг дээшлүүлэх, агаар, хөрсний бохирдлыг шийдэж буй асуудлыг улстөржүүлэхээ болимоор юм. Бодитой ажлыг дэмжиж, зөв шийдэл гаргаж байж өнөөдөр энэ ажил ахицтай урагшилна. Иргэд хашаа байшингаа байраар сольсноор тав тухтай орчинд амьдрахаас гадна амьжиргааны баталгаа болох боломжтой. Байраа зарж, банканд өндөр үнээр барьцаалж болох гарц нээгдэнэ. Тиймээс иргэд энэ талаас нь ч харах хэрэгтэй байгаа юм.
-Барилгууд нь баригдсан, баригдаж буй дээрх компаниуд иргэдийнхээ хэдэн хувьтай тохиролцож чадсан бол?
-Яг журмынхаа дагуу яваа. Эхлээд иргэдийн 75 хувийн саналыг авч байж гэрээ хийж батламжаа авдаг. Гэхдээ манайхаас 75 хувийн санал аваад зогсохгүй 100 хувьд хүргэхийг шаардаж байгаа. Түүний дагуу компаниуд гэрээгээ хийж байна. Тэр дунд газраа хэтэрхий өндөр үнэлж байгаа хүмүүс бий. Мэдээж ийм хүмүүс цөөн л дөө. Цөөнх хүмүүс олонхыг төлөөлж бүгд хохирч байгаа мэт яриад, улс төрийн хатгалгаар шоудаад байгаа нь харамсалтай. Уг нь тэр иргэн улс төрчид үйлчилж явахаар амьдарч буй Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад оролцож, олон иргэдийн сайн сайхан амьдралд саад болохгүй байх хэрэгтэй.
-Үнэхээр бага үнэ хэлээд иргэдийг хохироож буй компаниуд байх шиг. Компаниудын үнэ хөлс хэр бодитой байна?
-Иргэдийг хохирооно гэсэн асуудал байхгүй. Гурван жилийн өмнө иргэдийн хашааны газар ямар үнээр үнэлэгдэж, зарагдаж байсныг бүгд мэднэ. Тэгвэл 20 сая төгрөгийн газрыг нь 120 саяын үнэтэй орон сууцаар сольж авъя гэдэг иргэдийг хохироож буй асуудал биш. Гэтэл тэр иргэн миний хашаа байшин А зэрэглэлийнх, би өндөр үнээр өгнө гээд сууж байна. Үүнийг хохирч буй биш ашиг сонирхлын асуудал гэж харж байгаа юм.
-Иргэд мэдээж газраа аль болох үнэд оруулахыг хичээх байх. Хэт өндөр үнийг юу гэж тайлбарладаг вэ?
-Гурван тэрбумаар үнэлсэн айл ч байна. Гурван тэрбумаар нэг айлын хашааг худалдаж аваад байвал тэр компани юугаараа байшин барилгаа барих билээ.
-Компаниудын санал болгож буй үнэ харилцан адилгүй байгаа нь юутай холбоотой юм бол?
-Олон янзын шалтгаан бий. Хамгийн чухал нь байршил, газрын байдлаас болж байгаа юм. Олон давхар өндөр байшин барих боломжгүй байршлуудад өндөр үнэ хэлчхээр ашиг олохгүй. Ашиггүй бол тухайн компани энэ төсөлд оролцохгүй шүү дээ. Зарим компаниуд өндөр байшин барих боломжтой бол иргэдээс газрыг нь боломжийн үнэлж авч байна.
-Цөөхөн хэдэн айл өрхөөс шалтгаалж бүтээн байгуулалтын ажил удаашралтай байвал яах вэ. Яаж зохицуулах ёстой вэ?
-Энэ бүхэн манайд газар чөлөөлөхтэй холбоотой хууль байхгүйтэй холбоотой. Хоёр жилийн өмнө “Хот тосгоныг дахин төлөвлөх тухай хууль” боловсруулж УИХ-д оруулсан боловч улстөржилт, популизмээс шалтгаалан өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Хууль эртхэн батлагдах тусам ажил хурдан урагшилж өнөөх олон бохирдолууд багасч иргэд тав тухтай орчинд амьдрах болно. Гэтэл Монголын төр засгаас жилийн жилд гэр хорооллын айл өрхийн зуухыг солихоос өөр дорвитой ажил хийхгүй байна.
-“Хот тосгоныг дахин төлөвлөх тухай хууль”-иар иргэдийн газрыг үнэгүй шахам булааж авах нь гэсэн хардалт байгаа шүү дээ?
-Энэ хуульд газрын үнэ тусгагдахгүй. Үнэ бол иргэн аж ахуйн нэгж хоёрын цэвэр тохиролцооны асуудал учраас төр оролцох боломжгүй. Нийтийн эрх ашгаас илүү нэг хүний эрх ашиг байхгүй гэсэн зарчимтай. Нийтээрээ тэр төслийг дэмжээд орон сууц, хаусанд орохоор дэмжсэн байхад нэг иргэн тэр ажлыг гацаах зорилгоор хойш сууж болохгүй юм. Үнэндээ Монгол Улс хотын хөгжил, дахин төлөвлөлтөөрөө хоцрогдож яваа шүү дээ. Бусад улс орнуудад аль хэдийнэ явагдаад үр дүнгээ үзчихсэн. Хамгийн ойрын жишээ Бээжин хотод дахин төлөвлөлт явагдаж байдаг, өдрөөс өдөрт өнгө засаад ямар гоё болж байна.
-2013 онд эхэлсэн компаниудаас одоо болтол иргэдтэйгээ тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй, ажлаа эхлээгүй 4-5 компани байгаа гэсэн. Эдгээр компаниудтай ямар гэрээ байгуулсан юм бэ. Тохиролцож чадахгүй бол дараагийн компанийг оруулна гэж байсан шүү дээ?
-Гэрээтэй компаниудын ажил эхлээгүй байгаа нь олон шалтгаантай гэдгийг дээр хэллээ. Энэ төслийн гол эрсдэлийг үүрч байгаа нь барилгын компаниуд юм. Иргэд болон төр эрсдэлд орох нь бага учраас компаниудыг төслөөс шахаж гаргаад байх нь хэцүү. Төсөл нь эхлээгүй ч хэдэн тэрбум төгрөг зарсан компаниуд байна. Тиймээс компаниудаа аль болох ажлаа хурдан эхлэх, үргэлжлүүлэхийг шаардан ажиллаж байна. Мэдээж чадахгүй бол төслөөс гаргана л даа. Ойрын үед зогсонги байгаа компаниуд шийдэгдэх байх.
-24 байршилд дахин төлөвлөлтийг хэдэн жилийн дотор хийнэ гэж тооцолсон бэ. Барилгын чанарын асуудалд анхаарч байгаа биз дээ?
-Ер нь 6-8 жилийн хугацаанд явагдаж дуусахаар төлөвлөсөн. Эхний байдлаар харахад 24 байршилд 100 мянган айлын орон сууц баригдах боломжтой юм. Барилгын чанарын асуудалд манай Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар гэх мэтээр хяналт тавих газрууд хангалттай бий. Иргэд нь ч өөрсдөө хяналт тавьж байна. Мөн чанар муутай барина гэдэг асуудал байхгүй дээ. Анхны том төслөө хэрэгжүүлж байж чанар муутай баривал төсөл нь зогсоод өөрсдөө алдагдалд орж, дампуурна.
Х.Монголхатан