-Гарааны бизнес-
“Никел Ганба” брэндийн хурц, тод өнгөтэй дугуйнууд Монголчууд бидэнд хэдийнээ танил болжээ. Бид энэ удаа тус брэндийн үүсгэн байгуулагч Г.Дашнямтай ярилцлаа. Өнөөг хүртэл дугуйгаа гараар урладаг тус брэнд нь тун удахгүй шинэ дугуйн үйлдвэрээ нээх гэж байгаа бөгөөд тэд дугуйнаас гадна цахилгаан мотоцикл, мопед, цахилгаан картинг, чиргүүл, тэргэнцэр, усны тэрэг гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Мөн Г.Дашням Монгол инженерүүдтэй хамтарч үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх шинэ үйлдвэр нээхээр ярилцаж байгаа гэлээ.
"ТА НАР ХЯТАДААС ХЯМДХАН ДУГУЙ ХИЙХГҮЙ БАЙЖ ДУГУЙ ҮЙЛДВЭРЛЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА” ГЭЖ ХЭЛДЭГ БАЙЛАА
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй. Миний ганц сурсан юм гэвэл 10-н жилд байхдаа Залуу техникчдийн ордонд усан загварын дугуйланд явдаг байсан.
-Хамгийн анхны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн?
Анх гар урлалаар цахилгаан дугуй хийсэн. Хөнгөн цагаан, труба хоёр урдаас авч ирээд, амалгаагаа зүлгүүр барьж зүлгүүрдээд хийж байлаа. Одоо бол дугуйны үйлдвэр барьж байгаа энэ долоодугаар сард нээхээр төлөвлөж байна.
-Яагаад энэхүү үйлдвэрийг нээх болсон бэ?
Анх утааны асуудал ихээр яригдаж байхад санаа нь эхэлсэн юм. 2010 онд биднийг дугуй хийж байхад хэн ч дугуй унадаггүй байсан. Унадаг дугуй хийнэ гэхээр бүгд гайхдаг “Хятадаас дугуй авч ирээд л зарчихна биз, та нар Хятадаас хямдхан дугуй хийхгүй байж дугуй үйлдвэрлэх ямар хэрэг байна” гэж хэлдэг байлаа. Бидний бүтээгдэхүүн Хятадаас заавал хямдхан байх албатай биш шүү дээ. Бид Хятадаас дугуй авсан бол мөнгөн урсгал нь гадагшаа явдаг, дотоодын үйлдвэрийнхээ дугуй авах юм бол мөнгө нь эндээ үлдэх энгийн л ойлголт. Дугуй бол зүгээр л нэг жишээ.
Манай үйлдвэр гар урлалаас эхэлсэн. Эхлээд бүтээгдэхүүнүүдээ гараар хийж байгаад бага багаар сайжруулсаар жижиг цех хүртэл хөгжүүлсэн. Гол нь тоног төхөөрөмжүүдээ өөрсдөө хийдэг. Жишээ нь: өөр нэг хүн дугуйны үйлдвэр нээхээр боллоо гэхэд гаднаас бүх юмаа зөөж угсарна. Манайд бол ихэнх үйлдвэр энэ зарчмаар явж байгаа. Харин бид бэлэн юм ашиглахгүйгээр өөрсдөө хийе гээд босгож байгаа үйлдвэр юм. Үүний цаана би ганцаараа биш олон ажилчин, инженерүүдийн оролцоо бий. Жишээ нь, бид Герман Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж, зарим багажаа хийлгэж байгаа. Монголд үйлдвэрийн автоматжуулалтын плазм зүсэгч, Сиэндси гээд машиныг өөрийн гараар хийж байгаа Б.Батманлай гээд инженер залуутай бас хамтарч ажилладаг. Мөн бусад газраар дамжлагын шугам, конвейр хийлгэж байна. Аноджуулдаг будаг гэх мэт бүгдийг нь л энд хийж байна. Дараа нь бид үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хийдэг үйлдвэрийн төсөл дээр ажиллах ба одоо ашиглалтанд орох дугуйны үйлдвэр бол үүний эхлэл юм.
Дараагийн үйлдвэрийнхээ талаар дэлгэрүүлбэл?
