Түүний бүтээлүүд Англи, Япон, Испани, Хонконг гээд олон орны үзэгчдийн хүртээл болсон
Түүний зураач болсон түүх болоод хээгүй байдал нь хэн бүхний сонирхлыг татна. “Англи хэлний мэдлэг тааруу. Хэл сурна гэдэг чинь миний барах ажил биш юм аа” гэж хээгүй ярих тэрбээр 18 нас хүртлээ Төв аймгийн Баян-Чандмань суманд малчин байсан юм. Харин одоо түүний зургууд дэлхийн хэмжээний кураторуудад үнэлэгддэг.
-Сүүлийн үед ажиллаж байгаа бүтээл тань энэ үү. Гаанс зууж байгаа өвгөн, 2x2=6, төрийн түшээд, бар гээд янз бүрийн дүрс харагдаж байна. Та бүтээлдээ юу тусгахыг хүсдэг вэ?
-Монгол зургаа зурсаар л байна. Энэ бүтээлийн нэр нь “Tаавар”. Гaанс зууж байгаа өвгөний толгойд эргэлдэж байгаа бодлуудыг ингэж илэрхийлсэн. Энэ бол зураач миний хувийн үзэл бодолд туссан бүтээл.
- Та зураач болоод хэдэн жил болж байна вэ?
-Хамгийн анхны үзэсгэлэнгээ 2004 онд гаргасан. Түүнээс хойш тасралтгүй зурсаар л байна.
-Яагаад зураач болсон юм бэ?
-Хоёр шалтгаан бий. Дотоод болон гадаад хүчин зүйл. Нэгт зураг зурах нь надад өвлөгдөж ирсэн авьяасын нэг. Би мал хариулж байхдаа морьдоо зурах дуртай байсан. Гэхдээ тэр үед зураг зурах нь зүгээр л миний сонирхол байсан хэрэг. Харин мэргэжлийн зураач болсон түүх маань гадаад хүчин зүйлээс хамаатай. 90-ээд он гарч байх үед би 12 настай байлаа.
Хувьчлал эхэлж, манайх өөрийн гэсэн хэдэн малтай болсон. Би мал, хөдөө хээр нутагтаа хайртай. Мөн айлын хамгийн отгон хүү учир сургууль, соёлыг тоолгүй нутагтаа үлдсэн. Мал хуй маань зургаан жилийн дотор овоо өсөөд байсан тэр үед зуд гэж байгалийн айхтар гамшиг тохиосон. Арай гэж өсгөсөн хамаг малаа зуданд алдаад хийх ч ажилгүй болов. Энэ үед ах маань надад Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэхийг зөвлөсөн. Миний ах зураач хүн л дээ. Тэгээд ахынхаа зөвлөгөөг дагахаар шийдэв.
Ахлах сургуулиа төгсөөгүй байсан тул эхлээд түргэвчилсэн сургуульд явсан. Арай гэж бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ аваад Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэх шалгалтаа өгөх болов. Гэвч хөдөө хээр, сум, аймгаас өөр газарт хөл тавьж үзээгүй би сургуулиа олж чадалгүй шалгалтаасаа хоцорсон. Ингээд нэг жилийн дараа дахин шалгалт өгч байж сургуульдаа тэнцсэн. Ахынхаа зөвлөснөөр Монгол зургийн ангид элсэв. ДУДС миний нүдийг нээсэн гэж хэлж болно. Эхлээд давчуу анги танхимд суух нь тун бэрх санагдаж байсан ч аажмаар бүх анхаарлаа зураг зурахдаа төвлөрүүлэх болсон. Багш нарын сонирхолтой яриа, уран зургийн гайхамшиг миний үзэл бодлыг орвонгоор нь эргүүлсэн. Ингэж миний зураач болох түүх эхэлж байв.
-Зураач мэргэжлийг сонгоод их сургуульд элсэх нь тухайн үедээ ч, одоо ч их зориг шаардсан хэрэг болов уу. Хүн л юм чинь иднэ, хувцас өмсөнө, эдэлж хэрэглэнэ. Та анх энэ мэргэжлээр орлого олоод амьдарч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Зураач болно гэдэг шийдвэр гаргах нь мөн их зориг шүү. Энэ мэргэжлээр их сургуульд элссэн ч төгсдөггүй, төгссөн ч мэргэжлээрээ ажиллахгүй тохиолдол олон. Зөвхөн Монголдоо уран бүтээлээ туурвиад амьдрах нөхцөл хомс. Уран бүтээлч хэвээрээ үлдмээр байвал дэлхийн уран бүтээлчдэд өөрийгөө таниулж, тэдэнтэй өрсөлдөх шаардлага гардаг юм билээ.
Намайг төгсөж байх үед байдал бүр ч хэцүү байсан. Гэхдээ яг үнэндээ оюутан байхдаа энэ талаар нэг их санаа зовж байгаагүй. Яаж энэ үүлийг гоё зурах вэ, яаж энэ морийг илүү сайхан харагдуулах вэ л гэж шаналдаг байлаа. Харин төгсөөд сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ гэдэг л болсон доо.
