Түүний залийг медаль гардуулсны дараа л мэдэж, амжилтыг нь хүчингүй болгожээ
Спортын ертөнцөд хүн итгэхийн аргагүй сонин, содон түүх цөөнгүй тохиолддог. Эдгээрээс заримыг нь сонирхуулъя.
- Дөнгөж 1900 онд л боксыг спортын төрөл болохыг хүлээн зөвшөөрчээ. Энэ үеийг хүртэл боксыг хэтэрхий харгис гэж үздэг байв.
- Хоккейн шайб эхэндээ дөрвөлжин хэлбэртэй байжээ. Орчин үед хоккейн шайбыг тусгай резинээр хийдэг болсон бөгөөд 200 гр жинтэй. Тоглолтын өмнө шайбыг нахилзуулахгүйн тулд хөлдөөдөг байна.
- “Adidas” компанийг үүсгэн байгуулагч Дасслерийн гэр бүлийн хамгийн анхны бүтээгдэхүүн нь гэрийн шаахай байв.
- Бадминтон цохиуртай спортоос хамгийн хурдтай нь. Сайн тамирчдын цохисон бөмбөг 270 км/цаг хурдтай нисдэг.
- Испанийн хоёрдугаар дивизионы “Сан Исидро”, “Олимпик Карранте” багуудын тоглолт хөлбөмбөгчдийн маргааны улмаас цөөнгүй минут завсарлахад хүрэв. Шүүгч байдлыг намжаах гэж оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс талбайн бүх 22 тоглогчид улаан хуудас өгөн хөөж байсан гэдэг.
- Гольфийн стандарт бөмбөг 336 нүхтэй байдаг.
- Ватиканы хөлбөмбөгийн лигт “Шуудан”, “Банк”, “Номын сан”, “Улсын музей” нэртэй багууд тоглодог.
- Олон улсын волейболын холбооны дүрмэнд тоглолт болох заалны температур +25 градусаас ихгүй, +16 градусаас багагүй байх ёстой гэж заасан байдаг.
- Хүмүүс МЭӨ 3200 жилийн тэртээ боулинг тоглож байжээ. Эртний Египетийн булш, бунхан дээрээс олдсон зураг үүнийг нотолдог.
- Харин бильярдыг XX зууны дунд үед тоглодог байв. Бильярдын ширээ ногоон өнгөтэй байдаг нь ВВС сувагтай холбоотой гэнэ. ВВС анх ДАШТ-ийг шууд дамжуулахдаа ширээний өнгө ногоон байвал телевиз үзэгчдэд тохиромжтой байх болно гэж үзэн ийм шаардлага тавьсан юм. Үүнээс хойш бильярдыг ногоон өнгөтэй ширээн дээр тоглох болжээ.
- 1912 оны Стокгольмийн олимпд Японы марафонч Сицо Канагури хурд сорьж байв. Тэрбээр эхний 30 км- ыг туулсны дараа замын хажуугийн айлд орж, ус өгөхийг хүсчээ. Гэрийн эзэн түүнийг зочны өрөөнд тухлахыг хүсч, ус авчрахаар явав. Гэтэл эргээд иртэл марафонч эр дуг нойрондоо дугжирч байх нь тэр. Үүнээс болж Канагури замаа дуусгаж чадалгүй олимпыг орхисон түүхтэй. Гэхдээ 1967 онд тэрбээр 76 настайтай эхлүүлсэн ажлаа дуусгахаар шийдэж, Стокгольмийн замд үлдсэн 12 км-ээ туулж дуусгажээ. Ингэснээр япон эр марафоны зайг хамгийн удаан туулсан тамирчин болж түүхэнд бичигдсэн юм. 42 км зайг туулсан түүний хугацаа 54 жил, найман сар, зургаан өдөр, найман цаг, 32 минут, 20.3 секунд.
- Хөлбөмбөгчид нэг тоглолтын турш ойролцоогоор 11 км зайд гүйдэг. Мэргэжлийн тамирчид карьерийнхаа турш 300 мянган км гүйдэг гэсэн судалгаа гарчээ.
- “Формула 1” бол үхэл, амьдралын зааг тун ойрхон байдаг эрсдэлтэй уралдаан. Тиймээс нисэгчид муу ёрын гэгдэх “13” дугаарыг авахыг хүсдэггүй. ДАШТ явагдсан 60 жилийн түүхэнд ердөө тавхан тамирчин ийм дугаартай уралдаж байжээ.
- 1904 онд Америкийн Сент Луис хотноо зуны олимпийн III наадам болов. Марафоны тэмцээнд нутгийн тамирчин Фред Лорц хурд сорьж байлаа. Тэрбээр эхний 14 км-ийг үнэнчээр туулаад дараа нь машинд суужээ. Улмаар барианаас гурван км-ийн өмнө машинаасаа бууж, цааш гүйсээр түрүүлэв. Түүний залийг медаль гардуулсны дараа мэдэж, амжилтыг нь хүчингүй болгожээ.
- Британийн арлуудыг “Будант Альбион” хэмээн нэрлэх нь бий. Эндхийн их манан будан хөлбөмбөгийн тоглолтод ч нөлөөлж байв. Шотландын лигийн нэгэн тоглолтын үеэр их манан татжээ. Гэхдээ ойр орчмын зүйлс харагдаж байсан тул шүүгч тоглолтыг зогсоосонгүй. Удалгүй манан улам өтгөрч, байдал хэцүүдэв. Ингээд шүүгч тоглолтыг зогсоож, нөөц тамирчдын сандал руу хартал тэнд хэн ч байсангүй. Харин талбай дээрх тоглогчдыг тоолоход 30 хөлбөмбөгч байжээ. “Би ямар ч байсан гурван гоол хийсэн. Гэхдээ хэний хаалганд гэдгээ мэдэхгүй байна” хэмээн нэг хөлбөмбөгч тоглолтын дараа өгүүлсэн удаатай.
- 1970-аад онд Аргентиний доод лигийн “Барика” багт Роберто Васкес хэмээх хөлбөмбөгч тоглодог байв. Хамгаалалтын байрлалд хүчин зүтгэдэг тэрбээр нэг улиралд өөрийн хаалганд долоон гоол оруулж, дасгалжуулагчаа уурлуулжээ. Аргаа барсан дасгалжуулагч нэгэн мэргэн санаа бодож олов. Гоол оруулах дуртай хамгаалагчийг довтлогчийн байрлалд тавьчихвал эсрэг багийн хаалгыг мялаагаад байж магадгүй гэж найдсан хэрэг. Гэтэл Васкес довтлогчоор талбайд гарсан эхний тоглолтдоо л өөрийн хаалганд дахин гоол оруулж, засаршгүй нэгэн болохоо харуулжээ.
Г.Баярсайхан