-"Никел Ганба” үйлдвэр маань зөвхөн дугуй, цахилгаан дугуй, цахилгаан мопед, цахилгаа картинг гэх мэт чиглэлээр явж байгаа. Дараагийн үйлдвэр бол Монголд байгаа инженерүүд нийлээд жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай, Монголдоо хийж болохоор юмнуудыг хийгээд үйлдвэрүүдэд нийлүүлэх зорилготой. Үйлдвэрийн үндсэн зарчим бол тоног төхөөрөмж-түүхий эд-ажиллах хүч байдаг. Бид гаднаас үнэтэй эсвэл чанаргүй тоног төхөөрөмж авах биш дотооддоо хийсэн тоног төхөөрөмжүүдээ хэрэглэх юм бол тэр нь дараа нь баталгаатай, засвар үйлчилгээтэй, сэлбэгтэй бүх юмтайгаа эндээ байж байдаг байдлаар л харж байгаа юм.
ДАРГА НАР НЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИНЭ ГЭЖ ЯРЬДАГ Ч БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР АВИЛГАЛ ӨГӨХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч ЗЭЭЛ ӨГДӨГГҮЙ
-Санхүүжилтээ хэрхэн шийдэж байна?
-Бүгд үйлдвэр гээд ярьж байгаа мөртлөө улсаас юм уу банкнаас зээл авч чаддаггүй. Бүх дарга нар нь үйлдвэрлэлийг дэмжинэ гэж яриад байдаг ч бодит амьдрал дээр авилгал өгөхгүй бол хэзээ ч зээл өгдөггүй.
Авилгал өгөхгүй байгаа учраас бид зээл авахгүйгээр өөрсдийнхөө бор зүрхээр санхүүжилтээ хийж явсаар үйлдвэр босгож болдог юм байна гэдгийг үзүүлэх гэж байна. Ер нь заавал хүний наагуур цаагуур нь орж байж, авилгал өгч байж үйлдвэрлэл хөгжих ёстой биш л дээ.
-Төр засгаас дэмждэггүй гэсэн үг үү?
-Бид Чингис бондод орсон гэхдээ төр засгийн дэмжлэг яамаар дамждаг. Тухайн яаман дээр төслөө батлуулах гээд очиход нэг хүнд хахууль өгч таарна. Тэгэхгүй бол явахгүй. Тэгээд дараа нь банкин дээр очно, банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авахад дахин нэг хүнд хахууль өгөх шаардлага гардаг. Тэгж чадсан хүмүүс л зээл авч байгаа. Бид хахууль өгөхгүй байгаа учраас одоо болтол улсаас юм уу банкнаас зээл аваагүй.
Тэрнээс өчнөөн жил үйлдвэрлэл гэж явлаа, Никел Ганба гээд дугуйг бараг л хүн болгон мэддэг болчихсон мөртлөө яг очоод зээл авах болохоор өгдөггүй. Хахууль өгөхгүй бол явахгүй тийм л системтэй байна. Монголд үнэхээр ном журмаараа яваад юманд хүрч болох уу болохгүй юу гэдгийг л харуулахыг хүсч байна. Ер нь бол хэцүү ч гэсэн заавал болохгүй бүтэхгүй гэлгүйгээр, авилгал, хээл хахууль өгөхгүйгээр шударгаар яваад болж л байна.
-Төр засгаас ер нь ямар дэмжлэг хүсдэг вэ?
-Тэднээс хүсээд байх юу байх вэ. Бид заавал хүнээс мөнгө авч, дэмжлэг авч байж юм хийх албатай биш шүү дээ. Өөрсдийн дуртай юмаа хийж байгаа бол тэрнийхээ төлөө л явах ёстой. Дуртай юмныхаа төлөө яваад эцсийн үр дүнг нь үзэх л санаатай явж байна. Тэрнээс биш заавал бэлэнчлээд л “бидэнд мөнгө өгөх ёстой, бид үйлдвэр хийж байгаа учраас улс бидэнд туслах ёстой” гэсэн хандлага биш. Ийм хандлагатай хүмүүсийг улс төрчид өөрсдөө бэлдэж өгч байгаа.
“Жижиг дунд үйлдвэр хий, бид дэмжье төслөө бичээд ирэх юм бол ингэнэ” гээд л. Гэхдээ энэ бол худлаа яриа байхгүй юу. Үнэхээр жижиг дунд үйлдвэрлэл амжилттай эрхлээд явж байгаа олон хүн байна. Тэд нарын дунд зээл авсан нь ч байгаа, зээл аваагүй нь ч байгаа.
-“Никел Ганба” гэх үйлвэрийн цаана хэчнээн ажилтан байдаг вэ?
