Монголбанкинд алт тушаалт ямар явцтай байгаа талаар тус банкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын дарга П.Сүхбаатараас тодрууллаа.
-Монголбанкинд алт тушаалтын явцын дүн ямар байгаа вэ?
-2015 оны зургадугаар сарын 17-ны байдлаар 392 аж ахуйн нэгжээс 2.1 тонн, 446 иргэнээс 1.1 тонн алт, нийт 3.2 тонн алтыг хүлээн аваад байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90 хувийн гүйцэтгэлтэй гэсэн үг. Сүүлийн үед дэлхийн зах зээлд алтны ханш өсөж байгаа нь тушаалтад сайнаар нөлөөлж байна.
-Монголбанк он гарснаас хойш хэчнээн тонн алт экспортолсон бэ?
-Валютын нөөц бүрдүүлэх зорилгоор он гарснаас хойш 4.2 тонн алт экспортолсон. Энэ нь 140-160 сая долларын валютын нөөц бүрдүүлж байна гэсэн үг. Өнгөрсөн оны мөн үед 1.2 тонн алт экспортолсон. Өнгөрсөн оныхтой харьцуулахад алт олборлох аж ахуйн нэгж болон иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Ер нь алт тушаадаг гол улирал эхлээгүй байна. 8-11 дүгээр сард алт тушаах оргил үе байдаг.
-Монголбанк энэ онд хэдэн тонн алт авахаар төлөвлөсөн бэ?
-Энэ янзаараа явбал оны 15-20 тонн алт авах болов уу гэсэн төлөвлөгөөтэй байна. 2014 онд 13 тонн алт авсан.
-Алтны татвар 10 хувь байсныг 2.5 хувь болгосноор Монголбанкинд алт тушаах нь нэмэгдсэн үү?
-68 хувийн татвартай холбоотой 2006 оноос хойш алт тушаах нь багасаж, жилдээ 1-3 тонныг тушааж байсан үе ч бий. 2012 оноос нэмэгдсэн нь татварыг бууруулж, рояалтиг тэглэсэнтэй холбоотой.
-446 иргэн алт тушаажээ. Нинжа нар гэсэн үг үү?
-Өмнө нь нэг, хоёрхон иргэн алт тушаадаг байсан бол одоо их идэвхтэй тушааж байна. 446 иргэн гэж давхардсан тоо л доо. Идэвхтэй ирж буй 100 гаруй иргэн бий. Иргэд Монголбанкинд алтаа тушааж байгаа нь эерэг хандлага. Алтыг хууль бусаар хил гаалиар гаргах хэрэг татвар багассанаас хойш бараг гараагүй байх.
-Засгийн газраас алтанд анхаарал тавьж, алт олборлогчдод хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан шүү дээ?
-Хөнгөлөлттэй зээл олгохоор тооцоо судалгаа хийж байна. Одоогоор нэг аж ахуйн нэгжид зээл өгөөгүй байна.
-Монголбанк алтыг ямар үнэээр авч байгаа бол?
-Лондонгийн биржийн үнээр авдаг. Өнөөдрийн ханшаар /өчигдөр/ нэг унци нь 1171 ам.доллар байна. Нэг унци алт 31.1 гр-тай тэнцэнэ.