Зах зээл дөнгөж эхэлж байхад нэг танил нь зээл аваад үл хөдлөх хөрөнгө боломжийн үнээр худалдаж авах санал тавихад “Хэдэн үеэрээ өрөнд унахгүй” гээд татгалзсан тухайгаа ээж маань ярьдаг юм.
Зах зээлийн харилцааны нимгэн түүх, уягдах зүйлгүй зоргоор хэрэн тэнүүчлэх дуртай нүүдэлчин сэтгэлгээ зэрэг нь монголчуудад өр зээлд таагүй хандах хандлагыг суулгасан бизээ. Ямар сайндаа л өргүй бол баян гэсэн зүйр үг зохиогдож, Чингис бондын өдрийн хүүг хонин толгойгоор тооцон шогширч суух вэ.
Өр зээл чадваргүй нэгэнд эрсдэл, чадвартай нэгэнд боломж болдог.
Улам бүр хавтгайрч буй дэлхий, эдүгээгийн санхүүгийн тогтолцоонд өр зээлгүйгээр оролцох боломж бараг л үгүй. Дэлхийн хоёр зуу гаруй улсаас Бритиш Виржин Айланд, Макао, Лихтейнштейн гэсэн гарын таван хуруунд багтахуйц жижиг голдуу улсууд л гадаад өргүй бөгөөд дэлхийн улсуудын нийт гадаад өр 60 триллион орчим ам.доллар гэж багцаалдаг. Харин дэлхийн нийт ДНБ 2013 оны байдлаар 87 триллион байгаа тухай АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн Фактбүүкт дурджээ.
Гадаад өрийг хувийн хэвшлийн ба Засгийн газрын өр гэж ангилдаг бөгөөд энэ хоёрын нийлбэрээр тухайн улс үндэстний нийт гадаад өр хэмжигдэнэ. Хувийн хэвшлийн өр тухайн аж ахуйн нэгжид л хамаатай бол Засгийн газрын өр улс үндэстэнд хамаатай. Иймд нийт өр бус Засгийн газрын гадаад өрийг чухалчлан авч үздэг. Монгол банкны гуравдугаар сарын Гадаад өрийн тайланд дурдсанаас үзвэл манай улсын нийт гадаад өр 20 тэрбум ам.доллар байгаа бол Засгийн газрын гадаад өр 3.5 тэрбум ам.доллар, Төв банкны гадаад өр 1.8 тэрбум ам.доллар байна. Эндээс харвал Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээ дангаараа 28 хувь, харин Төв банкны дийлэнх нь богино хугацаат 1.8 тэрбум ам.долларын өртэй хамтад нь тооцвол 42 хувь, өнгөрсөн долоо хоногт зарлагдсан нэг тэрбум ам.долларын бондын өрийг нэмбэл 50 хувьд тус тус хүрч байна.
Энэ бусад улс орнуудтай харьцуулбал дундаж гэж үзэж болохоор харьцаа. Гэхдээ аж үйлдвэрийн салбарын хөгжил сул, тус бүтээгдэхүүн, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтаас шууд хамаардаг эдийн засгийн хувьд санаа зовох зүйлгүй гэсэн үг ч бас биш. Өрийн хэмжээнээс гадна өрөө барагдуулах чадвар боломж ч чухал үзүүлэлт. Жишээлбэл Олон улсын валютын сангийн мэдээлснээр төлбөрийн чадавх нь барагдаад буй Грекийн Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ойролцоогоор ДНБ-ийнхээ 160 орчим хувьд хүрээд буй бол Наран улсын хувьд энэ тоо 230 гарчихсан тууж явна. Харин Засгийн газрын өрийн нийт дүнгээрээ 18 триллион ам.долларын өртэй АНУ тэргүүлдэг бөгөөд энэ нь ДНБ-ийх нь 106 хувь гэсэн үг юм.
Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ойролцоогоор ДНБ-ийнхээ 160 орчим хувьд хүрээд буй бол Наран улсын хувьд энэ тоо 230 гарчихсан тууж явна.
Засгийн газруудын хувьд эдийн засгаа эрчимжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, эсвэл төсвийн алдагдлаа нөхөх, ачааллыг бууруулах гэсэн хоёр зорилгоор ихэвчлэн гадаад өр зээл тавьдаг. Эдийн засаг нь эрчимтэй өсөж буй орнуудын хувьд эдийн засгийн өсөлтөө хадгалах, эрчимжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бүрдүүлэхэд гадаад өр зээл тусалдаг бол эдийн засгийн өсөлт нь татарсан улсуудын хувьд тохиолдсон хүндрэлээ шийдэх шийдэл нь өр зээл болдог. Манай улсын хувьд 1990 оноос хойш гадаадын зээл тусламжаар цоорхойгоо нөхсөөр ирсэн бол 2012 онд УИХ олон улсын санхүүгийн зах дээр таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах тогтоолын төсөл баталж, улмаар анх удаагаа 1,5 тэрбум ам.доллартой тэнцэх Чингис бондыг арилжаалсан.