-Одоо бол үйлдвэр босох шатандаа явж байна. Үйлдвэр ажиллаад эхэлхээр 15-18 хүн ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. Монголд дугуйны үйлдвэрийн сул тал нь улирлын чанартай, сул зогсолттой. Одоо бол бид 8 юмуу 9 сар хүртэл дугуй үйлдвэрлэнэ. Тэрнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцэр гэх мэт өөр бусад төслүүд байгаа. Байнгын ажиллагаатай үйллдвэр байхын тулд зөвхөн дугуй үйлдвэрлэхгүй мопед бас хийж байна. Дугуйны улирал дуусхаар бусад юмнуудаа хийнэ. Никэл Ганба гэдэг бол зөвхөн брэнд. Бүгд л Монгол үйлдвэр, Монгол брэнд гээд байдаг. Гэтэл Хятадад үйлдвэрлэчихээд тэрэн дээрээ юм наачихаад тэрийгээ Монгол брэнд, Монголд үйлдвэрлэв гэж ярьдаг. Хятадад хийгээд Монголд үйлдвэрлэв гэсэн бичиг наачхаар үйлдвэрлэсэн гэсэн үг биш. Уул нь түүхий эдээ эндээ боловсруулаад дараагийн боловсруулалтыг нь ч мөн эндээ хийгээд эцсийн бүтээгдэхүүнээ гаргаад явж байгаа тохиолдолд үйлдвэрлэл болно.
-Танайх ажилчиддаа ямар шалгуур тавьж авдаг вэ. Ямар нэгэн сургалт явуулдаг уу?
-Айхтар шалгуур гээд байх юм байхгүй. Гол нь ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Одоохондоо бид гараар бүтээгдэхүүнээ хийж байгаа учраас гарын эв дүйтэй хүнийг чухалчилдаг. Манайхан их асуудалтай л даа, ихэнх нь ажилд орчихоод худлаа ярина, хулгай хийнэ, ажлаа хийхгүй залхуурна, оромдоно эсвэл ажлаа хийж чадахгүй буруу хийснээс болоод тоног төхөөрөмж эвдэх гэх мэт асуудал их үүсдэг. Бид эхлээд яг юм хийж байна уу, сонирхол байна уу, эв дүй байна уу гэдгийг хардаг.
Ер нь инженерүүдэд л өндөр шалгуур тавьж авдаг тиймдээ ч манайх сайн инженерүүд ажиллуулж байгаа. Харин энгийн ажилчдад заавал сургууль төгссөн байх зэрэг шаардлага тавьдаггүй. Ер нь бид дан “Никел Ганба” гэх биш хоорондоо нягт хамтын ажиллагаатай байх хэрэгтэй. Манай Монголын сургалтын төвд гэхэд л сайн гагнуурчин бэлдэж байна. Бидэнд гагнуурчин гэдэг маш чухал, сайн гагнуурчин байвал ажил цаашаа сайн явна гэсэн үг. Дээрээс нь МИС-д сурч байгаа залуучууд зуны амралтаараа цалинтай ажиллаад, сургуулиа төгсөхөөр манай ажилтан болдог тохиолдол бий. Өөрсдөө сонирхоод бидэн дээр ирж уулздаг, хамтарч ажиллая гэдэг хүмүүс ч байдаг.
ХЯТАДААС ОРЖ ИРЖ БАЙГАА ХЯМДХАН ДУГУЙГ ХАЯГДАЛ ТӨМРӨӨР ХИЙДЭГ, ЖИЛ ОРЧМЫН НАСТАЙ БОЛ МАНАЙ ДУГУЙ ДӨРӨВ, ТАВАН ЖИЛИЙН ЭДЭЛГЭЭТЭЙ
-Танайх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцэр хийсэн гэсэн?
-Бид зөвхөн дугуй хийж байх үедээ өвлийн улиралд сул зогсдог байлаа. Сул зогсолтон дээрээ дэмий байхгүйн тулд мопед, картинг гэх мэт өөр юм хийсэн. “Түгээмэл хөгжил” ТББ бидэнтэй хамтраад, дугуй хийж болж байгаа юм чинь тэргэнцэр хийж үзье гээд хоёр жил орчим болсон. Эхлээд туршилтаа хийж үзээд Япон мэрэгжилтэнгүүдэд хийсэн юмнуудаа үзүүлээд заавар зөвлөгөө авдаг байлаа. Угаасаа ямар ч ажил эхэндээ алдаатай байх нь хэвийн үзэгдэл. Явцынхаа дунд алдаануудаа сайжруулаад, хөгжүүлэлт хийж засдаг. Хегжvvлэлт туршилтаа давсаны дараа хийдэг. Тэргэнцэр бол яг тухайн хvнд зориулж хэмжээнд нь тааруулж хийдэг. Одоогоор 20 орчим тэргэнцэр хандив цуглуулж хийсэн.
-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ?
