Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер Калифорни мужид осолдож, 61 насандаа амиа алдсан тухай The Hollywood Reporter мэдээллээ.
Тэрбээр нэг хөдөлгүүрт онгоцоо жолоодож байхдаа Санта-Барбарагаас 100 км-ийн зайд осолджээ. Онгоц газарт унасан даруйдаа дэлбэрсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Цагдаагийнхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.
Жеймс Хорнер Холливүүдийн 100 гаруй киноны хөгжмийг бичсэн бөгөөд бидний сайн мэдэх Star TrekII: The Wrath of Khan, Star TrekIII: The Search for Spock, Cocoon, Commando, Aliens, Legends of the Fall, Braveheart, Apollo 13, Jumanji, Titanic, The Mask of Zorro, A Beautiful Mind, Apocalypto, Avatar, The Amazing Spider-Man зэрэг киноны хөгжмийг бичсэн.
Мөн тэрээр Титаник киноны хөгжим болон тус киноны дуу болох Celine Dion – ы дуулсан My Heart Will Go On дуугаар Оскарын наадмын шилдэг хөгжим болон шилдэг дууны шагналыг хүртжээ.
Үүгээр зогсохгүй энэ дуугаараа Грэмми наадмаас 1999 оны шилдэг дуу, шилдэг бичлэг, шилдэг киноны дуу шагналуудыг хүртсэн байна. Дараа нь 2011 онд Аватар киноны хөгжим болон тус киноны дуу болох Leona Lewis –н дуулсан I See You дуугаар Грэмми наадмын Оны шилдэг киноны хөгжим, Шилдэг киноны дуу шагналуудыг ч тус тус хүртсэн юм.
Түүнчлэн Францын найруулагч Жан Жак Анно-гийн найруулсан “Чонон сүлд” киноны хөгжмийг мөн Жэймс Хорнер бичсэн байна.