Энэ нь манай улсын хувьд олон улсын санхүүгийн зах зээлд тавьсан анхны чухал алхам байсан юм. Тухайн үед шинэчлэлийн засгийн газар Чингис бондыг нийгмийн халамж бус ирээдүйд үр ашиг өгөх төслүүдэд зориулна хэмээн мэдэгдэж байсан бөгөөд эдийн засгийн өсөлтөө үргэлжлүүлэн хадгалах зорилготой байсан. Мэдээж хэрэг янз бүрийн шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулалт буурч, төлбөрийн тэнцэл алдагдаж, валютын ханш өсөх хандлагатай байсан нь Засгийн газар ийм алхам хийхэд нөлөөлсөн. Тухайн үед манай улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан бол, Чингис бондын хүү 4.125 хувь, 5.125 хувь тус тус байсан. Эдийн засгийн ийм нөхцөл хүүгийн тийм түвшинтэй бонд худалдаалсан нь зөв шийдэл байсан юм. Харин зарцуулалтын үр дүнд мэргэжлийн хүмүүс үнэлэлт өгөх бизээ.
Засгийн газрын мэдэгдлээс үзвэл айсуй нэг тэрбум ам.долларын бонд эдийн засгийн өсөлтийг хангахаасаа илүүтэй төсвийн ачааллыг бууруулах, өмнө нь гаргасан бондуудын өр төлбөрийг барагдуулахад зарцуулагдах бололтой. Өөрөөр хэлбэл үр ашиг авч ирэх хөрөнгө оруулалтад бус цоорхойгоо нөхөхөд зориулагдах аж. Цагийн сайханд дөрвөн тэрбум ам.доллар хүрч байсан Монгол Банкны гадаад валютын нөөц өнгөрөгч гуравдугаар сарын байдлаар дөнгөж 1.3 тэрбум ам.доллар болж дундраад байна. Түүнчлэн төсвийн алдагдал ч өндөр байгаа. Хэдийгээр Оюутолгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт баттай болсон ч амласан хөрөнгө орж ирэх хүртэл зай байгаа болохоор Засгийн газарт бонд гаргах шийдвэр гаргасан бизээ. Мэдээж хэрэг шаардлагатай хөрөнгийг олон улсын зах зээлээс босгох гэсэн Засгийн газрын шийдвэрт буруу байхгүй. Гэхдээ бонд гэсэн ганц л шийдэл байсан уу гэвэл үгүй. Хэт данхайсан төсөвтөө хангалттай таналт хийж чадсан бол өдийд өр зээл тавих хэмжээнд хүрэхгүй байж ч болох байсан. Гэвч Ч.Сайханбилэгийн төсөв танах тухай шийдвэр олны дэмжлэгийг авч чадаагүй. Дэмжээгүй бидний ч, төсвийн таналтаа оновчтой хийгээгүй ээжүүд приусын жолооч нараас эхэлсэн Ерөнхий сайдын ч алдаа байсан.
Монгол улсын эдийн засгийн өсөлт саарсан, олон улс дахь нэр хүнд унасан зэргээс шалтгаалан Чингис Бонд гаргаж байсан үеэс хойш манай улсын зээлжих зэрэглэл буурсан. Тэгэхээр одоо гаргах бондын хүү нь Чингис бондоос өндөр байх болов уу. Мэдээж хэрэг ирээдүйд эдийн засгийн өсөлт өндөр байж чадвал ямар нэг ноцтой хүндрэлгүйгээр өмнө авсан, одоо авах бондуудын төлбөрийг барагдуулах боломж бий. Засгийн газар Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөө үзэглэсний дараа бонд гаргах шийдвэр гаргаснаас үзвэл Ч.Сайханбилэг Оюутолгой төсөл дээр бооцоо тавьж буй бололтой. Өнгөрсөн оны эхэнд Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд гурав, ирэх онд таван хувь байхаар төсөөлсөн тухайгаа танилцуулсан. Хэрвээ эдийн засгийн өсөлт ийм бага түвшинд байх аваас гадаад өрийн эргэн төлөлт төсөвт томоохон дарамт болох нь ойлгомжтой. Өмнө нь арилжаалсан бондуудын эргэн төлөлтийн асуудал ч шинээр гарах бондын нэг шалтгаан болсныг мартаж болохгүй.
Сонгууль дөхөж буй энэ цаг үед шийдлийн Засгийн газрын шийдвэр нэлээдгүй баалуулж, олон улс төрч дуу хоолойгоо ард түмэнд хүргэх боломж болох байх. Гэхдээ өр зээл чадваргүй нэгэнд л гай болохоос чадвартайд нь боломж болдгийг санууштай.
Б.Амармэнд