-Хятадаас авдаг. Хятадаас бэлэн бүтээгдэхүүн авч ирээд наймаа хийх нэг өөр, түүхий эдийг нь авч ирээд энд боловсруулалт хийгээд өөрсдийн загвараар, тодорхой хэмжээний нэмүү өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн гаргаад явах чинь хоёр өөр байхгүй юу. Харахад бол зүгээр л Хятадаас дугуй авч ирээд л энд зарах нь илүү ашигтай. Гэхдээ дугуйны түүхий эдийг нь авч ирээд тэдний үйлдвэрлэж байгаатай адилхан өөрсдөө үйлдвэрлэж яагаад болохгүй гэж гэж бодсон.
Хятадаас орж ирж байгаа хямдхан дугуй бол хаягдал төмрөөр хийгдэж байгаа жил орчмын настай. Жил хэрэглээд л дахиад шинийг солих хэрэг гарна. Харин бид бол дөрөв таван жилийн эдэлгээтэй, доод тал нь хоёр гурван жил ямар ч асуудалгүй хэрэглэдэг, хөнгөхөн, авсаархан, эдэлгээтэй, бат бөх дугуй хийж байгаа.
Өнөөдөр бараг л толгойтой хүн болгон дугуй зарж байна. Зарах биш яаж өөрсдөө бүтээх вэ гэж бодох хэрэгтэй. Худалдаа гэдэг бол тэндээс 100 төгрөгөөр аваад энд ирээд 120 төгрөгөөр зарж ашиг олохыг хэлнэ. Үйлдвэрийн юм гэдэг бол тэр 100 төгрөгөөр хийж байгаа юмыг бид 60 төгрөгөөр бүтээгээд 100 төгрөгөөр зараад 40 төгрөгийг нь ашиг болгоод ажилчдыхаа цалинг төлөөд буцаагаад тэр мөнгөө Монголдоо шингээх.
Монголд өнөөдөр маш олон юм хийж, чадаж байгаа. Гэхдээ яг хийж байгаа хүмүүс өөрсдийнхөө юу хийж байгааг хэлж ярьж зарлаад байдаггүй хийх ёстой юмаа хийгээд л явдаг. Харин өөрсдөө хийхгүй гаднаас юм авчраад Монгол шошго нааж байгаа хүмүүс нь илүү шоуддаг.
-Танай дугуйны бусдаас ялгарах гол ялгаа?
-Гол ялгаа гэвэл нэгдүгээрт дугуйны хувьд бид хөнгөн цагаан хэрэглэж байгаа. Хөнгөн цагаан 6061Т6 гэдэг бол яг дэлхий даяар дугуйны стандарт. Хөнгөн цагаанаар дугуй хийж байгаа бол чи ийм стандартын төмрөөр л хийх ёстой гээд заачихсан байдаг юм. Бид дэлхийн чиг хандлагыг дагадаг. Мөн хурц, тод өнгөтэй.
-Эхлэх үед гарч байсан хамгийн том бэрхшээл?
-Бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Хамгийн том асуудал бол хөрөнгө мөнгөний асуудал байсан. Бид 2014 онд өөрсдийн байр, тоног төхөөрөмжгүй зүгээр л гоё юм хийнэ гэсэн хүсэл, хийсэн хэдэн дугуй, хэдэн туршилтын загвартай л байсан. Бид тухайн үед Үйлдвэр Худалдааны Яаман дээр очсон. Чингис бонд гэдэгт нь орчихсон байсан учир үйлдвэрээ дэмжүүлнэ гэсэн бодолтой. Гэхдээ эхлээд яаман дээр шууд очихгүй, Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Сан руу очдог. Тэр сан нь бол асар хүнд сурталтай. Би амьдралдаа тийм хүнд сурталтай байгууллага нэгийг ч үзэж байгаагүй. Тэнд очихоор танайх “тэдээс доош төгрөгнийх бол дүүрэг дээрээ оч, тэдэн төгрөгөөс дээш бол тийшээ оч” гэдэг. Тэгээд нэг төсөл байгаад байдаг яг зээлээ авах гэхээр барьцаа байхгүй, хөрөнгө байхгүй тул тухайн үед Үйлдвэр худалдааны сайд байсан Х.Баттулга дээр орсон. “Бид ийм юм хийж байгаа” гэж тайлбарлахад, УИХ-н гишүүн Х.Баттулга хувиасаа мөнгө өгч бидэнд тусалж байсан. “Никел Ганба” цаашаа байх уу үгүй юу гэдэг үе дээр байхад тэр хүний тусламжаар дугуйны жижиг цехээ явуулаад ноднингоос захиалгаа хийж эхэлсэн. Х. Баттулга гишүүнээс эхлээд, юм хийж байгаа хүмүүсийг олоод дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс байдаг ч тийм дэмжлэг аваад явж байгаа нь хэд билээ олж чадахгүй дундаасаа замхраад байхгүй болж байгаа нь хэд билээ их хэцүү л дээ.
