Буцах
2015.06.03 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-06-03
0
0
2015-06-03
- “Цэрэн Тур” компанийн захирал Э.Цэрэндолгор буюу Цэрэн хойд туйлын цасан дундуур нохой чаргаар 300 км замыг туулах “Fjallraven polar 2015” уралдааны ганцаарчилсан төрөлд оролцох эрхийн авахын төлөө өрсөлдөх үеэр түүний хамгийн том өрсөлдөгч Пакистан залуу Мойн Хан байсан бөгөөд тэрбээр Монголд ирэх үеэр хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд ам.долларыг 1890-1908 төгрөгөөр худалдан авч байсан бол худалдах үнийн хувьд 1901-1987 төгрөгийн ханштай байна.
- Европын Холбоо таван жилийн хугацаанд манайд хэрэгжүүлэх 8.5 сая еврогийн төслийн санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
- Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болсон бөгөөд хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төслийг хэлэлцлээ.
- Төв цэвэрлэх байгууламжийг зогсоож, яаралтай засвар хийхээс аргагүй, засварын гурав хоногийн хугацаанд нийслэлийн бохир усыг Туул гол руу шууд цутгахаас өөр сонголтгүй болсныг мэдэгдсэн бөгөөд энэ талаар Эдийн засагч Д.Жаргалсайханы бичсэн Жорлондоо живэх гэж байж ЮУНЫ ЧИНЬ АСЕМ... нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
- Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил тавдугаар сарын 15-наас эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл эхлээгүйн улмаас наадмаас өмнө зуслангийн замыг нээж амжихгүй байх магадлал өндөр гэдгийг Автозамын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаа хэлсэн юм.
- "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн долоон дүүрэг болон Төв аймагт эрчим хүчний хязгаарлалт хийлээ.
- Ардчилсан намынханд Засгийн газраа хоёр дахин унагаах “зориг” дутна нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
- Орон сууцжуулалтыг дэмжихийн тулд иргэд 10 хувийн урьдчилгааг төлж, 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргах замаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар судалж байна.
- “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 2015 онд нийт 200 000 ширхэг цэцэг тарихаар төлөвлөж, ажилдаа ороод байна.
- Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдийн 51 хувь нь 7-14 насныхан бөгөөд хүүхдүүд зам тээврийн осолд нэмэгдэж байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага сул байгаагаас шалтгаалж байгаа хэмээн цагдаагийн газраас үзэж буй талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хэлсэн юм.
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АСЕМ-ын зочид тухлах зочид буудлуудад олгох хөнгөлөлтэй зээлийн эх үүсвэрт 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх гэрээ байгуулан ажиллахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
- Долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгох цаг болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” өнөөдрийн уулзалтын эхэнд хэллээ.
Дэлхий дахинд
- Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Йозеф Блаттер өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохоор болсон талаар мэдэгджээ.
- Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS (Middle East Respiratory Syndrome) вирусийн халдвар авсан таван шинэ тохиолдол бүртгэгдлээ хэмээн Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
- Хятадын Нанжин хотоос Чунцин муж руу зорьж явсан 450 зорчигчтой усан онгоц далайн хүчтэй шуурганы улмаас Хубей мужийн орчимд Хөх мөрөнд живсэн бөгөөд аврах багийнхан одоогийн байдлаар 14 хүнийг аварч, мөн 14 хүнийг цогцсыг уснаас гарган авчээ.