Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS (Middle East Respiratory Syndrome) халдварт өвчин дэгдээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр энэхүү вирусийн халдвар авсан таван шинэ тохиолдол бүртгэгдлээ хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Ингээд Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчний улмаас одоогийн байдлаар 2 хүн амь насаа алдаж, халдвар авсан хүний тоо 30-д хүрээд байна.
Таван тохиолдлын нэг нь МЕRS вирусын халдвар авсан өвчтөний хажуугийн өрөөнд хэвтэж байжээ.
Ийнхүү сүүлийн хэдэн өдрийн дотор л гэхэд тус вирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан эрх баригчид онцын шаардлагагүй бол Ойрхи Дорнодын орнууд руу зорчихгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: Kyodo News