Анхны үзэсгэлэнгээ дэлгээд Испанид үзэсгэлэн гаргах санал авсан
-Тэгээд л үзэсгэлэнгээ гаргая гэж сэтгэл шулуудсан уу?
-Тэгсэн. Зун ч болж таарсан. Гадаадаас жуулчид ч ирнэ, зурсан зургаа үзүүлье гэж бодсон. Их сургууль төгссөн тэр зунаа бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Гэтэл тун азтай хэрэг болсон нь Испанийн нэгэн куратор Монголоор аялж явахдаа миний үзэсгэлэнгээр ороод гарсан байв. Түүнд бүтээлүүд маань таалагдаж надад Испанид үзэсгэлэнгээ гаргах санал тавьсан. Замын зардал, амьдрах байр, хоол бүгдийг даах бөгөөд гурван сарын хугацаатай үзэсгэлэн нээнэ гэв. Надаас “Арван нэгдүгээр сар хүртэл энэ үзэсгэлэн дээр дэлгэсэн зургууд шигээ ийм тооны бүтээл зурж чадах уу” гэдэг юм байна. Би ч “Чадна” л гэлээ. Тэгээд өнөөх куратор маань над руу урилга явуулахаар болж, би Испанид гарах үзэсгэлэндээ бэлдэж эхэлсэн. Бэлтгэл маань ч дуусаж визанд орох боллоо. Миний хувьд анх удаа хилийн дээс алхах гэж буй нь тэр байв. Гэтэл виза маань гарсангүй. “Монгол дахь Элчин сайдын яам танд виза олгож чадахгүй. Та Хятад дахь Испанийн Элчин сайдын яаманд хандвал ямар вэ “ гэв. Би чинь Улаанбаатартаа ч учраа арай гэж олдог хүн. Яаж Бээжин очоод, Элчин сайдын яамыг нь олох билээ гэж бодоод больсон. Испанийн куратордоо ч үүнийгээ хэллээ.
-Сайхан боломжоо ингээд л алдчихсан хэрэг үү?
-Би өөрөө очиж чадахгүй ч бүтээлүүдээ гаргах боломжтой байсан юм. Испанийн куратор маань “Бүтээлүүдээ шуудангаар илгээвэл энд үзэсгэлэнгийг тань дэлгэе. Зарагдсан зургуудын үнэ хөлсийг ч явуулна” гэв. Би итгээд зурсан бүх зургаа хуйлаад шуудангаар илгээсэн. Мөнгө нь ирэхгүй байсан ч яахав дээ л гэж бодсон. Миний үзэсгэлэн гурван сарын хугацаатай Испанид гарсан. Монголчууд ч үзсэн гэж дуулсан. Тэгээд өнөөх куратор маань миний зургуудыг бүгдийг нь зараад, мөнгийг нь над руу явуулсан шүү. Энэ бол их сургуулиа дөнгөж төгсөөд байсан миний хувьд чамгүй амжилт байлаа.
-Анхны үзэсгэлэн дээр тавигдсан бүтээлүүдээс одоо бий юү?
-Хоёр зураг л үлдсэн байх. Бусад нь зарагдсан.
-Харин Хонконгийн кураторын нүдэнд өртсөн нь хэзээ билээ?
-Тэр бол 2009 он байсан юм. Зуун айлд байрлах зураачдын урландаа бүтээлээ зураад л сууж байлаа. Нэг өдөр зураач М.Эрдэнэбаяр миний зурж байхыг хараад удахгүй гарах гэж буй үзэсгэлэндээ хамтрах санал тавьсан. Нэн орчин үеийн урлагтай холбоотой үзэсгэлэн байсан. Би тэгье л гэлээ.
Үзэсгэлэнгийн үеэр Хонконгийн “Хан арт” гэдэг галерейн куратор, Америкт ажиллаж амьдарч буй урлаг судлаач Н.Уранцэцэг нар Монголд ирж таарсан байв. Тэдний нүдэнд миний бүтээл өртсөн. Хонконгийн куратор эхлээд хоёр, гурван бүтээлийг маань худалдаж авсан. Харин дараа нь гурван жилийн гэрээ байгуулах санал тавив. Энэ үед мөн л хэлний бэрхшээл тулгарсан. Таван хуудас бүхий англи хэл дээрх гэрээг хүнээр орчуулуулав. Сар бүр тогтмол цалинтай бөгөөд жилд доод тал нь дөрвөн бүтээл Хонконг руу явуулна гэдэг агуулгатай. Орчуулагчийн хэлснээр ерөнхийдөө энгийн гэрээ аж. Надад татгалзаад байх зүйл байсангүй. Тэгээд Хонконгийн куратортой гурван жилийн гэрээтэй ажилласан.
-Ингэж яваад Японы Фүкүокагийн музейтэй холбогдсон байх аа?