Дараагийн хамгийн том асуудал бол стандартын асуудал. Бүх үйлдвэрт стандарт байдаг. Тэгтэл нэг стандарт батлах гэж асар их хүнд суртал гаргаж олон жилийн хөдөлмөр шаарддаг. Доод тал нь хэдэн сар болдог. Мөн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа, шинээр нэвтэрч байгаа техник технологийн стандартын асуудлуудыг маш хурдан шийддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг үйлдвэр бариад стандартаа батлуулах гэж жил хүлээх юм бол ямар хэрэгтэй юм бэ. Бид 2012 онд хөдөө тогоор явдаг, цэнэглэдэггүй, бензин хийдэггүй зүгээр сумын төв дээр ч юм уу, хаана ч хэрэглэж болохоор мопед хийсэн. Гэтэл одоо 2015 он болчихоод байхад бид хэрэглээнд нэвтрүүлж чадаагүй л байна.
НЭГ МОНГОЛ НӨГӨӨ МОНГОЛООРОО ГОЁДОГ БОЛСОН ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИНӨ ГЭДЭГ ҮГТЭЙ БИ САНАЛ НИЙЛДЭГ
-Стандартыг нь батлуулаагүй юм уу?
-Батлуулчихсан. Жил гаруй хөөцөлдөж яваад батлуулсан. Стандартыг бол бид зохиохгүй, дэлхийн нийтээр мөрддөг мопед гэж ямар байх ёстой стандарт аль эрт гарсан тэрийг аваад л орчуулаад батлуулчих юмыг жил гаран хийж байгаа юм.
Дараагийн асуудал болохоор гаднаас юм орж ирэхээр ямар ч асуудалгүй байдаг. Жишээ нь, Монголд нэг машин босгочихсон нөхөр машиндаа дугаар авахад их том асуудалтай. Бид 2013 онд чиргүүл хийж байсан. Одоо болтол тэрний стандартыг нь батлуулж чадаагүй, дугаар авч чадаагүй, явуулж чадахгүй л байна. Гэтэл гаалиар нэг машин оруулаад ирсэн бол ямар хурдан бүтэх билээ дээ. “Үйлдвэрлэлийг дэмжинэ” гэж амтай бүхэн ярьдаг ч бодит байдал дээр ийм байх юм бол энэ улс яаж хөгжих юм бэ.
-Танай мотоцикл яагаад хэрэглээнд гарахгүй байна?
-Нэгдүгээрт, Монгол хүн хийсэн гэнгүүт сэтгэлзүйн хувьд хэн ч итгэхгүй байна. Аягүй бол рам нь гагнуураасаа салчихна гэж боддог ч юм уу. Бид бие биедээ итгэдэггүй. Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болсон цагт Монгол хөгжинө гэдэг үгтэй би санал нийлдэг. Одоо ихэнх хүний хандлага бол “энэ хүний юм хийдэг ч гэж юу байхав дээ, салаад уначихаж магадгүй, харж байя, салаад унах нь уу үгүй юу”.
Хоёрт, бид бол туршилтын замдаа явж байна, арай болоогүй. Хамгийн том саад бол лабораторийн тестэнд орж дүгнэлт гаргуулах хэрэгтэй байдаг. Жишээ нь, Монголд автобус хийлээ. Хүн болгон шүүмжиллээ. Гурван саяулаа шүүмжлэгч бөгөөд нэг нь ирээд л “автобусыг ингэж хийхгүй ээ” гээд л эхэлдэг. Яг үнэндээ автобусыг шүүмжлэхийн тулд өөрсдөө автобус хийчихсэн байх шаардлагатай. Миний хийж байгаа дугуйг шүүмжлэхийн тулд чи өөрөө дугуй хийчих, яг ямар түүхий эд ашигладаг, ямар технологи хэрэглэдэг вэ, ямар гагнуур хийдэг зэргийг мэдчихээд дараа нь шүүмжлэх ёстой. Япончуудаас бид зөвлөгөө авдаг гэж өмнө нь хэлж байсан.
