Дэлхийн мансууралтай тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Энэ өдрийн хүрээнд зургаадугаар сарын 22-ноос 29-ний өдөр хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мансууруулах болон сэтгэц идэвхит эм бодисын хор уршгийг таниулах, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа явуулах, Төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэн хамтран ажиллах, онол практикийн бага хурал зохиохоор төлөвлөж байна.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд Эрүүл мэнд спортын яам, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Наркологийн эмнэлэг, НЭМГ-йн харьяа Дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг -ТББ, Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг- ТББ-ууд хамтран ажиллах юм.