-Тийм. Хонконг кураторын ачаар бүтээлүүд маань Англи, Хонконг, Украин гээд олон улсын томоохон үзэсгэлэнгүүдэд тавигдсан. Тэгж явахдаа Японы кураторуудын нүдэнд өртсөн аж. Япончууд дахиад л урлаг судлаач Н.Уранцэцэг багшид хандсан бөгөөд багш ч намайг санал болгож. Тэгээд 2013 онд Японы Фүкүокагийн музейд гурван сар ажилласан.
-Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг музей худалдаж авдаг гэсэн үг үү?
-Үгүй. Би цалинтай ажиллаж байсан. Миний зорилго бол бүтээлүүдээ тэндээ зураад, үзэсгэлэн нээх л байсан. Үзэсгэлэн ч амжилттай дууссан. Дөрвөн зургаа авч үлдээд бусдыг нь музейд болон тусалж дэмжиж байсан хүмүүстээ бэлэглэсэн. Тэгж байж дараа дараагийн зураачдыг Япон талаас дэмжиж ажиллана гэж бодсон.
-Энэ явцад бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ?
- Хэлний бэрхшээл хамгийн хэцүү. Хэлнээс болоод зарим боломжуудаас татгалзах, цалин мөнгө, оюуны өмч тал дээр сайн ойлголцохгүй тохиолдол олон гардаг.
-Таны бодлоор дан ганц уран бүтээлээ туурвиад сайхан амьдрах боломж хэр байна вэ?
-Уран бүтээлч мэдрэмжтэй, хэлний мэдлэгтэй, хөдөлмөрч байхад хүссэнээрээ амьдрах боломж бүрэн бий. Гэхдээ тэглээ гээд бусдын юу хүсэж байгааг зурна гэсэн үг биш. Өөрийн үзэл бодолдоо үнэнч, онцлог давуу талаа харуулсан байх нь чухал.
-Орчин үед сайн уран бүтээлч байхаас гадна бүтээлээ хэрхэн тайлбарлаж буйгаас нь тухайн уран бүтээлчийн чанар, чансаа тодорхойлогддог болжээ. Та энэ талаар юу гэж боддог вэ. Бүтээлүүдээ хүмүүст хэр тайлбарладаг вэ?
-Орчин үед бүтээлийн хийцээс илүү утга санаанд чухал ач холбогдол өгдөг болсон. Уран бүтээлчийн үзэл бодол, хэлж байгаа үгс чухал. Гэхдээ тэглээ гээд бүтээлийг уншихаас залхуурч, дүрс бүрийг зураачаас асууж болохгүй. Зураач, уран бүтээлч ч бүгдийг нь тайлбарлаж өгөх албагүй. Урлаг нь хүн бүрийн толгойд өөр өнгө, утга санаатайгаар буух ёстой гэж боддог. Би гадны хүмүүст бүтээлээ тайлбарлах гэж их зүдэрдэг. Арван үгийг нэг англи үгээр төлөөлүүлээд л явна даа (инээв).
-Та заримдаа буцаад малчин болох юмсан гэж боддог уу?
-Хээр талд малаа бэлчиж байгааг хараад суух шиг жаргал өөр хаана ч байхгүй. Уулын орой дээр элдэв зүйл бодоод суудаг байсан үеэ одоо ч санадаг.
-Хот хөдөөгийн ялгаа гэж ярьдаг болсон. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Нэг нь халуун ус хананаасаа гойждог байранд амьдардаг, нөгөөх нь гэрт амьдардаг гэхээс өөр ялгаа бол байхгүй шүү дээ. Мэдээж хүн бүр өөр хоорондоо ялгаатай. Хотынх, хөдөөнийх гэж ангилах нь утгагүй хэрэг.
-Таны амьдралын түүхийг яриулахаар аз, хувь тавилан гэдэг үгс шууд санаанд орох юм. Та ийм зүйлд хэр итгэдэг вэ?
-Тийм ч их итгэдэггүй. Гэхдээ би ямар ч байсан мундаг хүмүүс шиг хэдэн жилийн дараахыг, ашиг үр өгөөжийг бодож амьдардаггүй. Аль нь вэ гэж асуувал ойрыг харж амьдардаг хүн. Харин бүтээлдээ чин сэтгэлээсээ, өөрийн үзэл бодлоо гадны ямар ч нөлөөгүйгээр тусгахыг хүсдэг. Дотроос санаа хатгана гэж юм бий. Дотроос хатгахгүй, зурах хүсэл төрөхгүй бол зурахгүй хэдэн сар, жил ч болж болно. Харин хүсэл, үзэл бодол, санаа байхад бүтээл хэдэн зуугаараа ч төрнө. Энэ зарчмаар л амьдардаг.
-Монгол хүний онцлог зан чанар юу вэ?
-Эрх чөлөөтэй байдал бол монгол хүний онцлог шинж.
Г.Чимэдлхам