Учир нь тэд өөрсдөө олон жил хийсэн учраас юу нь болдог юу нь болдоггүйг мэдэж байдаг, бидэнд шүүмжлэл хэлдэг. Тэр шүүмжлэл нь яг зөв тусдаг. Тэдний шүүмжлэлийн дагуу бид алдаагаа засахаар бүтээгдэхүүн маань илүү сайжирч гардаг. Энэ шүүмжлэл бол ондоо. Харин манайхан юм хийж байгаа хүнийг шүүмжлэх бус үгүйсгэх хандлагатай байдаг. Юм хийж байгаа хүн хоосон шүүмжлэлд өртөхөөрөө шантардаг эсвэл болих тохиолдол байдаг. Шүүмжлэлээс авах ёстойгоо аваад бусдыг нь хаях хэрэгтэй. Гол зүйл бол бид бие биедээ итгэж өөрсдийгөө дэмжих хэрэгтэй байна.
Мэдээж эхний хийсэн юм төгс төгөлдөр гарна гэж байхгүй. Гол нь тэр алдаагаа сайжруулаад засаад алдаагаа ойлгох хэрэгтэй, тэрнийгээ засч чаддаг байх хэрэгтэй. Арав дах, мянга дах оролдого улам л сайжирна. Ингэж сайжруулахын тулд бид эхлээд муу юмаа хэрэглэх хэрэгтэй. Үйлдвэрлэж байгаа хүн ч бүтээгдэхүүнээ сайн болгохын төлөө явах хэрэгтэй. Тэрнээс биш мөнгө олоод үнэтэй машин аваад унахын төлөө явах ёсгүй. Эхний бүтээгдэхүүнээ сайжруулаад тодорхой хэмжээний ашиг олвол нэмж сайжруулахад л зарцуулах хэрэгтэй.
-Машин юм уу автобус үйлдвэрлэх бодол бий юу?
-Автобусыг бол Монголд үйлдвэрлэж байгаа. Заавал бид тэдэнтэй булаацалдаад тэр хүмүүсийн хийж байгаа юм руу ороод байх хэрэггүй. Тэртээ тэргүй бидэнд жижиг зах зээл байна хоорондоо харилцан ойлголцож тус тусдаа биш илүү нэгдмэл байхыг эрхэмлэх хэрэгтэй.
Миний хийж чадах зүйл чамд хэрэгтэй бол хийж өгөөд оронд нь чи туслаад харилцан бие биедээ ашигтай байх хэрэгтэй. Илүү олуулаа байвал бид илүү хүчтэй байна гэсэн зарчмаар явдаг. Хэзээ Монголчууд өөрсдийнхөө хийдэг юмыг хэрэглэдэг болох юм тэр үед л дараа дараагийхаа том юмыг хийгээд явна даа.
МОНГОЛЧУУДААС ИЛҮҮ ГАДНЫХАН МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВДАГ
-Анхны бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрээд хэдэн жил болж байна?
-Манайх туршилтаар 2011 онд 8 ширхэг дугуй хийсэн, 2012 онд мотоциклүүд, мопедүүд хийсэн, 2013 онд карбоний гадна талууд хийсэн. Яг захиалгаар хийж эхэлсэн нь 2014 он. Бид 2011 оноос хойш 2014 он хүртэл бүтээгдэхүүнээ зарахгүй, ашиг олохгүйгээр туршаад, хөгжүүлээд явж байсан.
Одоохондоо ашиг олох үедээ хүрээгүй байна. Бид захиалгаар гараар хийж байгаа мөртлөө үйлдвэрийн үнэтэй адил гарч байгаа. Гар хийцний дугуй л гэхэд өндөр хөгжсөн Европ, Голландад бол их үнэтэй байдаг. Бид хийсэн бүтээгдэхүүнүүдээ фэйсбүүктээ 2011 оноос хойш тавьж байгаа гэтэл хүмүүс дандаа л үнэтэй байна гэдэг.
-Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?
-Гайгүй шүү. Дугуйн дээр бол асуудал нэг их үүсдэггүй угаасаа эвдрээд байх юм байдаггүй. Дугуй хагарна, дугуй хагархыг бид яаж ч чадахгүй. Дугуйн замын асуудал яригдаад л байна, бид нэгэнт энд үйлдвэрлэж байгаа бол гадны бүтээгдэхүүнүүдээс хамгаалагдах төрийн бодлого гэж байх ёстой гэвч тийм юм байхгүй.
Харин нэг талаараа хүнд нөхцөлд улсаас дэмжлэг авахгүйгээр босч чадаж байгаа үйлдвэр гэдэг бол гадны зах зээл дээр гараад өрсөлдөх чадвартай болж байгаа.Төрийн бодлогоор дэмжихгүй байгаа нь эергээр бодоход биднийг дэмжиж байгаа юм шиг болчихож байгаа юм. Хэрэглээ тал дээрээ бид хэдэн жил туршилт хийчихсэн тул ямар ч байсан Хятад дугуй шиг жил унаад салж унахгүй.
