-Наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор гаргана-
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг баталсан байна.
УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ:
- “Best of Classics” урлагийн цэнгүүн
- Хүүхдийн гала концерт
- Төрийн хүндэтгэлийн концерт
- Баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолт
- “Морин хуур” олон улсын наадам
- “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн
- DJ урлагийн шоу
- Төрийн далбаа залах ёслол
- “Адуучин” наадам
- “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн зэрэг 17 арга хэмжээг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Төрийн хүндэтгэлийн концерт долдугаар сарын 10-нд 15.00 цагт болох бөгөөд анх удаа гадаа талбайд буюу Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Мөн өдрийн 19.00 цагаас “Дээлтэй монгол наадам” эхэлж, 22.00 цагт “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглуулах юм.
Наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор бэлэн болгох, наадам хүртэл Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд уралдаан тэмцээн, сунгаа зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй байх, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллах, автомашины нэмэлт зогсоолын асуудлыг судалж шийдвэрлэхийг Шадар сайд салбар хороодын дарга нарт даалгалаа.
Хурдан морины уралдаанд морьдыг эмээлтэй, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвчтой уралдуулахыг одооноос сайтар сурталчлах, унаач хүүхдүүд болон урлаг, соёлын үзүүлбэрийн бэлтгэл, тоглолтын үеэр оролцогчдын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үүрэг болгов.