Сүүлийн таван жилд Гэмтэл согог судлалын үндэсний төвд зам тээврийн осолд өртсөн 14251 хүүхэд бүртгэгдсэн байна. Үүнээс 42 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алджээ.
Осолд өртөж буй хүүхдүүдийн
- 29.3 хувь нь 0-6 нас,
- 51 хувь нь 7-14 нас,
- 19.7 хувь нь 15-17 насныхан байгаа аж.
Мөн сүүлийн таван жилийн байдлаар хүүхдийн гэмтлийн тэргүүлэх гурван шалтгаанд уналтаас үүдэлтэй гэмтэл, зам тээврийн осол, түлэгдэлт орж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.
Хүүхдүүд зам тээврийн осолд нэмэгдэж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага сул байгаагаас шалтгаалж байгаа хэмээн цагдаагийн газраас үзэж буй талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хэлсэн юм.
Хамгаалах бүс хэрэглээгүй, тусгай зориулалтын суудал хэрэглээгүйгээс үүдэн осолд өртөж байгаа нь тоо баримтаас харагдаж байгаа тул цаашид энэ тал дээр хариуцлага хүлээлгэх тогтолцоонд шилжих нь зүйтэй гэдгийг тэрээр мөн хэллээ.
Хүүхдүүдийг зам тээврийн осол гэмтлээс хамгаалах тал дээр нэгдүгээрт явган зорчигчийн зам аюулгүй байх ёстой. Хоёрдугаарт замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар эрүүл зан үйл буюу тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэхгүй, утсаа оролдохгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүдийн анхаарал хяналт хамгаас чухал байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар онцолж байлаа.