Хэчнээн Хятадаас түүхий эдээ авдаг ч бид тодорхой хэмжээний чанарыг нь хардаг. Бид хямдхан дугуй хийж болно гэхдээ үнэтэйгээ адилхан чанартай болно. Монголд үйлвэрлэж, өөрсдөө хийж байгаа юмаа арай чанартай байлгах гэж хичээж байна.
-Нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэр хугацаа шаарддаг вэ?
-Үйлдвэрлэл гар урлалаас эхэлнэ. Дараа нь хагас механикжуулаад, тоног төхөөрөмжтэй болдог ч аль аль нь нэг бүтээгдэхүүнийг их цаг зарцуулж хийдэг. Нэг дугуйг гараар хийвэл бараг л хоёр долоо хоног болно. Харин үйлдвэртэй болчихвол өдөрт тавин дугуй хийнэ. Бид гар урлалаар өнөөдрийг хүртэл 50 дугуй хийсэн. Тэгэхээр үйлдвэр ямар чухал вэ гэдэг нь эндээс харагдана.
Хэрвээ өдөрт 50 бүтээгдэхүүн гаргаад эхэлвэл бүтээгдэхүүний өртөг нь ч багасаад ирнэ. Гар хийцийн дугуй 440 мянган төгрөгөөр гарч байгаа бол үйлдвэрлэлд ороход энэнээс доогуур үнээр худалдаалах боломжтой болно. Үйлдвэрлэлийн гол юм нь тэр. Хүмүүс үйлдвэрлэл гэж их ярьдаг ч гол юмыг нь ойлгохгүй байна. Монголчууд Монголд үйлдвэрлэсэн дугуй авах уу? Монголчууд Монголоороо гоёдог болох уу гэдэг л асуудал байна.
Тэгэхгүй бол 1992 онд байсан Халиун Хулан гэх дугуйны үйлдвэр нээгдээд хэн ч авахгүй байсан тул дампуурсан шиг бид ч дампуурч магадгүй. Гэхдээ бидний дараагийн үе маань нэг удаа хийгээд болоогүй хоёр удаа хийгээд болоогүй гэдгийг сонсоод огт болохгүй юм байна гэж битгий ойлгоосой. Чийдэн зохиогч Томас Эдиссон мянган удаа туршиж байсан. Хэзээ болдог болно тэр болтол бид шантрахгүйгээр үйлдвэрлэлээ явуулж л байх ёстой гэж бодож байна.
-Бүтээгдэхүүнээ гадаадад гаргасан уу?
-Гаргасан. Ер нь Монголчуудаас илүү гадныхан бидний бүтээгдэхүүнийг авдаг. Дотны найз нөхөд маань хүртэл Хятадын дугуй худалдаж аваад уначихсан л явж байдаг. Гэтэл UBean coffee shoр гэхэд манайд хоёр жил дараалаад захиалгаар дугуй хийлгэж байна. Америкийн элчин сайдын яам захиалгаар дугуй хийлгэж байсан. Герман руу бас захиалгаар дугуй гаргаж байлаа.
Миний бодлоор Монголчууд эх оронч гэж сүртэй юм яриад Хятадуудыг зодохоосоо илүүтэйгээр өдөр тутмын амьдаралдаа харуулах хэрэгтэй. Өглөө босоод Монгол сүү ууж байна уу, Монгол талх идэж, Монгол оймс хувцас өмсөж байна уу, Монгол автобусанд сууж байна уу гэдгээсээ л эх оронч байх уу, үндэсний үйлдвэрлэл хөгжих үү бүр нарийн ярьвал улс орон хөгжих үү гэдэг нь эндээс л шалтгаална. Гэхдээ бидний сэтгэлгээ илүү чанартай, илүү үнэтэй эсвэл илүү хямдхан юм хэрэглэх гээд байдаг. Энэ сэтгэлгээ өөрчлөгдөж байж үндэсний үйлдвэрлэл сайжрах юм.
Магадгүй Монголчууд Хятад дугуй авахаа болиод биднийг дэмжээд эхэлвэл бид дараагийн мотоцикл хийх төсөл рүү орно. Жилд дунджаар 100 мянган мотоциклийг хятадаас орж ирж хөдөөний малчид хэрэглэдэг. Дөрвөн дугуйтай мотоцикл бол сүүлийн үед залуучууд дунд тренд болоод байгаа, гаднаас олноороо асар үнэтэй орж ирж байдаг. Энэ нь бид буцаад л нүүрс, алт, зэсээ зараад олсон мөнгөө гадагшаа явуулж байгаа л хэрэг юм. Тэгтэл бид энийг яагаад Монголдоо хийж болохгүй гэж.
