Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 12-ны тогтоолоор анх Гадаад паспортын асуудлыг сөхөж дараа жилийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Засгийн газар хэлэлцээд баталж байсан түүхтэй аж. Тухайн үед өдөрт хэчнээн хүн паспорт захиалдаг байсан нь сонирхолтой.
Харин намар, хаврын улиралд үйлчлүүлэгчдийн тоо буурдаг
Магадгүй өдрөөр биш долоо хоногоор, сараар хэмждэг байсан болов уу. Харин өнөөдөр бид өдөрт хэчнээн хүн гадаад паспорт захиалж байгааг хэмжиж чадаж байна. Ялангуяа урин дулааны цаг ирж, амралт зугаалгаар явах иргэдийн тоо нэмэгдсэн эдгээр өдрүүдэд 2000-2400 орчим хүн үйлчлүүлж байгаа тухай албаны хүн хэллээ.
Үндсэндээ жил бүрийн өдийд Иргэний бүртгэлийн газарт ачаалал их байгаа тухай яригддаг. Гэтэл тэр их ачааллыг үүсгэж байгаа нь иргэд бид өөрсдөө юм. Юу гэхээр өмнө нь захиалчхаж болох байсан гадаад паспортыг бид л цагийг нь тулгаж захиалдагт оршиж байна.
Ерөнхийдөө зуны улиралд болон томоохон баяр ёслолын өдрүүд ойртоход “Гадаад паспорт” захиалагчид, сунгуулагчдын тоо нэмэгдэж ачаалал үүсдэг аж. Харин намар, хаврын улиралд үйлчлүүлэгчдийн тоо буурдаг.
Дээрээс нь өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ОХУ руу 30 хоногийн хугацаатай визгүй зорчих болсноор хилийн дээс алхах хүний тоо нэмэгдэж байна.
Гэтэл өнгөрсөн сард 2007 оноос өмнө хэвлэгдсэн гадаад паспорттай иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байгаа тухай яригдаж, ирэх сарын нэгний өдрөөс албан ёсоор хэрэгжихээр болсон билээ.
ГАДААД ПАСПОРТЫГ ХАМГИЙН ХУРДАНДАА ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА АВАХ БОЛОМЖТОЙ
Дээрх асуудлаар УБЕГ-ын улсын ахлах бүртгэгч Л.Энхбаяраас тодруулахад:
- Урин дулааны цаг ирсэн эдгээр өдрүүдэд 1200-1300 орчим иргэд паспортынхоо хугацааг сунгуулж, мөн тооны иргэд шинээр захиалга өгч байна. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар бид 75,000 орчим паспорт шинээр олгосон.
Нэг өдрийн дотор паспорт гарна гэж байхгүй. Хэвлэх үйлдвэр дээр захиалга очсоны дараа хамгийн бага даа хоёр хонож байж хэвлэгдэж ирдэг.
Захиалга нэмэгдсэн нь ОХУ-тай визгүй зорчих болсонтой холбоотой. Наад зах нь Итгэлт хамба руу мөргөх мөргөлчдийн цуваа нэмэгдчихлээ шүү дээ. Мөн Солонгос руу Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэлсэн нь ачаалал үүсгэж байгаагийн нэг шалтгаан болж байна.
Иргэд нэгэнт гадаад явах гээд бэлдэж байгаа, судалж байгаа бол гадаад паспортоо эртхэн захиалсан нь дээр. Жишээ нь зарим эцэг эхчүүд өнөөдөр захиалга өгчхөөд маргааш паспортоо авч болох уу, визний ярилцлагад орох гэсэн юм, онгоцныхоо тасалбарыг захиалчихсан гэх зэрэг асуудал ярьдаг.
Учир нь нэг өдрийн дотор паспорт гарна гэж байхгүй. Энд захиалга өгсний дараа бид бүх мэдээллийг цэгцэлж дуусгаад, хэвлэх үйлдвэр рүү явуулна. Хэвлэх үйлдвэр дээр захиалга очсоны дараа хамгийн бага даа хоёр хонож байж хэвлэгдэж ирдэг.
Харин энгийн захиалгын хугацаагаар ажлын арав хоногт паспортыг хэвлэж өгнө. Мөн гадаад паспортыг захиалахдаа заавал тухайн иргэн өөрийн биеэр ирэх, хэвлэгдсэн паспортоо мөн л өөрийн биеэр ирж авах ёстой.
3500 ТӨГРӨГ ТӨЛӨӨД ТА ЗАХИАЛСАН ПАСПОРТОО ГЭРТЭЭ ХҮРГҮҮЛЖ БОЛНО
Тун энгийн тооцоо хийж үзье. Та гэрээсээ гараад автобусаар Иргэний бүртгэл мэдээллийн газар руу очиж захиалсан паспортоо аваад буцаж харихад 1000 төгрөг болно. Таксигаар явбал километрээсээ шалтгаалаад багаар бодоход 2000 төгрөг.
Энэ бол зөвхөн унаанд зарцуулах мөнгөн дүн. Харин та энэ хооронд хэчнээн цаг дугаарлаж, замын түгжрэлд зогсож, хайран өдрийнхөө хэдэн цагийг алдах бол? Ингэж байхын оронд та 3500 төгрөг төлөөд Улаанбаатар хотод 24 цагийн дотор гэрт тань хүргэх үйлчилгээг авч болно.
Захиалга өгсөн өдрөө та Иргэний бүртгэлийн газарт байрлах Монгол Шуудан компанийн цонхон дээр очиж хаягаа бүртгүүлээд төлбөрөө төлөхөд л хангалттай. Түрүүн дурдсанчлан он гарсаар 75,000 орчим иргэд шинээр гадаад паспорт захиалжээ. Харин гэрт хүргэх үйлчилгээг дөнгөж 6000 орчим иргэд л ашигласан байна.
Доор байгаа инфографикаас та Гадаад паспорт захиалгын үнэ, шуудангаар хүргэх үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.