Яагаад бид тогоор ажилладаг цахилгаан мотоцикл хийж болохгүй гэж. Яагаад бид нараар цэнэглэдэг мотоцикл хийгээд малчид түүнийг унаж болохгүй гэж. Тэр хүртэл хийхийн тулд унадаг дугуй бол ердөө эхлэл юм. Бид одоо зарим нэг детал юмнуудыг хийж байгаад явцын дунд хүмүүс худалдаж аваад хэрэглээд эхлэх юм бол улам сайжруулаад нөгөө явж байсан юмнуудаа олноор хийдэг ч юмуу эсвэл хийж чадахгүй байгаа юмныхаа машиныг авах байдлаар явна.
Гадуур дугуй унаж байгаа хүмүүс олширсон ч Монгол дугуй унаж байгаа Монгол хүн цөөхөн байна. Улаанбаатарт 100 мянган дугуй байхад Монгол дугуй нь 100 хүрэхгүй. Эндээс л үндэсний хэрэглээ нь ямар түвшинд байгааг харж болно. Сүүлийн үед эдийн засгийн хямрал боллоо олон үйлдвэр хаалаа гэж байгаа нь яг үндсэндээ хэрэглэгчид бидний буруу. Бид өөрсдөө өөсрдийгөө дэмждэггүй, бие биедээ итгэдэггүй.
Монголд үйлдвэрлэсэн байвал юу ч байсан муу гэж боддог гадны юмыг сайн гэж боддог хандлагатай. Гэхдээ өнөөдөр чи бид хоёр яриад энэ хандлага өөрчлөгдөхгүй. Энийг өөрчлөх хүмүүс бол дараагийн үеийнхэн тэдэнд зөв байхын тулд энэ буруу энүүгээр ингэж явж болохгүй гэдгийг л ойлгуулах хэрэгтэй. Буруу замаар биш буруу аргаар биш зөв амьдрах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэр хүмүүст хэзээ тэр хандлага сууна тэгсэн цагт л энэ бүгд зөв голдрилдоо орох байх.
-Тэгвэл хэтийн зорилтын хувьд?
-Машин, автобус үйлдвэрлэнэ гэхээсээ илүү жижиг ч гэлтгүй аж үйлдвэрийн цогцолбор байгуулах. Тэндээ дугуйны үйлдвэр нь байж байдаг, сиэндси машин нь байж байдаг, хуванцар хийдэг, цутгуур хийдэг бүх л төрлийн жижиг үйлдвэрүүд нь нэгдсэн байдаг. Гол нь нэг хүн усны сав хийх шинэ санаа гаргавал тэрийгээ зураг болгоод тооцоог нь гаргаад компьютерт оруулаад инжнерчилэл тооцоолол бүх юмыг нь хийгээд нэг ширхэгийг хийж үзээд туршиж үзээд болж байвал шууд үйлвэрлэлд оруулдаг байх жишээний. Энэ зөвхөн миний хүсэл биш олон мундаг залуучууд нийлээд ярилцаж байгаа зүйл. Хоосон яриа биш гэсэн үг. Бид хийсэн юмнуудаа нийлүүлээд цогцолбор маягаар хамтдаа ажиллуулж байж бид цаашид илүү үр дүнтэй ажиллана гэж үзэж байна.
-Та сая аж үйлдвэрүүд нэг нэгнийгээ дэмжээд харилцан ойлголцоод ажиллах ёстой гэлээ. Одоо байгаа аж ахуйн нэгжүүд энэ зарчмын дагуу хамтарч ажиллаж чаддаг уу?
-Монголд Б.Батманлай, Б.Алдарцогт, Пүрэв-Очир, Баатар, Мөнхмандах, Мөнхжаргал, Анхболор, Гантөгс гэх мэт маш олон мундаг инженер байна. Бид бөөнөөрөө сууж байгаад хэдүүлээ яах вэ яавал илүү хүнд хэрэгтэй буцаад улсдаа хэрэгтэй юм хийх вэ гээд ярьдаг юм. Тэгээд аж үйлдвэрийн парк баръя гэдэг санааг гаргаад байгаа. Одоогоор өөрөө өөрсдийнхөө юмыг хийгээд тусдаа явж байгаа ч хамтын ажиллагаатай байдаг.
-Зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Та бүхэн Никел Ганба брэндийн бүтээгдэхүүнийг энд дарж сонирхоно уу.